Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2026/00865

 

 

 

 

 

2026 06 10 103/ШШ2026/00865

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн дүгээр хороо, Богд-Ар хороолол, дугаар байрны давхарт байрлах, Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт *******н *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.558.033,13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь 2025 оны 05 сарын 16-нд 1.330.000 төгрөгийн эрх тогтоолгон 14-60 хоногийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр 394915, 398510, 407639, 417090, 417095, 427008 зээлийн гэрээ тус тус байгуулан 6 хуваан авсан. Одоогийн байдлаар 374 хоног хугацаа хэтэрсэн. Энэхүү гэрээний зүйл заалтыг тухайн харилцагч зөрчсөн гэж үзэж байгаа тул үндсэн зээл 1.293.99,63 төгрөг, зээлийн хүү 1.064.024,26 төгрөг, нэмэгдүүлсэн 200.009,24 төгрөг, нийт 2.558.033,13 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******н ******* нь Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2.558.033,13 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, ямар нэгэн асуудал байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.558.033,13 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******н *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.558.033,13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.879 төгрөгөөс 27.939,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27.939,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******оос 27.939,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО