| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00835/И |
| Дугаар | 103/ШШ2026/00863 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2026/00863
2026 06 10 103/ШШ2026/00863
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэрын 8 давхарт байрлах, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Галуутын тоотод оршин суух, *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 661.540,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 сарын 09 сарын 25-ны өдөр 1178633 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400.000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1178633 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 391.627,14 төгрөг, үндсэн хүүнд 222.341,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31.571,89 төгрөг, шимтгэлд 7.000 төгрөг, нотариатын төлбөрт 9.000 төгрөг, нийт 661.540,68 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Токи ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь Токи ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 661.540,68 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 661.540,68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* 661.540,68 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.426,98 төгрөгөөс 10.213,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10.213,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******оос 10.213,5 төгрөгийг тус тус гаргуулж, Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО