| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/01009/И |
| Дугаар | 103/ШШ2026/00898 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2026/00898
| 2026 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2026/00898 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, GB центр, *** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 576,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ББСБ ХХК нь Ц.*******гийн хүсэлтээр 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 280,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-аас зээл авах хүсэлтийг Хаан банк ************* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг хүсэлт гаргасан өдөр шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш удаа дараа залган, сард 2-4 удаагийн давтамжтайгаар зээлийн эргэн төлөлтийн мессеж илгээн, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийгээгүй итгэл эвдэн өдийг хүрсэн тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 255,136 төгрөг, зээлийн хүү 269,674 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,420 төгрөг нийт 576,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 576,230 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 576,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,968 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 8,968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ