| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00804/И |
| Дугаар | 103/ШШ2026/00842 |
| Огноо | 2026-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2026/00842
2026 06 06 103/ШШ2026/00842
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Рашаантын дүгээр гудамжны тоотод оршин суух, Халх овогт *******ийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18.267.857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр MN610030003022075144 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 16.349.000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж авсан. Зээлдэгч нь зээлийн зээлээс 832.935,72 төгрөг, үндсэн хүүнээс 1.058.777,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 16.997,13 төгрөг, нийт 1.908.710 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх бөгөөд дараах төлбөрийг нэхэмжилж байна. Цалингийн зээлийн өрийн үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 15.516.064 төгрөг, үндсэн хүү 2.688.663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63.130 төгрөг, нийт 18.267.857 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь Капитрон банкнаас нэхэмжилсэн 18.267.857 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Капитрон банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 18.267.857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Г.*******д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18.267.857 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Халх овогт *******ийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 18.267.857 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 18.267.857 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249.289 төгрөгөөс 124.644,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 124.644,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******аас 124.644,5 төгрөгийг тус тус гаргуулж, Капитрон банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО