Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00844

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00844

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын зам 104, Амгалан 13260 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,398,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн эцэст байрлах Цэлмэг хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байхдаа манай компаниас ундаа, ус худалдан авах захиалгыг өгсний дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,398,290 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3 дахь хэсгийг үндэслэн Б.*******гоос 5,398,290 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,398,290 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,398,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,662 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 50,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ