| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00924/И |
| Дугаар | 103/ШШ2026/00816 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00816
| 2026 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2026/00816 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр 8 дугаар давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,884,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Т.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2024042216296 тоот гэрээний дагуу Iphone15 маркийн гар утсыг нийт 3,888,000 төгрөгийн зээлээр 28 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1063993 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 590,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 1,694,740 төгрөг, үндсэн хүүнд 169,341 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,884 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг нийт 1,884,965 төгрөгийг хариуцагч Т.*******аас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,884,965 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,884,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,109 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,554 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 22,554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ