Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2026/00893

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2026/00893

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэр, ** давхар, **** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******бадрахын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,957,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр L33505342 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,220,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *************** тоот банкны дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,219,999 төгрөг, зээлийн хүү 2,537,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,905 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Г.*******гоос зээлийн гэрээний үүрэгт 6,951,175 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 6,957,675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,957,675 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 870,000 төгрөг,

- 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 867,675 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******бадрахын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,957,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 6,957,675 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 870,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 867,675 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63,136 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 63,136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ