| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00819/И |
| Дугаар | 103/ШШ2026/00849 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00849
2026 06 08 103/ШШ2026/00849
Зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Булган аймаг, Баян-Агт сумын дугаар багт оршин суух, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ад холбогдох Samsung S25+ гар утас, эсвэл түүний үнэ 6.392.387,57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч:Г.******* /цахим/
Хариуцагч: Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2025 оны 08 сарын 20-нд найз Э.******* цагдаа, шүүхийн асуудалтай байна, надад мөнгө зээлээч гэсэн тул миний бие банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан Samsung S25 маркын гар утсаараа туслахаар болж утсаа өгсөн. Э.Уянгжаргалан нь миний утсыг барьцаанд тавь асуудлаа шийдээд буцааж өгнө гэсэн боловч худал ярьсаар 1 жил өнгөрсөн. Тухайн утасыг 4.599.900 төгрөгөөр худалдан авч, 1.792.387,57 төгрөгийн хүү төлсөн тул Samsung S25 маркын утсыг юмуу, эсвэл түүний үнэ 6.392.281,57 төгрөгийг гаргуулж, миний гомдлыг барагдуулж өгнө үү гэв.
2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.******* нь Э.*******аас гар утас эсвэл түүний төлбөр 6.392.281,57 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Г.******* нь Э.*******аас гаргуулах мөнгөн төлбөрийн шаардлагыг өөрчлөн Samsung S25+ ICY BLUE SM-S936BLBBCAC гар утсыг 2026 оны 07 сарын 01-ний өмнө хайрцаг, сав лацтай нь буцаан авахаар харилцан тохиролцов гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******ад холбогдох Samsung S25+ гар утас эсвэл түүний төлбөр 6.392.281,57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь Samsung S25+ ICY BLUE SM-S936BLBBCAC гар утсыг 2026 оны 07 сарын 01-ний өмнө хайрцаг, сав лацтай нь буцаан өгөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 58.613,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО