| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00987/И |
| Дугаар | 103/ШШ2026/00847 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00847
2026 06 08 103/ШШ2026/00847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн дугаар хороо, Үйлдвэр хэсэгт оршин суух, ******* овогт *******н *******ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч А.*******,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн А.******* миний бие *******тай 5 сартай хүү *******ы хамт амьдарч байхад нь танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас Ө.Нурасыл, Ө.Нурбахыт нар төрсөн. Эхнэр болох М.Кумысжан нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж 2022 оны 07 сарын 06-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдэд тэтгэлэг тогтоосон. Том хүү *******ыг өөрийн хүү мөн эсэх талаар эцэг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч *******ы оршин суух хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодохойлолт, 2011 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн К.Арманы төрсний бүртгэлийн лавлагаа, Эцэг тогтоосны бүртгэлийн лавлагаа, Налайх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 сарын 18-ны өдрийн 193/ШЗ2026/02983 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
А.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь 2011 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн К.Арманы төрсний бүртгэлийн лавлагаа, эцэг тогтоосны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх бөгөөд ******* оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Налайх, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 сарын 18-ны өдрийн 193/ШЗ2026/02983 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул *******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баркы овогт Мерекегийн Кумисжан /****-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО