| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00882/И |
| Дугаар | 103/ШШ2026/00890 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2026/00890
2026 06 15 103/ШШ2026/00890
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Парисын гудамж Ай си тауэрын давхар, тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.329.417,22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, ******* /цахим/
Хариуцагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2024 оны 03 сарын 04-ний өдөр зээлийн эрх нээлгэн L11600831/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 780202628407 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.1220.000 төгрөг, үндсэн хүү 548.498,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.683,29 төгрөг, шимтгэл 24.400 төгрөг, нийт 1.896.581,92 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7819769744 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 540.000 төгрөг, үндсэн хүү 244.110,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.159,50 төгрөг, шимтгэл 10.800 төгрөг, нийт 841.070 төгрөг байна.
2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7800198128107 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 545.000 төгрөг, үндсэн хүү 250.401,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.392,61 төгрөг, шимтгэл 10.890,17 төгрөг, нийт 853.684,14 төгрөг байна.
2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 780044326203 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 521.999,69 төгрөг, үндсэн хүү 226.104,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.646,66 төгрөг, шимтгэл 10.440 төгрөг, нийт 801.190,87 төгрөг байна.
2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 780172061500 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 360.899,68 төгрөг, үндсэн хүү 160.476,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.315,58 төгрөг, шимтгэл 7.220 төгрөг, нийт 558.912,01 төгрөг байна.
2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7100621699 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.193.474,77 төгрөг, үндсэн хүү 2.502.299,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205.124,13 төгрөг, нийт 6.900.898,46 төгрөг байна.
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 780044324101 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 279.997,70 төгрөг, үндсэн хүү 146.365,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.616,22 төгрөг, шимтгэл 5.600 төгрө, нийт 459.579,82 төгрөг байна.
Иймд Б.*******аас үндсэн зээлийн төлбөрт 7.661.371,84 төгрөг, үндсэн хүү 4.078.257,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 502.937,99 төгрөг, шимтгэл бусад зардал 69.350,17 төгрөг, нийт 12.329.417,22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөр 7.661.371,84 төгрөгийг төлөхөөр эвлэрвэл хугацаа заагаад төлөх бодолтой байна. Нэхэмлэгч нь зөвшөөрөхгүй байгаа тул миний бие ял эдлэж байгаа тул ялаа дуусаад төлбөр12.329.417,22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, мөн бичгээр баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын Эрдэнбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.329.417,22 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгөөс 212.221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 106.110,5 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас 106.110,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО