Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2026/00908

 

 

 

 

 

 

2026 06 17 103/ШШ2026/00908

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сентрал тауэрын давхар, тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Наран хорооллын дүгээр байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.348.203,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь зээлдэгч Г.*******тай 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 05 сарын 07-ны өдрүүдэд 7109341908, 7109396403, 7109242935, 7109435155, 7109489192, 7109235467 тоот цахим зээлийн гэрээнүүдийг байгуулан зээл олголтыг хийсэн. Зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө төлөгдөөгүй байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг 34 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 7109341908 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 297.797,22 төгрөг, үндсэн хүү 69.969,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.313,67 төгрөг, 7109396403 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 178.476,22 төгрөг, үндсэн хүү 41.027,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.414,29 төгрөг, 7109242935 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 231.547,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.653,06 төгрөг, үндсэн хүү 70.852,35 төгрөг, 7109435155 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 339.495,37 төгрөг, үндсэн хүү 82.282,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.375,47 төгрөг, 7109489192 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 410.171,65 төгрөг, үндсэн хүү 95.568,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.714,64 төгрөг, 7109235467 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1.084.007,10 төгрөг, үндсэн хүү 342.050,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.486,86 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 3.348.203,71 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ашид капитал ХХК-д 3.348.203,71 төгрөгийн зээлтэй, төлж барагдуулах болно гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.348.203,71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.348.203,71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.



2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.521 төгрөгөөс 34.260,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 34.260,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******аас 34.260,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО