Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00886

 

 

 



2026 06 15 103/ШШ2026/00886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дугаар хороо, Нарийны  дугаар гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Их гүний  дугаар гудамжны  тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.*******,

Хариуцагч: Г.*******,

Гэрч: *******,

Гэрч: Чойдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ийн ******* нь 2021 оны 08 сарын 25-нд *******ын *******д бэлэн мөнгөөр 2.000.000 төгрөг зээлсэн. Мөн хоол, хүнсэнд 500.000 төгрөгийн зүйлс авч өгсөн бөгөөд 2021 оны 10 сард төлж барагдуулахаар тохиролцсон. Нийт 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* би 2021 оны 08 сард Х.*******аас бэлэн 2.000.000 төгрөг зээлсэн. Нөхөр бид 2 Зам зуур ХХК-ийн захирал *******ид 2022 оны 3 сард 1.600.000 төгрөгийн өртэй байсан тул Хэнтий аймгийн Баян-Овоо суманд очиж ажиллаад төлж барагдуулсан. Баян-Овоо суманд байх хугацаанд Х.******* нь мөнгөө авъя гэж утсаар ярих үед ******* хамт дэргэд байж таарсан. Тухайн үед ******* нь Х.******* надад өртэй гээд тэр 2 хоорондоо утсаар ярьж, нөхөр ******* бид хоёрын юм хийж илүү гарсан мөнгийг Х.*******ын өрөнд авахыг Х.*******т зөвшөөрч нөхөр бид 2 илүү мөнгөө өгөөд, 2.300.000 төгрөгийн газраа зарж *******ийн эхнэр *******ийн дансанд шилжүүлж өрөө төлж барагдуулсан. 600.000 төгрөгийн тухайд самарт хүн гаргаж өгнө гээд хоол хүнсний мөнгө төлсөн. Бид 2 яг өөрсдөө хоол хүнс авч яваагүй. 1 хонио 230.000 төгрөгт бодсон бөгөөд самарт хамт явж байхдаа мах маань муудсан. Х.*******ын авч явсан мах нь ч бас муудаж бүгдийг нь хаясан гэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 08 сарын 25-нд Г.*******д бэлэн мөнгөөр өгсөн 2.000.000 төгрөг, хоол, хүнсэнд 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг гаргуулна гэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...нөхөр бид 2 цалингаас гарсан илүү мөнгөө өгөөд, 2.300.000 төгрөгийн газраа зарж *******ийн эхнэр *******ийн дансанд шилжүүлж өрөө төлж барагдуулсан.. гэж маргана.

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Х.******* 2020 онд билүү 2021 онд самрын тооцоо хийхдээ манай нөхөрт 2.500.000 төгрөгийн өртэй байсан. 2022 онд 2.500.000 төгрөгөө нэхэхэд Х.******* би *******, ******* хоёроос авлагатай, та энэ хоёроос ав гэж хэлсэн. Г.*******, ******* хоёр нь манайд 2025 оны 5 дугаар сард барилга барьж байсан, тэр хооронд урьдчилгаа мөнгө авсан бөгөөд бид нар барилгынхаа мөнгийг өгөхдөө Х.*******аас авах байсан 2.500.000 төгрөгийг нь суутгаж авч үлдсэн. Дэвтэр дээр бичсэнээр 2022 оны 5 дугаар сарын 15-нд Г.*******д цалингийн зөрүү гэж 250.000 төгрөгийн өгөөд үндсэн цалингаас нь суутгал хийгдэж байсан. *******эс 2.000.000 төгрөгийг суутгасан гээд гар бичмэлээр байна. Г.*******, ******* нарын 5-8 сар хүртэлх ажилласан цалингаас 1.100.000 төгрөгийг, мөн 7 дугаар сард 2.300.000 төгрөгийг авсан нь барилга дээр ажиллаж байхдаа манайд өртэй байсан ба тэр өрөө өгсөн, авсан зүйл байгаа гэв

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Х.******* надад 2.500.000 төгрөгийн самрын өртэй байсан. Х.*******ыг самарт гаргасан боловч самаргүй бууж ирсэн. Г.*******, нөхөр, дүүтэйгээ хамт дөрвүүлээ нийлээд манай амралтын газарт 3 байшин барьж өгсөн. Тэгээд ажил дуусаад цалингаа тавихдаа би өөрийнхөө утсаар Х.******* руу залгасан. Утсаа чанга яригч дээр нь тавиад би цалингаа тавьж байна, Х.*******аас авах мөнгөө *******, Маш-Эрдэнийн цалин дээрээс суутгаж авлаа, та нар өөрсдөө хоорондоо учраа ол гээд Г.******* Х.*******тай утсаар ярихад бүгд за гээд тохирсон. Одоо Х.******* надад өргүй. Би Х.*******аас авах өрөө Г.*******, ******* нарын нөхрийн цалин дээрээс суутгаж бид гурав харилцан өргүй болцгоосон гэв.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Х.******* нь *******ид 2.500.000 төгрөгийн өртэй байсан, мөн Г.******* нь Х.*******т 2.500.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, тайлбараар ******* нь Х.*******аас авах байсан 2.500.000 төгрөгийг Г.******* болон түүний нөхрийн ажлын хөлснөөс суутган авсан гэх боловч энэ талаар баримт байхгүй, Х.*******ын өрнөөс суутгасан нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.******* нэхэмжлэнч Х.*******аас авсан 2.500.000 төгрөгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй бөгөөд өөр хүнд өгснийг Х.*******т өгсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Г.*******гаас 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******гаас 2.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 54.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759..3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО