Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00144

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц. Сувдаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, М.Найдан,

Шүүгдэгч Д.Х , О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Д.Х , О.Д нарт холбогдох эрүүгийн 1738003600116 дугаартай, 163/2018/0105/Э индэкстэй хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сар баривчлах ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 сар баривчлах ялаар, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 161 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар 10 хоногийн баривчлах  ялаар тус тус шийтгүүлж байсан, Ө овогт Д.Х  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй,  Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол  биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар  хойшлуулсан, 2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 жил 1 сар 15 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан., 2009 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 7-ны  ялын хугацаа дуусч суллагдсан, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдөр баривчлах ялаас чөлөөлөгдсөн , 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан С овогт О.Д

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч О.Д, Д.Х  нар 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас иргэн О.П бэлчээрт байсан адуунаас 2 хулгайлж 1200000 төгрөгийн хохирол, мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Зосын тохой гэх газраас иргэн п.Лхагвасүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 4500000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Алтансүхийн 2 тооны адууг хулгайлж 2200000 төгрөгийн хохирол иргэн Л.Бат-Эрдэнийн 3 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан нийт 9500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.До өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн төвд зах дээр явж байгаад Д.Х тай тааралдсан. Тэгэхэд Д.Х  надаас мөнгө байна уу?  би машиныхаа хоропыг эвдчихлээ, сэлбэг авах гэсэн юм гэж хэлж байсан. Хариуд нь би надад ч бас мөнгөний хэрэг гарсан. Аав маань эмчилгээ хийлгэх гээд байна гэж ярилцаад хөдөө явахаар болсон. Тэгээд Цагаан-Уул сум руу явдаг машинд суугаад явсан. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 10 адуу тууж аймгийн төв рүү орж махны зах дээр ирээд 4.500.000 төгрөгөөр адууг зарахаар тохирсон боловч 4.000.000 төгрөгийг авсан. Тэгээд Д.Х  бид хоёр 2 сая төгрөгөөр нь хувааж авсан. Бид бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг хийсэндээ их гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг бүгдийг нь төлж барагдуулна. Тухайн үед би цагдан хоригдож байсан болохоор хохирлыг төлж чадаагүй. Хохирлын хэмжээг 9.500.000 төгрөг үнэлж гаргасан бөгөөд хэтэрхий өндөр гарсан байна. Миний ар гэрийн байдал болон эдийн засгийн байдлыг харгалзан үзэж шийдэж өгнө үү. Мөн өмнөх хийсэн гэмт хэргийг минь нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Тэгэхгүй бол хоёр шийтгэх тогтоолоор хоёр удаа ял авч эрх зүйн байдал минь дордох гээд байна гэх мэдүүлэг,          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х ын өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн төвд явж байгаад О.Д тааралдсан. Тэгээд бид хоёрт мөнгөний хэрэгцээ гарсан. Ерөнхийдөө О.Д мэдүүлэгтэй яг адилхан. Би хохирогч нарын хохирлыг төлөхөөр Хэнтийн аймагт очиж ажил хийсэн. Сард 700000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед ар гэрийн байдал хэцүү байсан учир мөнгө хурааж хохирол төлж чадаагүй. Би хохирогч нартай уулзаж надад бэлэн мөнгө байхгүй байна. Харин хохирлынхоо оронд хашаа байшин авах уу? гэхэд үгүй ээ бэлэн мөнгө авмаар байна гээд байсан. Тэгээд би самар, жимс түүж ирээд зарж борлуулан хохирлыг нь төлчих санаатай байсан. Бас л хохирол төлж чадаагүй. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 9.500.000 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг бүрэн төлж барагдуулах болно гэх мэдүүлэг,                                                                                                      

1738003600116 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:   

Хохирогч П.Лхагвасүрэнгийн өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Мөрөнгийн голын Зосын тохой гэх газар хашаанд хашиж унаагаа солиод 23-ны өдөр манай адуу харагдахгүй болчихсон. Манай адуу цавьдар хүрэн азаргатай 3 шүдлэн 8 тооны адуу байсан. Миний 3 адуу байсан бусад нь Бат-Эрдэнэ гэдэг хүний 3 адуу, Алтансүх гэдэг хүний 2 адуу байсан...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн төв рүү орж ирээд Мах маркет дээр очоод манаачаас асуутал гар утас дээр дарсан зурагнууд байгаа эндээс хар гэхээр нь утаснаас хартал миний алдсан адуунууд мөн байсан. Тэгээд цагдаад очиж бүртгүүлсэн гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Хохирогч Л.Бат-Эрдэнийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай адуу Бүрэнтогтох сумын Зосын тохой гэдэг газарт байсан. Манай 3 морь, Лхагвасүрэнгийн 3 морь, Алтансүхийн 2 адуу нийт 8 адуу байхгүй болчихсон...манай зөв талын гуяндаа Ч үсгэн тамгатай хаан дээрээ урагшаа харсан сэрээн тамгатай хонгор үрээ, тамга ижил 2 хонгор байдсын хамт алга болсон гэх мэдүүлэг /хх-22-24 тал /,

Хохирогч Ж.Алтансүхийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний 2 тооны адуу, Лхагвасүрэнгийн 3 тооны адуу, Бат-Эрдэнийн 3 адуутай хамт нийтдээ 8 тооны адуу байсан. 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хайгаад олоогүй...зөв талын гуяндаа Ж үсгэн тамгатай хаандаа урагшаа харсан сэрээн тамгатай хонгор зүсний морь, тамга ижил шүдлэн насны хонгор байдас байсан гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Хохирогч О.П өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас бэлчээрт байсан 8 тооны адуунаас 2 тооны адуугаа алдаад олохгүй байгаа юм...би алдсан морио сураглаж явахад 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Бүрэнтогтох сумын Мөрөнгийн голоос алдагдсан 8 тооны адуутай хамт нийт 10 тооны адуу аймгийн төвд агтны адуу авч байсан Оскар гэдэг хүнд тушаагдсан байсан. Тэр хоёр морины зургийг авч байсан газрын манаач дарсан байсан гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,

Гэрч О.Нямын өгсөн: Манай ах О.П гийн 2 тооны морь 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 24-ний хооронд Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Улаан өврийн Хусандайн эх гэдэг газраас бэлчээрээс алга болсон юм. Уг морь нь нийт 8 тооны адуу алга болсон. Уг адуунууд нь азарга болон гүү адуунаасаа тусдаа явдаг бүгд морьд байсан. Уг алга болсон 2 адуу нь манай ах О.П адуу байсан. Манай ах өөрөө аймгийн төвд хүүхдээ сургуульд суулгахаар нүүж орсон, малыг нь би хардаг юм. О.П  ахын алдсан 2 тооны адуу нь хүрэн халзан зүстэй, зөв талын гуяндаа 9 тоо /есийн тоо/ тамгатай чихэндээ имгүй, нас гүйцсэн, залуу, тарган номхон, морь, нөгөө нь цавьдар хүрэн зүстэй, зөв талын гуяндаа ширээтэй дормон тамгатай, нас гүйцсэн, залуу, тарган морь байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хашаанаас гаргахад манай адуу бүгд бүрэн байсан. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай нутгийн Хуягаа манайд ирээд танай морьдоос 2 морь байхгүй шиг харагдаж байна лээ гэж хэлэхээр нь би тухайн үед адуугаа харах зав олдохгүй байсан болохоор харж бүртгэж чадаагүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр адуундаа очиж харахад манай ахын 2 морь нь алга болсон байсан. Тэгээд саяхан 10-р сарын сүүлчээр манай ах Мөрөнд байдаг “дуут улаан” гэдэг газарт тушаасан байна, хамт өөр айлын 8 адуу тушаагдсан байна лээ, манай хүрэн халзан морийг унаж очиж тушаасан зураг нь байна гэж ярьсан. Хэн гэдэг хүн тэр газар аваачиж тушаасанг нь мэдээгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-53-55 тал/

Гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: Би адуугаа алдчихаад олохгүй байж байтал манай хүргэн П.Лхагвасүрэн аймгийн төв явж байгаад мах авдаг газрын хашаанд байдаг манаачтай уулзаад 8 адуугаа асуусан байсан. Тэр манаач Жадамба гэдэг хүн 10 адуу өгсөн хүний зургийг араас нь дараад адууг нь гар утсан дээрээ зургийг нь дарсан байсан. Би Лхагвасүрэнгээс энэ талаар сонсоод адуунуудын зургийг харахад манайхны алдсан 8 тооны адуу зүсээрээ мөн байсан. Мөн хамт өөр 2 морь тушаасан байсан. Тэр 2 морины нэгийг нь эмээллэж унаж ирсэн бололтой эмээлтэй хүрэн халзан морь байсан, нөгөө сартай цавьдар хүрэн морь харагдаж байсан. Би эдгээр адуунуудын зургийг Балжинням гэдэг цагдаад мэдүүлэг өгөхөөр очихдоо харсан юм. Би тэр зургийг хараад шууд адуугаа таньсан гэх мэдүүлэг /хх-56-57 тал/

 

Гэрч К.Осканы өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэг залуу 10 тооны адуу оруулж ирсэн. Би тухайн үед тэр залууг авчирсан 10 тооны адууных нь хажууд зогсоож байгаад зургийг өөрийнхөө хувийн зургийн аппаратаар дарж авсан. Тэгээд иргэний үнэмлэхний зургийг нь дарж авсан. Оросоо овогт О.Д гэсэн байсан гэх мэдүүлэг /хх-31 тал/,  

Гэрч З.Лхамсүрэнгийн өгсөн: Би саяхнаас хулгай хийж энд адуу өгсөн хүний О.Д гэдэг хүн байсан гэдгийг хүмүүсийн амнаас сонссон. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 24-нд манайд энд адуу авч байсан Оскан гэдэг хүнд 10 тооны адуу авчирч өгсөн юм. Тэр адууг хулгайн адуу байсан гэдгийг саяхнаас мэдсэн гэх мэдүүлэг /хх-37-38 тал/

Гэрч Д.Х ын өгсөн: ...О.Д манай гэрт ирээд хоёулаа Арбулаг сум руу явчихаад ирье гэж байсан. Тэгэхээр нь би явахгүй гэж хэлэхэд иймээ, тиймээ асуудал байхгүй би өөрөө хариуцана гэж байсан. Тэгээд О.Д бид хоёр Цагаан-уул сумын замын унаанд сууж яваад замдаа буусан, бид 2 явган явж байгаад замдаа хээр бэлчиж байсан адуунаас 2 тооны хээр зүсмийн адууг барьж аваад нэг нэгээр нь унасан. Уг морио унаад Мөрөн лүү явж байхад замд хөндийд 20 гаруй тооны адуу бэлчиж байсан адуунаас 8 тооны адууг туугаад шууд Мөрөн лүү явсан. О.Д бид хоёр бараг үүрээр Мөрөнд оруулж ирээд 13 дугаар багт байдаг мах маркет тийшээ очсон. Тэнд очингуутаа би шууд Доржсүрэнг ганцааранг нь үлдээчихээд гэрлүүгээ явсан. 11-12 цагийн үед О.Д манайд ирээд надад 1 сая төгрөг өгчхөөд явсан гэх мэдүүлэг /хх-184-185 тал/,

Яллагдагчаар О.Д өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 20-иор байхаа яг өдрийг нь сайн санахгүй байна/ надад мөнгөний хэрэг гараад Мөрөн сумын Мах маркет дээр очиж уулзаад танайх адуу, үхэр авдаг юм уу гэж асуухад хувалз сахалтай таргандуу бор ах авах нь авна, хоёулаа гарч уулзъя гэж байсан. Тэгээд тэр ах намайг хашааны гадаа цагаан порентер маркийн машин руу дагуулж орсон. Машин руу ороход тэр ах надаас юун мал юм бэ, чи хаанаас авчирч байгаа юм бэ, мал чинь ирсэн юм уу, ирээгүй юм уу гэж асуухаар нь би малаа одоохондоо авчраагүй байна, авна гэвэл очиж авчрах гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр ах надаас чамд гарал үүслийн бичиг баримт байгаа юу гэж асуухаар нь надад ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр ах  за за ахын дүү ахынхаа дугаарыг аваад явчих гээд надад мобиком /95-тай/, юнитейлийн /88-тай/ дугаар өгсөн. Тэр ах надад утасныхаа дугаарыг өгөхдөө малаа оруулж ирэхээрээ надруу яриарай гэж байсан. Тэгээд би тухайн өдөртөө шууд гэрлүүгээ харьж амараад маргааш өдрийн орой нь 17 цагийн үед Цагаан Уул сумын тэндерийн машинд суугаад хөдөө явсан. Би уг машинд сууж явж байгаад Бүрэнтогтох сумын Бүрэнхааан багийн наад талд хээр хөдөө ганцаараа буусан. Би буучихаад ганцаараа эзэнгүй мал харж яваад Мөрөнгийнхөө голын тушаа эзэнгүй айлын адуунууд байхаар нь тэр адуунаас 2 тооны хүрэн зүсмийн морийг бугуйлдаж барьж авсан. Би Мөрөнгөөс гарахдаа хулгай хийх гэж байсан болохоор бугуйл, эмээл, хазаар зэрэг зүйлүүд авч гарсан байсан. Би уг хоёр морьныхоо сартай хүрэн зүсмийн морийг нь эмээлдэж унаад нөгөө морийг нь хөтлөөд явсан. Тэгээд явж байхдаа Мөрөнгийнхөө голоор гараад Мөрөн сумын чиглэлд явж байхад Бүрэнтогтох сумын хойд талын хөндийд 20 гаруй тооны 1 азарга адуу бэлчиж байсан, уг адуунуудын хажуу талд 8 тооны адуу дагаад бэлчиж явахаар нь уг 8 тооны адууг ялгаад Мөрөн сумын чиглэлд бас тууж явсан. Тэгээд би нийт өмнөх хоёр тооны адуутайгаа нийлээд 10 тооны адуу тууж явсан. Уг 10 тооны адуугаа туусаар яваад шөнийн 04 цагийн үед Мөрөн суманд орж ирсэн. Би Мөрөн суманд орж ирээд мах маркетийн ах руу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би адуунуудаа тууж яваад мах маркет дээр очоод манаач хүмүүстэй нь уулзаад танай дарга чинь шөнө ирвэл малаа хашааруу чинь манаачид хэлээд оруулчихаарай гэсэн юм гэж хэлэхэд манаач нь надад харанхуй шөнө үүд онгойлгох эрх байхгүй, өглөө 9 цаг гээд манай үүд онгойно тэгэхээр дарга луу ярьж байгаад адуугаа оруулчих гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хулгайлсан 10 тооны адуугаа мах маркетийн цаад талд байдаг хөндийд аваачаад харж хоносон. Маргааш өглөө нь 8 цагийн үед нөгөө мах маркетийн ах руу залгаж холбогдоод би хөдөөнөөс адуугаа аваад ороод ирлээ, та хаана байна, ажил дээрээ очсон юм уу гэж асуухад би ажил дээрээ очоогүй байна, би манаач руугаа ярьчихъя чи малаа манай хашааруу оруулчих гэж байсан. Тэгээд би адуугаа туугаад мах маркет дээр очиход манаач нь өө сая дарга ярьсан, та малаа оруул оруул гэж байсан. Намайг адуугаа мах маркетийн хашаанд оруулаад байж байхад нөгөө ах ирсэн. Тэр ах ирчихээд чи хэзээ орж ирэв гэж асуухаар нь би өнгөрсөн шөнө орж ирлээ гэж хэлсэн, тэгсэн чинь хэдэн адуутай ирсэн юм бэ гэж асуухаар нь 10 морьтой ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд чи уг адуунуудыг хаанаас авсан юм бэ гэж асуухаар нь Цагаан үүр сумаас авчирлаа гэж хэлсэн. Тэр ах миний авчирсан морьнуудыг үзэж байгаад нэгийг нь 600000 төгрөгөөр авахаар болоод түүнтэй хашааны гадаа гарч машинд нь орж уулзсан. Тэр ах машиндаа орж суусныхаа дараа чамд гарал үүслийн бичиг байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд иргэний үнэмлэхээ өгчих гэж байсан, тэгэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхээ өгсөн. Тэр ах цүнхээ ухаж байснаа надад 4000000 төгрөг гаргаж өгсөнөө, ахад нь одоо өөр бэлэн мөнгө байхгүй байна, үлдэгдэлийг нь дараа өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дараа үлдэгдэл 2000000 төгрөгөө авъя гэж хэлээд явсан. Дараа нь би тэр ахруу мөнгөний хэрэг гараад мөнгөө авъя гээд залгахад ах нь Улаанбаатар хотод явна гэж ярьж байсан. Үүнээс хойш би тэр ах руу дахиж залгаагүй. Тухайн үед ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-85-86 тал/

Шинжээчийн мал үнэлсэн тайлан  /хх-64 тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №689 тоот О.Д  гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-71 тал/,   

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-1-2, 39-40 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-47 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- тал/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-120 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-124-131 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д  , Д.Х  нар 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас иргэн О.П бэлчээрт байсан адуунаас 2 хулгайлж 1200000 төгрөг,  2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Зосын тохой гэх газраас иргэн П.Лхагвасүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 4500000 төгрөг,  Ж.Алтансүхийн 2 тооны адууг хулгайлж 2200000 төгрөг, Л.Бат-Эрдэнийн 3 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол тус тус  учруулж нийт  9500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.   

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч О.Ням, К.Оскан, З.Лхамсүрэн, Д.Х  нарын мэдүүлэг, Шинжээчийн мал үнэлсэн тайлан  /хх-64 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-1-2, 39-40 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-47 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- тал/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-120 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-124-131 тал/, бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.     

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

    

Дээрхи хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Шүүгдэгч О.Д  , Д.Х  нар нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас иргэн О.П бэлчээрт байсан адуунаас 2 хулгайлж 1200000 төгрөгийн хохирол, мөн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Зосын тохой гэх газраас иргэн п.Лхагвасүрэнгийн 3 тооны адууг хулгайлж 4500000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Алтансүхийн 2 тооны адууг хулгайлж 2200000 төгрөгийн хохирол иргэн Л.Бат-Эрдэнийн 3 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол тус тус учруулаж нийт 9500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлсэн хохирогч П.Лхагвасүрэнгийн өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг Мөрөнгийн голын Зосын тохой гэх газар хашаанд хашиж унаагаа солиод 23-ны өдөр манай адуу харагдахгүй болчихсон. Манай адуу цавьдар хүрэн азаргатай 3 шүдлэн 8 тооны адуу байсан. Миний 3 адуу байсан бусад нь Бат-Эрдэнэ гэдэг хүний 3 адуу, Алтансүх гэдэг хүний 2 адуу байсан...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн төв рүү орж ирээд Мах маркет дээр очоод манаачаас асуутал гар утас дээр дарсан зурагнууд байгаа эндээс хар гэхээр нь утаснаас хартал миний алдсан адуунууд мөн байсан. Тэгээд цагдаад очиж бүртгүүлсэн гэх мэдүүлэг /хх-18 тал/,  

Хохирогч Л.Бат-Эрдэнийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай адуу Бүрэнтогтох сумын Зосын тохой гэдэг газарт байсан. Манай 3 морь, Лхагвасүрэнгийн 3 морь, Алтансүхийн 2 адуу нийт 8 адуу байхгүй болчихсон...манай зөв талын гуяндаа Ч үсгэн тамгатай хаан дээрээ урагшаа харсан сэрээн тамгатай хонгор үрээ, тамга ижил 2 хонгор байдсын хамт алга болсон гэх мэдүүлэг /хх-22-24 тал /,

Хохирогч Ж.Алтансүхийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний 2 тооны адуу, Лхагвасүрэнгийн 3 тооны адуу, Бат-Эрдэнийн 3 адуутай хамт нийтдээ 8 тооны адуу байсан. 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хайгаад олоогүй...зөв талын гуяндаа Ж үсгэн тамгатай хаандаа урагшаа харсан сэрээн тамгатай хонгор зүсний морь, тамга ижил шүдлэн насны хонгор байдас байсан гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Хохирогч О.П өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг Баян-Улаан гэх газраас бэлчээрт байсан 8 тооны адуунаас 2 тооны адуугаа алдаад олохгүй байгаа юм...би алдсан морио сураглаж явахад 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Бүрэнтогтох сумын Мөрөнгийн голоос алдагдсан 8 тооны адуутай хамт нийт 10 тооны адуу аймгийн төвд агтны адуу авч байсан Оскар гэдэг хүнд тушаагдсан байсан. Тэр хоср морины зургийг авч байсан газрын манаач дарсан байсан гэх мэдүүлэг /хх-51-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч О.Д  , Д.Х  нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар малын үнэлгээг хэтэрхий өндөр үнээр нэхэмжилсэн байна гэж мэдүүлж байх боловч шүүх хохирлыг тооцохдоо мэргэжшсэн үнэлгээчний тогтоосон үнийг баримтлан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч О.Д  , Д.Х  нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч О.П д 1200000 төгрөг, П.Лхагвасүрэнд 4500000 төгрөг, Ж.Алтансүхэд 2200000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 1600000 төгрөгийн хохирол учирсан ба хохиролыг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцооны байдлыг харгалзан хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч О.Д  гээс 4750000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Лхагвасүрэнд 2250000 төгрөг, Ж.Алтансүхэд 1100000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 800000 төгрөг, О.П д 600000 төгрөг, шүүгдэгч Д.Х аас 4750000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.П  600000 төгрөг, Л.Бат-Эрдэнэд 800000 төгрөг, Ж.Алтансүхэд 1100000 төгрөг, П.Лхагвасүрэнд 2250000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч О.Д  , Д.Х  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О. О.Д нь  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгүүлсэний дараа   өмнөх бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл илэрч эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй  байсан боловч оногдуулсанаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл,  хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илрээгүй, зүйлчлэл хүндрэхгүй байх тул шүүгдэгч О. Д ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн  хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 24 /хорин дөрвөн/ хоногийн хорих ялыг   нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 24  хоногийн хугацаагаар  тогтоох нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д. Д.Х ыг  2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн дуустал эрэн сурвалжлахад гарсан зардал 160000 төгрөгийг Д. Д.Х аас гаргуулж 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Д.Х т 1000000 /нэг сая/ төгрөгийг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хаана байгаа нь мэдэгдэхгүй оргон зайлсан нөхцөл байдал үүсч цагдан хорьсон ба барьцааны   1000000 /нэг сая/ төгрөгийг  улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Алтан-Уяа шүүгдэгч О.Д  гийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны  хооронд цагдан хоригдсон 1 сар 13 хоногийн ялыг  2018 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолд  эдлэсэн ялд оруулан тооцолгүй  орхигдсон гэж мэтгэлзэж байгаа боловч хэрэгт авагдсан хоригдол О.Д  гийн цагдан хоригдсон хоногийн тооцооны тодорхойлолтод цагдан хоригдож эхэлсэн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тооцож ялын тооцоог 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон тооцсон  байх тул  эдэлсэн ялд оруулан тооцсон байна. Мөн шүүгдэгч О.Д  гийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нь 200000 төгрөгний барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсаны мөнгийг буцаан олгуулахаар хүсэлт гаргасан ба шүүгдэгч О.Д нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдэж цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг таслан зогсоох үед тээврийн хэрэгсэлтэй зугтсан гэх үндэслэлээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж барьцааны мөнгийг улсын орлого болгохоор 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх тул барьцаааны 200000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Д  2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 80 /ная хоног/, шүүгдэгч Д.Х  2018 оны 9 дүгээр сарын 29-8-ны өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч О.Д  , Д.Х  нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  , Д.Х  нарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Д  д баримтлан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ сар 24 /хорин дөрвөн/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сар 24 /хорин дөрвөн/ хоногийн хугацаагаар хорих ял, Д.Х т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  гийн 80 /ная/ хоног, Д.Х ын 7 /долоо/ хоног цагдан хоригдсон хугацааг тус тус эдлэх ялд нь  оруулан тооцсугай.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  гээс 4750000 /дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч П.Лхагвасүрэнд 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Л.Бат-Эрдэнэд 800000 /найман зуу мянга/ төгрөг, хохирогч Ж.Алтансүхэд 1100000 /нэг сая нэг зуу мянга/ төгрөг, О.П д 600000 /зургаан зуу мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Х аас 4750000 /дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч П.Лхагвасүрэнд 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, Л.Бат-Эрдэнэд 800000 /найман зуу мянга/ төгрөг, хохирогч Ж.Алтансүхэд 1100000 /нэг сая нэг зуу мянга/ төгрөг, О.П д 600000 /зургаан зуу мянга/ төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.   

7. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаартай захирамжаар Д.Х т 1000000 /нэг сая/ төгрөгийг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон ба барьцааны 1000000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Х аас 160000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт гаргуулж олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.  

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д  , Д.Х  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

      11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,   38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                                                                                                                       

       12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Д  , Д.Х  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ