| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00981/И |
| Дугаар | 103/ШШ2026/00855 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00855
2026 06 08 103/ШШ2026/00855
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.******* миний бие 2025 оны 02 сарын 20-нд Хаан банкнаас 13.000.000 төгрөгийн зээл авч Э.*******ын хас банкны дансруу 12.935.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн боловч 2026 оны 05 сарын 28-ны байдлаар 3.100.000 төгрөг өгсөн бөгөөд жилийн хугацаанд сар бүр би өөрөө төлж, хаан банкны 13.000.000 төгрөгийн 17 хувийн 2.210.000 төгрөгийн хүүг бас би төлж байгаа тул Э.*******аас 12.110.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******ын нэхэмжилсэн 12.110.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.110.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.110.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.710 төгрөгөөс 104.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 104.355 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******аас 104.355 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО