Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2026/00889

 

 

 



2026 06 15 103/ШШ2026/00889

 

 

Зохигчийн эвлэрлийн гэрээг *******алж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баян зүрх дүүргийн  дугаар хороо, Цайз дугаар хотхон, Төмөр замын  дугаар байрны тоотод байрлах,******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хороолол,  дугаар байрны  тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /цахим/,

Хариуцагчийн төлөөлөгч: С.Мөнх*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч болох ******* ******* ******* ХХК нь манай******* ******* ******* ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нийт 11.500.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тус өдөр №2025062701 дугаартай бэлэн мөнгөний зээлийн гэрээг байгуулсан билээ. Тус зээлийг 2 сар буюу нийт 60 хоногийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд хариуцагч нь уг зээлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан. Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн болно. Уг үүргийн дагуу хариуцагч нь зээлийг төлөх хугацаа болох 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийг огт төлөөгүй байх тул нийт дээрх 6 сарын хугацаа буюу 300 хоногт тооцогдох алдангийг хариуцагч нь төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрх 300 хоногийн хугацааны нийт алдангийн хэмжээ нь 17.250.000 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь үндсэн зээлийн хэмжээнээс хэтэрч байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11.500.000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 5.750.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр 2025062701 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.500.000 төгрөг, алданги 5.750.000 төгрөг, нийт 17.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Бэст ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 17.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2.250.000 төгрөгөөс татгалзан, үлдэх 15.000.000 төгрөгийг хариуцагч нь 2026 оны 06 сарын 30 өдөр 5.000.000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж *******алгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг *******алж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2.250.000 төгрөгөөс татгалзан, үлдэх 15.000.000 төгрөгийг хариуцагч нь 2026 оны 06 сарын 30 өдөр 5.000.000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг *******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ******* ******* ХХК-иас 116.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО