| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00843/И |
| Дугаар | 103/ШШ2026/00843 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00843
| 2026 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2026/00843 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчиний ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, ******* ХХК-д холбогдох ээлжийн амралтын мөнгө 4,471,200 төгрөг, илүү цаг ажилласаны олговор 11,564,672 төгрөг, сул зогсолтын үеийн олговор 7,962,580 төгрөг, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө 945,454 төгрөг, илүү суутгасан татвар 350,000 төгрөг нийт 24,943,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын мөнгө 4,471,200 төгрөг, илүү цаг ажилласаны олговор 11,564,672 төгрөг, сул зогсолтын үеийн олговор 7,962,580 төгрөг, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө 945,454 төгрөг, илүү суутгасан татвар 350,000 төгрөг нийт 24,943,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие тус дүүргийн 3 дугаар хорооны Үйлдвэр хэсэгт байрлах ******* ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ч.******* миний бие хоолны хордлогын улмаас нойр булчирхай өвдөж 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Багануур дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгийн 8 хоногийн листэн дээр анхны бичигдсэн /163-ын 5/ тодорхойгүй шалтгааны улмаас тархины цус харвалт явагдсан байж болзошгүй гэсэн листэн дээр бичигдсэн буруу оношийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн.Тухайн үед Багануур дүүргийн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмчлэгч эмч ******* намайг Улаанбаатар хотын хоёрдугаар төв эмнэлэг дээр яаралтай тусламжаар очиж тархины MRI аппаратаар шинжилгээ хийлгэхэд хариу нь цус харвалт биш, нойр булчирхайн цочмог үрэвслийн улмаас цусан дахь сахар ихсэж цус өтгөрсөн байна. Багануур дүүргийн эмнэлэгт хордлого тайлах, цус шингэлэх эмчилгээ хийлгээд эрүүл мэнд сайжирч хэвийн болсон тул 2026 оны 03 дугаар сарын 06-нд эмнэлгээс гарахад эмнэлгийн 8 хоногийн лист бичигдсэн ба ажилдаа орохоор ******* компанид 2026 оны 03 сарын 31-ний өдөр очиход ажил хүлээлцэхгүйгээр миний оронд Мөнхбаяр гэдэг хүнийг авч ажилуулсан байсан тул компанийн хүний нөөцийн ажилтан Д.*******аас яагаад надад мэдэгдэхгүй ингэж байгаа юм гэж асуухад уг листэн дээр тавигдсан дээрх оношийн учраас чамайг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Тухайн үед эмчлэгч эмч *******тай утсаар холбогдон учир шалтгааныг нь яриулсан боловч ******* компанийн хүний нөөцийн ажилтан Д.******* хүлээн зөвшөөрөөгүй тул тус компанийн захирлын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд эрүүл мэндийн шалтгааны үндэслэл хэрэв хангагдаж байгаа бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулинд заасныг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг зохих хуулийн дагуу тооцон олгуулах apra хэмжээ авна уу.
Ажлаас чөлөөлөх тухай ******* компанийн захирлын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалын 2, 3 дугаар зүйлд заасан холбогдох тооцоог хийхийг компанийн санхүүгийн албанд даалгасан боловч ээлжийн амралтын мөнгө болон сул зогсолт, илүү цаг ажилласан олговрыг одоо болтол тооцож олгохгүй байгаа. Эрүүл мэндийн шалтгаааны улмаас ажлаас чөлөөлөгдсөний нэг сарын тэтгэмжийг олгосон учир амралт, илүү цаг, сул зогсолтын мөнгө олгох боломжгүй гэсэн тул Багануур дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, комиссын хурлаар хэлэлцүүлэхэд ******* компани уг гомдлыг хүлээн авч харилцан тохирч эвлэрээгүй тул шүүхэд хандан өргөдөл гаргаж байна. Иймд сарын цалинг 3,600,000 төгрөгөөр тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан боловч сар бүр 100,000 төгрөгийг эрсдэлийн санд суутган 3,500,000 төгрөгөөр тооцон миний харилцах дансаар олгож байсан тул цалингийн хуулбарыг үндэслэн үнэн зөв тодорхойлж тогтоож, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх 03 тоот тушаалаар нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосноос хууль бусаар хувь хүний орлогын 10 хувийн албан татварын суутгал хийснийг буцаан олгуулах, ээлжийн амралтын мөнгөн олговор, сул зогсолтын олговор, илүү цагийн мөнгийг Баталгаат тооцоолол аудит ХХК-д тооцуулах хүсэлт хүргүүлж, ээлжийн амралтын мөнгө 4,471,200 төгрөг, илүү цаг ажилласны олговор 11,564,672 төгрөг, сул зогсолтын үеийн олговор 7,962,580 төгрөг, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө 945,454 төгрөг, илүү суутгасан татвар 350,000 төгрөг бүгд 24,943,906 төгрөгийг олгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.*******гийн нэхэмжлэлтэй, "******* ХХК-д холбогдох ээлжийн амралтын мөнгө 4,471,200 төгрөг, илүү цаг ажилласаны олговор 11,564,672 төгрөг, сул зогсолтын үеийн олговор 7,962,580 төгрөг, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө 945,454 төгрөг, илүү суутгасан татвар 350,000 төгрөг нийт 24,943,906 төгрөгийн хохирлыг барагдуулах шаардлага бүхий маргааны зохигчид дараахь байдлаар тохиролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасны дагуу энэхүү "Эвлэрлийн гэрээ"-г байгуулав.
-Нэхэмжлэгч Ч.******* нь ******* ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсэнд уучлал гуйж, компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай хүн ёсны харилцаагаа хадгалж үлдэхээ илэрхийлж, 2,000,000 төгрөгийг хүлээн авч, бусад бүх шаардлагаас татгалзан, шүүхийн маргааныг эвлэрлийн журмаар дуусгавар болгох санал гаргасан.
-Хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгч Ч.*******гийн саналыг хүлээн авч, маргааныг дуусгавар болгон, 2,000,000 төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор түүнд дансаар шилжүүлнэ.
-Нэхэмжлэгч Ч.******* нь ******* ХХК-д холбогдуулж дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй болно. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох ээлжийн амралтын мөнгө 4,471,200 төгрөг, илүү цаг ажилласаны олговор 11,564,672 төгрөг, сул зогсолтын үеийн олговор 7,962,580 төгрөг, эрсдлийн санд хуримтлагдсан мөнгө 945,454 төгрөг, илүү суутгасан татвар 350,000 төгрөг нийт 24,943,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.******* нь ******* ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсэнд уучлал гуйж, хариуцагч нь 2,000,000 төгрөгийг эвлэрэн хэлэлцсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр, нэхэмжлэгч нь бусад шаардлагаасаа татгалзаж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тавин хувь 23,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ХХК-иас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ