Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00853

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00853

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, GB центр, 601 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ББСБ ХХК нь Х.*******гийн хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 250,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-аас зээл авах хүсэлтийг Голомт банк 1715166327 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг хүсэлт гаргасан өдөр шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш удаа дараа залган, сард 2-4 удаагийн давтамжтайгаар зээлийн эргэн төлөлтийн мессеж илгээн, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийгээгүй итгэл эвдэн өдийг хүрсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 250,000 төгрөг, зээлийн хүү 362,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,945 төгрөг нийт 682,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 682,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,459 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 10,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ