Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00815

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00815

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамж, 61/2 дугаар байр, Б зааланд байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчиний ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,337,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч О.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулан 3,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр дижитал барааны зээл авсан. Зээлдэгч нь 10443759202 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 649,852 төгрөг, зээлийн хүү 740,920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,777 төгрөг нийт 1,393,550 төгрөг төлсөн ба 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтрүүлж, зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачилага гаргаагүй. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачилагаар дуусгавар болгож, дээр дурдсан зээлийн үндсэн төлбөр 2,750,148 төгрөг, зээлийн хүү 561,481 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,747 төгрөг нийт 3,337,376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 3,337,376 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,337,376 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,174 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 34,174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ