| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00928/И |
| Дугаар | 103/ШШ2026/00875 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00875
2026 06 12 103/ШШ2026/00875
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаарг хороо, дугаар байрны тоотод оршин суух,******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.400.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь Мобифинанс ББСБ ХХК-тай 2025 оны 03 сарын 26-ны өдөр зээл, зээлийн эрх нээх 140001162780 дугаартай гэрээ, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр урт хугацаат зээл, зээлийн эрх нээх 140001189493 дугаартай гэрээг тус тус бичгээр байгуулсан. Тэрээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаартай Монпэй аппликейшныг ашиглан 2025 оны 07 сарын 24-ний өдөр 1.520.000 төгрөгийг 2.5 хувийн хүүгэй, 2025 оны 07 сарын 26-ны өдөр 2 удаагийн хүсэлтээр 260.000 төгрөг, 400.000 төгрөгийг тус бүр 3.4 хувийн хүүтэй, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 5 удаагийн хүсэлтээр 110.000 төгрөг, 182.718 төгрөг, 513.800 төгрөг, 342.200 төгрөг, 349.000 төгрөгийн Монтэй плас зээлүүдийг авсан бөгөөд нийт 8.036.000 төгрөгийн зээлийг 140001162780 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээний үндсэн дээр авсан байна. Б.******* нь *** дугаарын Монпэй аппликейшнийг ашиглан 140001189493 дугаартай урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээний нэмэлтээр 2025 оны 07 сарын 09-ний өдөр 140001189726 дугаартай Монпой лизингийн гэрээ байгуулж 5.459.000 төгрөг, 2025 оны 07 сарын 18-ны өдөр 140001191089 дугаартай Монпэй лизингийн гэрээ байгуулж 559.000 төгрөг, 2025 оны 07 сарын 21-ний өдөр 140001191973 дугаартай Монпэй лизингийн гэрээ байгуулж 559.000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 140001194343 дугаартай Монпэй лизингийн гэрээ байгуулж 1.459.000 төгрөгийн зээлийг тус бүр 30 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр нийт 3.677.718 төгрөгийг зээлсэн болно. Б.******* нь зээлүүдийг хугацаанд нь төлж барагдуулаагүй ба урт хугацаат зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцолтыг 2026 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар тооцож 140001189493 зээлийн гэрээний үүрэгт 9.518.232 төгрөгийг, богино хугацаат зээл буюу 140001162780 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 4.882.568 төгрөг, нийт 14,400,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 14.400.800 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 14.400.800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.400.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.879 төгрөгөөс 27.939,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27.939,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Эрдэнэцогтоос 27.939,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО