Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00850

 

 

 

 

 

2026 06 08 103/ШШ2026/00850

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Бага гүний дугаар гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.432.627,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* болон хамтран зээлдэгч Б.Бат-очир нь 2023 оны 10 сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ4605141025 тоот тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 11.700.000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2023 оны 11 сарын 30-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 4.168.957,57 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2023 оны 12 сарын 02-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуула 414.777,69 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, 2024 оны 01 сарын 02-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 536.000,5 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, 2024 оны 01 сарын 18-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 100.000 төгрөгийн нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай,, 2024 оны 03 сарын 04-ний өдөр ЗГ4605141025-5 тоот гэрээ байгуулан 900.000 төгрөгийг нэмэлтээр тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, 2024 оны 05 сарын 02-ны өдөр ЗГ4605141025-6 тоот гэрээ байгуулан 3.150.000 төгрөгийг нэмэлтээр тэтгэвэрийн зээлийг 15.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, 2025 оны 02 сарын 05-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 1.880.000 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 18 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, 2025 оны 03 сарын 02-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 670.000 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 18 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, 2025 оны 09 сарын 03-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 610.000 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 16.8 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, 2025 оны 10 сарын 02-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 480.000 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 16.8 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай, 2025 оны 11 сарын 02-ны өдөр ЗГ-R460000114 тоот гэрээ байгуулан 480.000 төгрөгийг нэмэлтээр дижитал тэтгэвэрийн зээлийг 16.8 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь нас барсан, хамтран зээлдэгч Б.Бат-очир нь ЗГ4605141025 тоот болон ЗГ-R460000114 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 121 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2026 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.432.627,24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь тус Голомт банкнаас нэхэмжилсэн 10.432.627,24 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.432.627,24 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.432.627,24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.872 төгрөгөөс 90.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90.936 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******оос 90.936 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО