| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00947/И |
| Дугаар | 103/ШШ2026/00805 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00805
| 2026 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2026/00805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХК-ийн Багануур салбар нь Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Г.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/1510700341 тоот зээлийн гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг, 1 хувийн шимтгэлтэй, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөөгүй дүнгийн 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,491,542 төгрөг, хүүний төлбөрт 660,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 60,437 төгрөr нийт 2,212,318 төгрөгийг гаргуулах зээлдэгчийн хаягийн дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл зээлдэгч Г.******* нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины ** дүгээр гудамжны ** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй ******* ББСБ ХК-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч ******* овогтой ******* /РД:*********/-ыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн өргөдөл, харилцагчийн анкет, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны ю зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ББСБ ХК, Г.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн өргөдөл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШЗ2025/03309 дугаартай шүүгчийн захирамж, ******* ББСБ ХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. *******ийн ******* /РД:***********/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины ** дүгээр гудамжны ** тоот хаягт амьдарч байсан, ************* дугаарын гар утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарь-Эхсүрэн өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ийн *******ыг /РД:**********/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Г.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ББСБ ХК-д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Г.*******ыг хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ