Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00854

 

 

 

 

 

2026 06 08 103/ШШ2026/00854

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сэнтрал тауэрын  давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Наран хороолол  дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ы *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.859.105,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ж.******* нь 2025 оны 08 сарын 15-ны өдөр ЗГ2025081570214 тоот гэрээний дагуу IPhone 16 Pro 128GB маркийн гар утас нийт 4.688.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 11 сарын 27-ны өдөр 1070929 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025081570214 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4.423.252,97 төгрөг, үндсэн хүүнд 927.792,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14.416,15 төгрөг, 1070929 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 372.081,11 төгрөг, үндсэн хүүнд 100.478,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6.083,73 төгрөг, нотариатын төлбөрт 15.000 төгрөг, нийт 5.859.105,32 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.******* нь Токи ББСБ-аас нэхэмжилсэн 5.859.105,32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.859.105,32 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ы *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.859.105,32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.695,6 төгрөгөөс 54.347,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 54.347,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.*******оос 54.347,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО