Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2026/00866

 

 

 

 

2026 06 10 103/ШШ2026/00866

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-2,  давхар,  тоотод байрлах, Соломон инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 252.242,04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Соломон инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч П.******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 03 сарын 22-ны өдөр С02000061216 тоот цахим Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 04 сарын 08-ны өдөр 20002 кодтой зээл болох 50.000 төгрөгийг, 14 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч П.******* нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 252.242,04 төгрөгийг Соломон Инвестментс ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.******* нь энэхүү Соломон инвест ББСБ-аас нэхэмжилсэн 252.242,04 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 252.242,04 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Соломон инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 252.242,04 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.217 төгрөгөөс 4.108,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4.108,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******гээс 4.108,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Соломон инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО