Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00848

 

 

 



2026 06 08 103/ШШ2026/00848

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Рашаантын  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо,  дугаар байрны тоотод оршин суух, *******ын *******т холбогдох

Сургалтын төлбөр 4.629.760 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.*******э /цахимаар/

Хариуцагч: Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.*******э нь 2004 онд Ц.*******тай танилцан улмаар 2005 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 05 сарын 05-ны өдөр охин *******, 2009 оны 08 сарын 03-нд хүү ******* төрсөн билээ. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тусдаа амьдарсан. Хүү *******, охин ******* нар миний асрамжинд үлдсэн тул хүү *******ын сургалт, сургуулийн төлбөр болох 2025 оны төлбөр 2.496.760 төгрөг, 2026 оны төлбөр 2.133.00 төгрөг, нийт 4.629.760 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.*******ийн нэхэмжлэлийг төлж чадахгүй. Хүүхдийн тэтгэмж, цалингийн зээл өөрийн амьдралын зардалд авч байгаа цалин минь хүрэлцэхгүй байна. Хуулиндаа хүүхдийн төлбөрийг 50, 50 хувиар хувааж төлдөг гэсэн тул 50 хувийг төлнө гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Техник технологийн политехник коллежийн 2026 оны 04 сарын 16-ны өдрийн 877 дугаартай албан бичиг, Техник технологийн политехник коллежийн санхүү, хөрөнгө оруулалтын албаны 2026 оны 04 сарын 15-ны өдрийн 488 дугаартай тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тусдаа амьдарсан. Хүү ******* миний асрамжинд байгаа бөгөөд сургалт, сургуулийн төлбөр болох 2025 оны төлбөр 2.496.760 төгрөг, 2026 оны төлбөр 2.133.00 төгрөг, нийт 4.629.760 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв гэх,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...эцэг, эх сургалтын төлбөрийг 50 хувиар хуваан төлөх тул би 50 хувийг төлнө... гэж маргана.

 

Нэхэмжлэгч Ш.*******э, хариуцагч Ц.******* нар нь 2004 онд танилцаж, 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2009 оны 08 сарын 03-ны өдөр хүү Г.Отгобаатар төрсөн бөгөөд 2011 оноос тусдаа амьдарч ******* нь эх Ш.*******ийн асрамжид үлджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар ******* нь Техник технологийн политехник коллежийн ЦХЗҮ-2а мэргэжлийн ангид суралцдаг бөгөөд Техник технологийн политехник коллежийн санхүү, хөрөнгө оруулалтын албаны 2026 оны 4 сарын 15-ны өдрийн 488 дугаар албан бичигт Тус сургуулийн ЦХЗҮ-2а ангийн оюутан ******* овогтой Отгонбаатар нь /РД: УГ09280315 / нь 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.496.760 төгрөг 2025-2026 оны сургалтын төлбөр болох 2.133.000 төгрөгийг төлөөгүй болно /хх-ийн 3-4/ гэжээ.

******* нь 2009 оны 8 сарын 03-ны өдөр төрсөн тэрээр 17 настай бөгөөд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай байх тул түүний сургалтын төлбөрийг эх Ш.*******э нь шаардах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заансаар хүүхэд амьдралын дадлага, ажил мэргэжил, боловсрол эзэмшихэд эцэг, эх адил үүрэг хүлээх тул хүү *******ын сургалтын төлбөрийг эцэг, эхэд адил тэнцүү хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иймд Ш.*******э, Ц.******* нарын хүү *******ын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.496.760 төгрөг, 2025-2026 оны сургалтын төлбөр болох 2.133.000 төгрөг, нийт 4.629.760 төгрөгийг тэнцүү хуваан хариуцагч Ц.*******аас сургалтын төлбөр 2.314.880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлаас үлдэх 2.314.880 төгрөгий хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас сургалтын төлбөр 2.314.880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлаас үлдэх 2.314.880 төгрөгий хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.066 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 49.108 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО