| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 160/2017/0124/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., 17.8.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 166
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа
Шүүгдэгч Ш.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ш.Ш-д холбогдох 201703000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 341 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 04 сар баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч сулласан, ******* овгийн Ш.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ш нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн ******* сумын ******* хорооллын 219 тоотод оршин суух хохирогч Б.Б-н гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай, 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзан битүү мөнгөн ороолтой 9 ширхэг тогоруутай, духавчны тогоруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай, тогоруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхгийг тус тус хулгайлж, Б.Б-д 22.300.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор Б.Б-н 6.535.000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан,
Давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хорооллын 423 тоотод оршин суух Г.М-н эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шар булан гэх газраас хохирогч Л.Б-н эзэмшлийн 7 тооны эр хонь, 13 тооны эм хонь, 20 тооны төлөг, 10 тооны хурга, 2 тооны эр ямаа, 7 тооны эм ямаа, 4 тооны ишиг хулгайлж Л.Б-д 2.260.000 төгрөгийн, хохирогч Ж.С-н эзэмшлийн 2 тооны эр хонь, 10 тооны эм хонь, 20 тооны төлөг, 8 тооны хурга, 7 тооны эм ямаа, 13 тооны борлон, 7 тооны ишиг хулгайлж Ж.С-д 1.930.000 төгрөгийн, хохирогч Л.Б-н эзэмшлийн 6 тооны эм хонь, 5 тооны төлөг, 5 тооны хурга, 1 тооны эм ямааг хулгайлж Л.Б-д 540.000 төгрөгийн, хохирогч Л.Б-н эзэмшлийн 2 тооны эм хонь, 2 тооны эм ямаа, 1 тооны ишиг хулгайлж Л.Б-д 190.000 төгрөгийн, хохирогч Х.Б-н эзэмшлийн 3 тооны эр хонь, 19 тооны эм хонь, 8 тооны хурга, 8 тооны эр ямаа, 9 тооны эм ямаа, 7 ишиг хулгайлж Х.Б-д 2.070.000 төгрөгийн, нийт 6.990.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газраас хохирогч Ц.Б-н гэрт нь хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийг, гэрийн гаднаас нь Ц.Б-н эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан түүнд нийт 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 37.305.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан давааны 02-16 тоотод оршин суух иргэн Д.М-н хашаанаас 2110 АРЗ улсын дугаартай даюун маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж, иргэн Д.М-д 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлнө гэв.
Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 сарын 04-ний өглөө ******* сумын төв рүү найранд явсан бөгөөд явахдаа хонио эзгүй үлдээгээд сумын төвөөс хонь харах хүн дуудсан байсан. Тэгээд найранд яваад 3 хоноод ирсэн. Бид нарыг байхгүй хойгуур хонь, ямаа алга болсон байсан. Манайхаас 7 эр хонь, эм хонь 13, төлөг 20, хурга 10 байсан. Нийт 50 хонь, 12 ямаа эргэж ирсэн. Тоо ёсоор нь хүлээн авсан. Тоогоор 1 ямаа байхгүй байсан. Ш гэртээ гаргаад идсэн гэсэн. Ямаа нь 4 ишиг, 6 эм ямаа, 2 эр ямаа ирсэн. Нийт 13 ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 63 толгой хонь, ямаа алга болсон. Манай хонь, ямаа баруун талын чих чандага хойноосоо хайчилбар имтэй, өөр им тэмдэг байхгүй. Шүдлэн хязаалан хонийг 50000 төгрөгөөр, эм хонийг 45000 төгрөг, төлөг нэг нь 30000 төгрөг, хурга нэг нь 20000 төгрөг, эр ямаа 40000 төгрөг, эм ямаа 25000 төгрөг, ишиг 15000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Малын ханш маш муу байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-173 хуудас/,
Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б болон С нарын хонь, ямаа манай хоньтой хамт би хариулж малладаг. Гэтэл намайг ******* сум яваад 2 хонож байтал хонь дутуу байна гэхээр нь ирээд бүртгэсэн чинь нийт 51 толгой хонь 31 толгой ямаа дутсан. Ойр хавиар хайгаад сураг гарахгүй, олдохгүй байсан. Гэтэл сумын төвд Мооно гэдэг айлд хонь байна гэж хүмүүс ярихаар нь очиж үзсэн чинь манай хонь, ямаа мөн байсан. 16 тооны хонь, 1 ямаа дутсан. Үүнээс эм хонь 6, хурга 5, төлөг 5, 1 эм ямаа байхгүй байсан. Доголон хонийг зарсан байсан. Хэнд зарсан гэдгийг нь мэдэхгүй. Би өөрийнхөө алдсан нийт 15 хонь, 1 ямаа хүлээн авсан. 1 хонь аваагүй. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, энэ үнээр нь үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175-177 хуудас/,
Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хөдөө байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны үдээс хойш сумын төв яваад 2 хоноод харьсан. Хариад үзэхэд манай хониноос хонь, ямаа алга болсон байхаар нь тасарсан байх гэж хайгаад тэр хавиасаа олоогүй. Манай хонь Б, С нарын хоньтой хамт байсан. Гэтэл Б ах, О эгч хоёроос сумын төвийн ойролцоо айлд хонь байна гэж сураг дуулаад М гэдэг айлд очиж 16 тооны хонь, М гэх айлаас 187 тооны хонь, ямаа тууж ирсэн. Н, Б нар очиж авч ирсэн. Бүгдийг нь тууж хөдөө авч ирээд айл, айлаар нь ялгасан. Ялгаж байхад Б ахын 62 тооны хонь, ямаа Б-н 50 гаруй хонь, ямаа байсан. Бусад нь Б ахын, С эгчийн, манай хонь ямаа байсан. Бүх хонь ямаагаа ялгаад би өөрийнхөө хонь, ямааг ялгасан чинь манайхаас 2 тооны эм хонь, 2 эм ямаа, 1 ишиг, нийт 5 тооны хонь, ямаа хамт явсан. Дараа нь хонь, ямаагаа тоолж нарийн бүртгэхэд өөр хонь, ямаа дутаагүй. Нийт 204 тооны хонь, ямаа тууж буцааж авч ирсэн. Баянмөнх ахын 1 ямаа, Батсүх ахын 1 хонь зүсээр дутсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 179-182 хуудас/,
Хохирогч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны намар сумын төвд байсан. Тэгээд намар 10 дугаар сарын 04-ний орой хөдөө гарч ирсэн. Орой 19 цагийн үед ирээд хонио бэлчээрт байхад нь хотлуулсан. Б ах найранд явлаа, чи ирж хонио хараарай гэж сумын төвөөс намайг дуудсан. Гэтэл манай хонь, Б ахын хонь, ямаанаас алга болсон байсан. Алга болсон хонь, ямаагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олж авсан. Олж авахад манай 30 хонь, 24 тооны ямаа байсан. Өөр дутсан хонь, ямаа байхгүй. Хонь нь эр хонь 3, эм хонь 19, хурга 8, эр ямаа 8, эм ямаа 9, ишиг 7 байсан. Бүгдэд нь будаг түрхэж тэмдэг тавиад, ямааны эвэрт улаан ногоон будаг түрхэж тэмдэг тавьсан чихэнд нь догол им хийсэн байсан. Би хонио очиж авахдаа Н-тай очиж авсан. М гэдэг айлаас авсан. Тэр айлд нийт 187 хонь, ямаа үлдээсэн. М гэдэг айлд 16 тооны эр сувай хонь үлдээсэн байсныг авсан. ...204 тооны хонь, ямаа тоогоор олж ирсэн. 1 хонь, 1 ямаа дутсан бөгөөд дутсан хонь, ямаа нь Б ахын, Б-н хонь гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-187 хуудас/,
Хохирогч Ж.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Эрдэнэмандал сум яваад тэндээ сургуулийн хүүхдүүдийн хамт байсан. Манай хонь, ямаа Б ахын малтай хамт байсан чинь хонь, ямаа алга болсон байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирээд хонь, ямаагаа бүртгэсэн чинь Б ахын, Бй ахын малтай, бид гурвын нийт 51 тооны хонь, 31 тооны ямаа дутсан. Тэгээд 50 тооны хонь, 31 тооны ямаа буцааж олж авсан. 1 хонь дутуу ирсэн. Тэр хонийг нь зарсан юм шиг байна лээ. Хэнд зарсан гэдгийг мэдэхгүй байна. Дээрх хониноос манайд 40 тооны хонь, 27 тооны ямаа дутсан. Манайх хонь, ямаагаа бүрэн хүлээж авсан. Эр хонь 2, эм хонь 10, төлөг 20, хурга 8, эм ямаа 7, борлон 13, ишиг 7 ирсэн байсан. Б, Б нарын 10 гаруй хонь, 3-4 тооны ямаа дутсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 189-192 хуудас/,
Гэрч Л.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө найранд сумын төв рүү явсан. Гэтэл байхгүй хойгуур хонь, ямаа алга болсон байсан. Манайхаас нийт 50 тооны хонь, 13 тооны ямаа алга болсон бөгөөд үүнээс эр хонь 7, эм хонь 13, төлөг 20, хурга 10, эр ямаа 2, эм ямаа 7, ишиг 4 байхгүй болсноос 1 ямаанаас бусдыг нь олоод бүрэн хүлээж авсан. Нас хүйсээрээ тоогоороо бүрэн байсан. Манай хонь Б-н хоньтой цуг байсан. Мөн тэр үеэр Б-н, Б, С-н хонь, ямаа дутаж хамт хулгайлагдаад олж авсан. Нийт 62 тооны хонь, ямаа ирсэн. ...Ер нь бол энэ хавийн хонь ямаа алдсан айлын бүх хонь, ямаа бүрэн олж ирсэн. Манай 1 ямаа бас Б-н 1 тооны доголон хонийг зарсан байсан юм шиг байна лээ. Бусад нь бүгд бүрэн. Тэр хонь, ямаа алга болсноос хойш Б-н мотоцикль алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-195 хуудас/,
Гэрч П.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Б, Б, Б, С, Б нарын хониноос нийт 200 орчим хонь, ямаа алга болсон чинь Ш тасдаж туугаад сумын төвд айлд аваачиж тавьж байсан гэсэн. Би тэр асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байна. Дараа нь хонио алдсан хүмүүс олж ирсэн. 1 ямаа, 1 хонь дутсан гэж ярьцгааж байсан. Тэр хэргээс хойш манай ойролцоо байдаг Б гэж хочилж дууддаг хүний мотоциклийг хулгайлаад аваад явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200-201 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны үед /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ хичээлдээ явчихаад хичээл тараад 13 цагийн үед гэртээ ирсэн чинь Ш ах намайг хамт юманд яваад ирье гэж хэлээд мотоциклийнхоо ард суулгаад сумын төвийн хойшоо гарч, ягаан дээвэртэй байшинтай айлын хаваржааны эзэнгүй хашаан дээр очиж хашаанд нь хашсан байсан хонийг надаар туулгаж, сумын төвийн зүүн талын гол гаргуулсан. Анх очиход хашааны гадаа нэг цэнхэр өнгийн мотоцикль байсан. Би явган туугаад гол гараад гүүрний зүүн талд явж байсан чинь Ш ах ганцаараа ирээд хонио тавих айл олчихлоо гэж хэлээд М гэдэг ахынх руу туулгасан. М ахынд хонио аваачиж өгөөд намайг гэрт хүргэж ирсэн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ намайг дахиж дагуулж яваад М ахын гадаа ялгаад хашсан байсан хонийг дахиж туулгаад О гэдэг газар руу явган туулгаж Мгэдэг айлд аваачиж хонио тавьсан. Тэгээд намайг буцааж хүргэж ирсэн. Ш ах өөрөө надаар туулгаад өөрөө түрүүлээд яваад өгсөн. ...Маагаа гэдэг айлд тууж аваачиж өгсний маргааш нь буюу Ш ах зугтааж явахын өмнө нь намайг хичээлээс ирэхэд амбаарт нэг мах хийсэн байсан. Тэр махыг Ш ах авч ирсэн гэсэн. Хаанаас хэнээс авч ирсэн, юуны мах гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 хуудас/,
Гэрч М.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш-н авчирсан мах хонь, ямаа алиных нь болохыг мэдээгүй. Намайг гадуур явж байгаад ирсэн чинь Ш нэг бүтэн мах амбаарт хийсэн байсан. Гэтэл тэр махыг нь хулгайн мах гэхээр нь идэлгүй хаясан. Надад малаа алдсан Б нэг ямаа гаргаад аваад явсан байна лээ гэж хэлсэн. Тэр махыг нь сайн тулж хараагүй болохоор ямар малын мах гэдгийг нь мэдээгүй хаясан. Хулгайн мах гэдгийг нь Б-с мэдсэн. Би Ц-с асуусан чинь М гэдэг айлаас очиж хонь ялгуулаад жаахан туулгаж байгаад явуулсан байсан, хулгайн мал гэдгийг Ц мэдээгүй, Ц-д хулгайн мал ялгаж тууж байгаа гэдгээ хэлээгүй аваад явсан гэж байна лээ. Шинэтогтох өөрөө тухайн ялгасан хонио туугаад аваад явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 204-206 хуудас/,
Гэрч Ц.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр Ш хэдэн хонь тавих гэсэн юм гээд өдөр нь ирсэн. Би ганц 2 тооны хонь байх гэж бодсон чинь орой нь бүрэнхий болох гэж байхад Ш-н эрэгтэй дүү нь 200 гаруй хонь, ямаа, тууж ирээд нийлүүлсэн. Нийлүүлэхдээ тоолсон чинь 200 гаруй хонь, ямаа байсан. Яг хэд байсан гэдгийг нь мартсан байна. Хонио нийлүүлээд нэг хөл нь доголсон эм хонийг Ш өөрөө аваад явсан. Баруун урд талын хөл нь доголсон байсан. Тэгээд манайд хонио 7 хонуулна гэж байсан бөгөөд 7 хонуулалгүй аваад явсан бөгөөд авч явахдаа 16 тооны хонь манай хонинд үлдээж, нэг хуцан хурга үлдээж, нийт 17 тооны хонь үлдээсэн бөгөөд үлдсэн хонинууд бүгд эр хонь, сувай эм хонь байсан. Тэгээд бусад хонио ялгаад аваад явсан, баруун тийшээ туугаад аваад явсан. Хаана, хэнийд аваачсан талаар мэдэхгүй, яах гэж байгаа юм гэсэн чинь авч үлдсэн хонио Улаанбаатар хот руу гаргаж авч явна, бусад хонио Эрдэнэмандал сум руу тууна гэж байсан. Хулгайн хонь, ямаа гэж огт яриагүй, хулгайн мал гэж огт мэдээгүй, ээжийн дүү Зоригоо ахынхаас авч ирсэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 207-209 хуудас/,
Гэрч М.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ намайг барилга дээр ажиллаж байсан чинь Ш ирээд танай хонинд цөөхөн хэдэн хонь тавих хэрэгтэй байна, 2-3 хонуулаад авна гэхээр нь тэг, тэг гэж хэлсэн чинь тэр орой нь манай хонинд нийлүүлсэн байсан. Би ажил тараад бүрэнхий болж байхад харьсан. Манай эхнэр З, хүү Ч нар мэдэж байгаа, өөр мэдэх хүн байхгүй. Тэгээд манай хонинд нийлүүлсэн хонио хэд хонуулаад ялгаад аваад явсан, үлдээсэн эсэхийг мэдэхгүй. Манай хонинд үлдсэн байсан хэсгийг нь эзэд нь ирээд аваад явсан гэсэн, яг хэдэн хонь үлдсэн байсан гэдгийг мэдэхгүй, зарсан, үрсэн хонь ямаа байхгүй байх. Би сүүлд нь сонсоход “Шар булан”-аас тууж ирсэн хонь, ямаа гэж байх шиг байсан, надтай эзэд нь уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 210-211 хуудас/,
Гэрч М.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...200 орчим хонь, ямаа тууж ирээд 2016 оны 10 дугаар сарын эхээр манай хонинд нийлүүлж тавиад, 7 хонуулаад ялгаад аваад явсан. 16 тооны хонь үлдээгээд бусдыг нь аваад явсан. Хаана хэний хонинд нийлүүлсэн талаар мэдэхгүй, М ахынд аваачиж тавьсан сураг байсан. Манайд авч ирж хонь тавихдаа Ш ганцаараа ирж хэлээд, дараа нь дүү нь тууж ирсэн, дүүг нь Ц гэдэг. Би хулгайн хонь, ямаа гэж мэдээгүй бөгөөд надад хулгайн хонь, ямаа болох талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 212-214 хуудас/,
Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б ах, С эгч хоёр сум руу явлаа гээд намайг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гаргасан. Би хөдөө 1 хоноод маргааш өглөө нь сум руу явсан. Тэр үед Б ахын 1 доголсон хар халзан эм хонь байхгүй байхаар нь Б ахад хэлсэн. Б ах хөдөө очиж хонио бүртгээд нэлээн олон хонь дутуу байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд С эгч ирээд бид 2 хамт хөдөө очиж хонь бүртгэсэн чинь нилээн олон хонь байхгүй, ойр хавиар хайгаад олоогүй. Тэгээд сумын төвд очоод байж байтал Мооно гэдэг айлд байна гэж О эгч хэлээд очиж үзтэл тэнд шар будгаар шинээр будаж тэмдэг хийсэн 16 тооны хонь байсан, тэр айлаас асуусан чинь Ш дүүтэйгээ тууж ирээд талыг нь ялгаж аваад явсан гэхээр нь дүүтэй нь очиж уулзсан чинь намайг Дэнжийн урдаас буцаасан, бусад хонийг хаанаас аваачсан талаар мэдэхгүй, Шах хонио туугаад явсан гэж байсан. Би Б гэж хонио алдсан ахтай хамт хонио хайгаад ******* баг руу яваад сураглатал Маагаа гэдэг айлд аваачаад 187 тооны хонь, ямаа шинээр будаж тэмдэглээд тавьсан байсныг ялгаж авсан. 188 тооны хонь, ямаа авч очоод нэгийг нь алж авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 215-217 хуудас/,
Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны намар 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр санагдаж байна, яг өдрийг нь санахгүй байна, намайг ажил дээр байхад Ш 11-12 цагийн үед ирээд хонины хөл доголоод байна. Та авчих мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь надад мөнгө байхгүй, би мал авахгүй гэж хэлсэн чинь яаралтай хэрэг болоод байна, хямдхан ч байсан яах, та авчих гэхээр нь хонь чинь хаана байна үзье хэдээр өгөх юм гэсэн чинь аваад ирье гэж яваад үдээс хойш 15-16 цагийн үед халзан хонь, туранхай, доголон эм хонь аваад ирэхээр нь авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 30.000 төгрөг өгөөд авсан өөр мал аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-219 хуудас/,
Гэрч Ш.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ш манайд мотоцикль янзлуулах гэж байгаа гэж ирсэн. Тэр үед ирэхдээ эхнэрээс 200 гаруй хонь тавих хэрэгтэй байна гэсэн юм байна лээ. Эхнэр хонь авахгүй гэж хэлсэн юм байна лээ, надад юм яриагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын төв орчихоод эхнэрийн хамт харихаар 14-15 цагийн үед сумаас гараад явж байтал сумын төвийн баруун талд Ш дүү Ц-н хамт хонь, ямаа туучихсан явахаар нь таараад эхнэр Д Ш-с хонь тавих айлаа олсон юм уу гэж асууж байсан. Ц явсан хонио туучихсан Ш мотоцикльтой явж байсан. Тэгээд хариад байж байтал бүрэнхий болсон байхад үдэш 21 цагийн үед манайд Ш түрүүлж ирээд айлд тавих гэсэн чинь авсангүй, хонио танайд тавья гэхээр нь удахгүй хуц тавина авах боломжгүй гэсэн чинь ядаж 10 хоног аргалчихаач гэхээр нь яах аргагүй тавиулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 220-222 хуудас/,
Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 сарын 08-ны өдөр Ш манайд нөхөр М-р мотоцикль засууллаа гэж яваа гэж ирээд надаас 200 гаруй хонь, ямаа тавих хэрэгтэй байна, манай өөрийн юм байгаа юм, зарж хашаа байшин болгох гэсэн юм гэхээр нь ах дүү нар дээрээ тавиач, авахгүй, мал ихтэй айл амьтны хонь, ямаатай нийлээд алга болчихно гэж хэлээд би зөвшөөрөөгүй явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа сумын төв рүү орчихоод оройхон харихаар явж байтал сумын төвийн баруун талд Ш дүүгээрээ явган хонио туулгачихсан явж байхаар нь хонь, ямаагаа тавих айл олчихсон уу гэж асуусан чинь олчихсон гээд туугаад явж байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал нилээн орой бүрэнхий болж байхад ганцаараа мотоцикльтой ирээд айлд хонь, ямаагаа тавих гэсэн чинь авсангүй, танайд тавих хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөгүй. Гэтэл ядаж 10 хоног тавиулчих гээд гуйгаад байхаар нь арга буюу зөвшөөрч, будаг тэмдэг сайн тавьж байж нийлүүл гэж хэлээд нийлүүлэх гэхээр нь нийлүүлээгүй. Тэгээд маргааш нь Ш улаан ногоон будаг түрхэж, зарим ямаанд нь чихний имийг нь өөрчилж байгаад нийлүүлсэн. Тэгээд нэг ямаа гаргаад аваад явсан, нийт 188 тооны хонь, ямаа ирсэн байсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа Н, Б хоёр манайд ирээд шинээр будаг тавьсан, им хийсэн 187 тооны хонь, ямаа ялгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223-225 хуудас/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш өөрийнхөө мотоциклийг унаж яваад Хануйн голын хойно хаясан байхаар нь очиж үзсэн, хуучирч муудсан байсан, би 3-4 жил унаад Ш-д зарж байсан. Тэгээд дараа нь очиж мотоциклийг нь авах гэтэл тоногдоод араам нь үлдсэн хуучин банк нь үлдсэн, бусад зүйл нь байхгүй болсон байсан учир аваагүй тэр чигт нь хаясан. Ш уг нь бол зан ааш сайтай, гайгүй хүүхэд байсан, архи дарс уугаад байдаггүй, томоотой...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 226-227 хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-н хулгайлсан гэх хонь, ямаанд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 157-158 хуудас/,
Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “эр ямаа 50000 төгрөг, эм ямаа 40000 төгрөг, борлон 20000 төгрөг, ишиг 10000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх-ийн 236 хуудас/,
Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “эр хонь 70000 төгрөг, эм хонь 50000 төгрөг, төлөг 30000 төгрөг, хурга 10000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх-ийн 238 хуудас/,
Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “хар ногоон өнгөтэй Даюун нэртэй хятад мотоцикль 50000 төгрөг” гэсэн үнэлгээ /2хх-ийн 163 хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би үнэлгээний комисст гишүүнээр оролцдог. Хар ногоон өнгийн Даюун нэртэй мотоциклийн үнэлгээг хэн нэгний үгээр орж буруу үнэлсэн асуудал байхгүй. Маш их хуучирсан, эвдэрч асахгүй байхад нь сэлбэж асаан унадаг байсан гэсэн учраас мөн хохирогчийн үнэлгээг харгалзан тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлсэн. ...Надад ямар нэгэн хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 157-158 хуудас/,
Гэрч О.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би үнэлгээний комисст гишүүнээр оролцдог. Хар ногоон өнгийн Даюун нэртэй мотоцикль нь маш их хуучирсан, эвдэрч асахгүй байхад нь сэлбэж асаан унадаг байсан гэсэн учраас мөн хохирогчийн үнэлгээг харгалзан гаргасан. ...Надад ямар нэгэн хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 159-160 хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..Би үнэлгээний комиссын даргын үүрэг гүйцэтгэдэг. Хар ногоон өнгийн Даюун нэртэй мотоцикльд үнэлгээ гаргасан. Тухайн мотоциклийн үнэлгээг хэн нэгний үгээр орж буруу үнэлсэн асуудал байхгүй. Их хуучирч эвдэрч асахгүй байхад нь сэлбэж асаан унадаг байсан хуучин мотоцикль учраас мөн хохирогчийн үнэлгээг харгалзан тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлсэн. Надад ямар нэгэн хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 161-162 хуудас/,
Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манайх ******* гэх газар намаржаан дээр байхдаа өвөлжөөний хашаан дээр хашаа, хороо янзалж байгаад харьсан чинь мотоцикль байхгүй байхаар нь хүү Б-н гэрт очиж охин А-с асуусан чинь гэрийн чинь үүдэнд тавьсан түлхүүр нь толгойдоо байгаа гэж хэлсэн. Гэтэл хулгай аваад явсан, гэрт орж авдраас 30.000 төгрөг аваад явсан байсан. Хоёр хоногийн дараа мотоцикль нь хойд голоос олдсон гэхээр нь Ш гэдэг залууг сэжиглэсэн. Би мотоциклио 2015 оны 07 сарын 15-ны өдөр худалдаж авсан, аваад 1 жил гаруй болж байгаа, хуучирч муудаагүй, улаан өнгийн супер “Даюун” маркийн мотоцикль байсан бөгөөд содон гэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167-169 хуудас/,
Гэрч Л.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин А манай мотоциклийг унаад хонинд явсан. Би нөхрийн хамт өвөлжөө явсан хойгуур мотоцикль алга болсон, авдарт байсан гар цүнхнээс 30.000 төгрөг байхгүй болсон байсан. Уг нь авдар цоожтой, түлхүүр нь авдар дээр ил байсан. Өөрийнхөө унаж явсан мотоциклийг голын хээр голын зах дээр эвдэж хаясан байсан гэсэн. Б гэх ахын ээжийнх нь төрсөн дүү л авсан байж магадгүй, манай мотоциклийг унаж яваад ор сураггүй алга болсон, манай мотоциклийг хулгайлахаас хэд хоногийн өмнө манай урд Шар булан гэх газар нутагладаг айлуудын хонь, ямаа алга болсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196-197 хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өглөө аав, ээж хоёр өвөлжөө яваад би аавын мотоциклиор нь хонинд явж байгаад харихдаа өөрийнхөө мотоциклийг унаад аавын “Даюун” маркийн мотоциклийг гэрийнх нь гадаа үлдээгээд түлхүүрийг нь толгойд нь орхисон. Гэтэл орой нь аав манайд ирээд мотоцикль асуухаар нь гадаа чинь орхисон гэж хэлсэн. Гэтэл мотоцикль нь алга болоод, авдарт байсан цүнхнээс нь 30.000 төгрөг алга болсон байна гэж байсан. Аавын мотоцикль улсын дугааргүй, бичиг баримтгүй. Мотоциклио эвдээд манай хойд талын гол дээр хаясан байна гэхээр нь Ш-г хулгайлсан гэж сэжиглэсэн, Ш нь тэрнээс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 198-199 хуудас/,
Гэрч Р.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-нд байх, яг хэлж мэдэхгүй байна. Ш гээд залуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрт гэх газарт ирчихсэн нэг мотоцикль зарна гэсэн сураг дуулдсан. Би тухайн үед нэг их юм бодолгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 25-нд байх яг сайн мэдэхгүй байна, тэр хавьцаа би авъя гэж бодоод Ш-тэй уулзсан. Тэгсэн чинь Ш 800.000 төгрөгөөр зарна гээд байхаар нь би бэлэн 700.000 төгрөг байна гэсэн чинь за, за гэж хэлээд надаас бэлэн 700.000 төгрөг аваад яваад өгсөн. Би одоо хаана байгаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Мотоцикль зарна гэж Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрт явж байх үед нь мэдсэн. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй болохоор худалдаж авсан. Шинэтогтох гээд залуу ганцаараа явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Р.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хулгайн мотоцикль гэдгийг мэдэхгүй, бэлэн 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ мотоциклийг хурааж авна гэх юм бол би 700.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 235 хуудас/,
Гэрч Т.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...******* сумын үнэлгээний комисс нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Бид гурав мал болон мотоциклийг сумын тухайн сарын ханшаар нь бодож гаргасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 239 хуудас/,
Гэрч С.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ******* сумын ЗДТГ-ын үнэлгээний комист байдаг юм. Энэ мал болон мотоциклийн үнэлгээг гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын байдлаар уг суманд зарагдаж байсан үнэлгээг үндэслэж уг үнэлгээг гаргасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 240 хуудас/,
Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 159/,
“Даюун” маркийн мотоциклийг битүүмжилсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 164 хуудас/,
“Даюун” маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 160-162 хуудас/,
Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Даюун маркийн мотоцикль 1000000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 237 хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би хөдөө гэртээ байж байгаад мөнгөний хэрэг болоод байсан учир өөрийнхөө ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй хуучин мотоциклиор ******* багийн нутаг “Шар булан” гэх газар очоод 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед мотоциклио хол зайтай тавьж байгаад Б, Б, С нарын хотлуулсан гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад, саахалт хойд талд нь ойрхон байдаг Б, Б нарын хотлуулсан, гэрийн гадаа задгай байсан хониноос хэсэг хонь, ямаа тасалж туугаад, тасалсан 2 хэсэг хонь, ямаагаа нийлүүлж мотоциклиороо туусаар байгаад ******* сумын төв рүү шөнөжин туусаар маргааш өдөр нь 16 цагийн үед орж ирсэн. Сумын төв орж иртэл 30 орчим км зайтай байсан. Тэгээд тууж ирсэн хонио Мооно гэж хочилж дууддаг /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд аваачиж хонинд нь бүгдийг нь нийлүүлсэн. Маргааш нь М гэх айлаас очиж нэг ямаа гаргаж гэртээ авч ирсэн. Би нийт 202 тооны, хонь, ямаа хулгайлсан, нэгийг нь зарж, нэгийг нь гаргаж идсэн, бусад нь бүрэн бүтэн байсан. Намайг хонь, ямаа хулгайлсан талаар Б гэдэг ээжийн төрсөн дүү мэдчихсэн надаас асуухаар нь юм яриагүй. Б-г гараад явахаар нь өөрийнхөө мотоциклийг унаад хөдөө явж байгаад усаар гарч эвдрэхээр нь Хануйн голын хойд талд орхиод Б гэх айлд явган очоод гэрт нь орсон чинь хүн байхгүй, гэр нь онгорхой байсан болохоор гэрт нь шууд орсон. Тэгээд хүн байхгүй байсан болохоор нь авдар дээр байсан түлхүүрээр нь онгойлгож 30.000 төгрөгийг хар өнгийн цүнхнээс авч, гэрийн гадаа байсан улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийн түлхүүр нь толгойдоо байхаар нь асааж унаад баригдахаасаа өмнө өөрийнхөө мотоциклиос бензин авч хийгээд Булган аймгийн чиглэлд зугтаасан. Миний мотоцикль одоо хаана байгаа гэдгийг мэдэхгүй, хээр тэнд нь орхиод эргэж аваагүй хаясан. Хулгайлсан мотоциклио унаж явсаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Шийр бригад гэх газрын орчим А гэж хочилж дууддаг хүнд 700.000 төгрөгөөр зараад явсан. Би тэр хүнийг танихгүй, гэхдээ харвал танина. Өөр хийсэн хэрэг байхгүй. Хулгай хийснээс хойш Улаанбаатар хот руу орж нэг нийтийн байр түрээсэлж сууж байгаад баригдсан. Би хулгайлсан хонь, ямаагаа багцаагаар тоолоход хурга 20 гаруй толгой, ишиг 20 гаруй толгой, эр ямаа 3 толгой, бусад нь дийлэнх нь эм ямаа, эм хонь байсан. Би баригдахгүйн тулд Улаанбаатар хот руу орсон. Ер нь бол хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй, би ганцаараа хулгай хийсэн. Хулгай хийж байхыг харсан хүн байхгүй, харин Мооно, Магсар нар сүүлд нь мэдсэн байх. Би мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10-11 хуудас/,
Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 2-16 тоотод байх хашаанаасаа Даюун маркийн, улаан өнгийн ******* улсын дугаартай мотоциклио хулгайд алдсан юм. Манайх энэ мотоциклийг 1550000 төгрөгөөр худалдан авч байсан, шинэ мотоцикль. Тэгсэн манай мотоциклийг аймгийн цагдаа дээр хэрэгт шалгагдаж байгаа Ш гэх залуу хулгайлаад О гэх хүнд зарсан байсан. Одоо Ш нь цагдан хоригдож байгаа гэсэн. Би энэ талаар цагдаагаас сонссон. Тухайн үед би О-тэй уулзсан чинь Ш-с 300000 төгрөгөөр худалдан авсан, тэгээд хулгайн мотоцикль байж болох юм гэж бодоод хүнд зарчихсан гэж хэлсэн. ...Би 1500000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байгаа, алдсан мотоциклио олж авмаар байна. Энэ мотоциклийг нөхөр Т.М-д авч өгсөн юм. Одоогоор манай нөхөр Архангайд байхгүй тул би өөрөө энэ хэрэгт хохирогчоор оролцох хүсэлтэй байна. ....Миний хулгайд алдсан улаан өнгийн Даюун маркийн мотоцикль ******* улсын дугаартай, арлын дугаар *******, хөдөлгүүр гэсэн дугаартай байсан. Би О-тэй уулзахад өөрөө Ш гэх хүнээс авсан тухайгаа ярьж байсан. Тэгээд мотоциклио авъя гэхэд Архангай аймгийн Батцэнгэл сум руу танихгүй хүнд зарсан гэж байсан. Би гомдолтой байна, надад ямар нэгэн хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 63-67 хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын дунд үеэр санагдаж байна, яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Нэг өдөр намайг аймгийн төвийн зүүн дэнж болох Бор толгой хороололд явж байхад нэг танихгүй залуу таараад мотоцикль хямд зарна гэсэн. Тэгээд улаан өнгийн Даюун маркийн шинэвтэр мотоцикль авч ирсэн. Тэгээд 300000 төгрөгөөр зарах хэрэгтэй байна гэхээр нь би ноолуурын мөнгөнтэй явсан болохоор бэлэн 300000 төгрөг тоолж өгөөд тэр мотоциклийг нь худалдаж авсан. Тухайн үед тэр залуу энэ мотоцикль минийх, маргааш гаалийн бичгийг нь авчихаарай гэсэн. Тэр залуу надад нэрээ хэлээгүй, одоо тэр залууг хаана байгааг би мэдэхгүй, харвал танина. Тэгээд би тэр худалдаж авсан мотоциклио унаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 20-дын үеэр машин авах гээд мөнгөний хэрэг болоод аймгийн зах дээр зарахаар очиж нэг мотоцикль авах гэж явсан хүнд 300000 төгрөгөөр зарчихсан. Одоо тэр хүн хаана байгаа, хэн болохыг мэдэхгүй. Мотоцикль нь ч хаана байгааг мэдэхгүй байна. ...Даюун маркийн, улаан өнгийн улсын дугаагүй мотоцикль байсан. Тийм ч их хуучраагүй, мотор, арлын дугаарыг нь бол мэдэхгүй байна. Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй. Тэр хүн надад өөрийн мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Би хулгайн мотоцикль байсан бол худалдаж авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3ххийн 71-72 хуудас/,
Хохирлын үнэлгээний “Даюун” маркийн, улаан өнгийн ******* улсын дугаартай мотоциклийн үнэлгээ 1100000 төгрөг” гэсэн тайлан /3хх-ийн 79 хуудас/,
Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед манай дүү Мөнхбат миний мотоциклийг унаж дэлгүүр явж ирчихээд гэрийн гадна тавьсан. Тэрнээс хойш хэн ч унаж гараагүй, 22 цаг өнгөрөөгөөд М унтаад өгсөн бөгөөд би зурагт харж байгаад шөнийн 01 цагийн үед унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь М босоод гарч орж ирэхдээ надад мотоциклио яасан юм бэ, гадаа байхгүй байна ш дээ гэхээр нь би гарч үзэхэд байсан байрандаа байхгүй байсан. Тэгээд ойр хавиар хайгаад олоогүй, хашааны үүдэнд шороон дээр миний мотоциклийг түрж доошоо чигтээ явсан мөр нь үлдсэн, бас хүний гутлын мөр үлдсэн. Тэгэхээр нь би цагдаад очиж мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 122-126 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 116-117 хуудас/,
Улсын дугааргүй, улаан өнгийн даюун маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 27-28 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-31, 157-158 хуудас/,
Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикль 450000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 122 хуудас/,
Гэрч Ж.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш гэдэг залуу нэг удаа манай гэрт ирээд Эрдэнэмандал сум явж байна, мотоциклийн бензин дуусаад байна гээд надаас 4 литр бензин 10000 төгрөгөөр худалдаж аваад явсан.Тэр залуу манай гэрт улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой ганцаараа ирсэн.Мотоциклийнхоо хоёр талд шуудайтай юм ганзагалсан байсан, юу байсан талаар нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой би 20 цагийн үед ахын мотоциклийг унаж дэлгүүр явж ирчихээд мотоциклийг гэрийн зүүн талд данхраадаж тавьчихаад, гэртээ ороод 22 цаг өнгөрөөгөөд унтсан юм. Маргааш өглөө нь би 08 цагийн үед босоод бие засчихаад гэр рүү орж явахад ахын мотоцикль тавьсан газраа байхгүй болохоор нь өөрөө нэг газар тавьсан юм байх гэж бодоод гэрт ороод ахаас мотоциклио яасан юм бэ гэхэд байгаа биз дээ гэхээр нь би байхгүй байна ш дээ гэхэд ах гарч үзээд алга болчихсон байна гээд бид 2 ойр орчмоор хайгаад олоогүй. Тэгээд ах цагдаад мэдэгдэхээр явсан юм. Даюун маркийн улсын дугааргүй байхгүй, улаан өнгөтэй, банк нь зүүн талдаа цөмөрхийтэй мотоцикль байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 127-128 хуудас/,
Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Манай хашаанд улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг үлдээсэн. Ш гэгч нь улаан шаргал өнгийн дээлтэй явж байсан. Мотоциклийн гинж тасарчихаад байна, танайд түр орхиё гэж хэлсэн. Тэгээд л явсан. Тухайн хүнийг би мотоциклио эргэж ирж авах байх гэж л бодсон.Мотоцикль дээр ямар нэгэн ачаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 51-53 хуудас/,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хорооллын 219 тоотод байх өөрийн эзэмшлийн байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, хэрэглэлүүдийн дээр лууны дүрстэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг үүнийг 45 сая, ясан хайрцагтай, 12 завхай хэрэглэлтэй, хэрэглэлүүдийн дээр лууны дүрстэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг үүнийг 30 сая, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг үүнийг 2.5 сая, духавчтай, халзтай, битүү мөнгөн ороолттой, мөнгөн амгайтай 9 тогоруутай, духавчин дээрх тогоруун дээрээ эрхий хурууны хумсны толио шиг том шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар үүнийг 4.5 сая төгрөг, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг үүнийг 1.5 сая төгрөг, 80 см-ийн урт, дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг үүнийг 1.2 сая, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг үүнийг 1.8 сая төгрөгөөр, орчин цагийн хар, бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ болор тогтоцтой, дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг үүнийг 800 мянган төгрөгөөр, орчин цагийн мөргүй, дунд гарын, гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг үүнийг нэг бүрийг 400 мянган төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэрээс бол өөр зүйл алдагдаагүй. Харин гэрт орж хулгай хийчихээд шатаахыг оролдсон байсан. Үүний улмаас 90 м/кв ламфиран таац, 42 инчийн монел телевизор, стенк, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуб, 1.2 метрийн урттай вакум цонх, үйтэн хуаран гадартай хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг зэрэг зүйлс шатсан байсан. Гэхдээ хагас дутуу шатаж ашиглагдахгүй болсон байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20-21 цагийн орчимд гэртээ ороход зүгээр байсан. Би тэгээд хөдөө мал руугаа явсан. Манай гэрийн чардак руу гараад чардакны хаалганы цагаан өнгийн хятад цоожийг эвдээд таазнаас доошоо гэрлүү орсон байсан. Манай таазны банзнууд сул бөгөөд ямар нэг саадгүйгээр доошоо орох боломжтой юм. Миний эмээл, ташуур, хазаарнууд төв халх хийцтэй, 1990-ээд оны л эд зүйлс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуудас/,
Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтанд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...9 тогоруутай, халзтай мөнгөн хазаар 1 ширхэг 1800000 төгрөг, 2 эмээлийн модыг нийтэд нь 2500000 төгрөг, дээр доороо мөнгөн тагтай, 80 см-ийн урттай суман ташуур 1 ширхэг 500000 төгрөг, 1 ширхэг эмээлийн даруулга 400000 төгрөг, чүнчигноров хөөрөг 1 ширхэг 2500000 төгрөг, халтар манан хөөргөний даваа толгой 1 ширхэг 50000 төгрөг зэрэг эд зүйлс дутсан. Би Ш-с нийт 7750000 төгрөг нэхэмжилж байна. Гэрийн шатсан зүйлс бол шинжээчийн үнэлгээгээр 6535000 төгрөг болсон. Би маш их гомдолтой, миний гэрийг шатаасан, тухайн шатсан эд зүйлс нь хэрэглэх боломжгүй болсон. Би бүгдийг нь хаячихсан. Би түүнээс нийт 14285000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Т.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шиг санагдаж байна. Архангай аймгийн Тамир сумын ******* баг ******* хорооллын 219 тоотод байх байшингаасаа мөнгөн хайрцагтай, 12 завхай мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хайрцагтай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзтай 9 ширхэг тогоруутай битүү мөнгөн ороолттой, мөнгөн амгайтай, 9 тогоруутай духавчин дээрх тогоруун дээрээ эрхийн хурууны хумсны толио шиг хэмжээтэй ширэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см зайд мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн, хуучны суман ташуур 1 ширхэг, орчин цагийн хар бор өнгөтэй, гуулин нуухтай, даваа толгойтой, бөөрөн дээрээ Болор тогтоцтой дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, орчин цагийн мөргүй дунд гарын гуулин нуухтай даваа толгойтой халтар манан хөөрөг 2 ширхэг зэрэг зүйлс алдагдсан. Мөн манай гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хүмүүс гэрийг маань шатаахаар гал тавьсан байсан ба манай байшингийн 90 к/кв ламфиран таац, 42 инчийн Монел брэндийн телевизор, стенк, арьсан буйдан, жижиг мебель ширээ, Акира брэндийн дунд оврын индүү, ДДШ телевизийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуба, 2 метр урттай, 1.2 метр өргөнтэй вакум цонх, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг, үйтэн хуаран гадартай, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг зэрэг эд зүйлс устсан байсан. Тухайн эд зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Манай байшингийн баруун урд булан, унтлагын өрөөний хувцасны шкаф дотор, үүдний өрөөн дотор зэрэг газруудад, мөн хувцас, ариун цэврийн өрөө зэргийг шатааж гал тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44 хуудас/,
Гэрч С.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16-17 цагийн үед Архангай аймгийн төвөөс ******* сумын төвд гэртээ иртэл манай урд талд байх Б-н байшингаас утаа саагаад байхаар нь гэрийнх нь урд очтол байшин дотор нь гал гарч байсан. Сумын цагдаад мэдэгдэх гэтэл утасны дугаарыг нь мэдэхгүй байсан ба сумын засаг даргын орлогч Б руу утсаар залгаад Б-н гэрт гал гарч байгаа талаар хэлээд сумын цагдаад мэдэгдчих гэж хэлсэн юм. Тэгээд удалгүй Б ирсэн. Мөн сумын цагдаа ч ирсэн. Б бид хоёрыг Б-н гэрийн гадаа байж байтал байшингийн урд талын вакум цонх нь хагарсан ба цонхны онгорхойгоор ус цацсан. Буйдан, стенк болон ламфиран тааз болон бусад зүйлс нь шатсан байх шиг байсан. Би утаан дундаас сайн харж чадаагүй. Гал бол байшингийн дотроос нь л гарч байсан.Хагарч унасан цонхны онгорхойгоор л дотор тал руу нь хальт харсан.Миний бодлоо ямар ч байсан байшингийн баруун урд дотор талын буланд гал тавьсан байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн үед шиг санагдаж байсан. Одоо цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Манай сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн мал зүйч Ганзориг утсаар яриад манай урд талын Б-н байшин шатаад байна, сумын цагдаагийн утсыг мэдэхгүй байна. Цагдаад хэлээдэх хэмээн над руу утсаар ярьсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч Б руу утсаар залгаад Б-нх шатаад байгаа юм шиг байна. Очоод үзээдэхээч хэмээн ярьсан. Тэгээд Б-н гэрийн гадаа очиход утаа саагаад байсан. Хашаанд нь болон байшинд нь хүн байхгүй байх шиг байсан. Мөн Б-н байшингийн гадна очсоны дараа тухайн байшингийн баруун талын том цонх хагарч унасан. Б-н гэрээс 12 завхай 2 ширхэг эмээл, 2 ташуур, мөнгөн хазаар 3 ширхэг, хөөрөгнүүд зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн. Батболдод дээрх эд зүйл байдаг. Манай суманд түүнийг ганган Б гэж нэрлэдэг. Нилээн хөрөнгө чинээтэй айл юм. Сүүлд нь сонсоход Б-н гэрээс эд зүйл хулгайлсан хүн гал тавьсан байна л гэж байсан. Арьсан буйдан, стенк, ламфиран тааз зэрэг зүйлс шатаж унасан байдалтай байсан. Утаа ихтэй байсан учраас аль аль хэсгээс нь гал гарч байсан талаар мэдэхгүй. Хагарсан цонхны онгорхойгоор ус цацах үедээ харахад дээрх зүйлс шатсан байдалтай байсан.гэхдээ бүхэлдээ шатаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48 хуудас/,
Гэрч Б.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Б-н хашаанд түүний гэрийг хардаг. 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* хорооллын 219 тоотод байх Б-н байшинд хүн хууль бусаар нэвтрэн хайрцаг ясан хяртай 12 завхай мөнгөн хэрэглэлтэй эмээл 1 ширхэг, битүү мөнгөн хайрцаг хяртай 12 завхай эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 3 ширхэг, ташуур 2 ширхэг, хөөрөг 2-3 ширхэг зэрэг зүйлс алдагдсан гэсэн. Хэрэг гарах үед би Архангай аймгийн төвд байсан юм. Манай охин төрөх гээд амрах байранд байсан ба би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн төв рүү явсан шиг санагдаж байна. Маргааш нь ирэхэд л хулгай орсон байсан. Тухайн хулгайч эд зүйлийг хулгайлаад байшинд гал тавьсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуудас/,
Гэрч Р.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш-г зүс танина. Б-г сайн танина. Эмээлийн мөнгөн хэрэглэл тасархайнуудыг Шинэтогтох нь 2017 оны 04 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байна, намайг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Баялаг-Ундраа худалдааны төв дотор ажил дээрээ байж байтал Ш дээрх эд зүйлийг бариад зарна гээд ороод ирсэн. Үүнээс өмнө Б нь надаас битүү хайрцаг мөнгөн хэрэглэлтэй эмээл авч байсан ба хулгайд алдсан талаараа хэлсэн. Ш-н барьж орж ирсэн эд зүйл буюу эмээлийн хэрэглэлийн тасархайнууд бол Б-д зарсан эмээлийн хэрэглэлийн тасархайнууд байсан юм. Тэгээд би Б-д хэлсэн. Мөн цагдаад мэдэгдсэн. Дээрх эд зүйлийг хийцээр нь таньсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуудас/,
Гэрч О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Хархорин захын хойно байх миний ажиллуулдаг алт мөнгөний дарханы газарт Ш гэгч нь 180 грамм мөнгийг 1 граммыг 500 төгрөгөөр бодож 90000 төгрөгт зарсан. Тухайн мөнгө нь эмээлийн хярны хугархайнууд байсан ба түүнийг нь хайлуулаад эд зүйл хийгээд зарсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-63 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-10 хуудас/,
Яллагдагч Ш.Ш-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-26 хуудас/,
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай хөрөнгийн үнэлгээний “хохирогч Б.Б-н хулгайд алдсан эд зүйл болон шатсан эд зүйлд хийсэн үнэлгээ 28835000 төгрөг.” гэсэн тайлан /1хх-ийн 69-70 хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 49/а, 49/б, 49/в, 49/г, 49/д, 18, 49/е, 06/а, 06/б, 06/в, 06/г, 06/д, 06/е, 475, 49, 58, 66, 523 дугаартай захирамжууд /1хх-244, 248, 2хх-1-2, 5-6, 70-71, 84, 132-133, 1хх-80-81, 1хх-84-85, 88-89, 1хх-92-93, 2хх-201-202, 221-222, 245-246, 3хх-28-44, 174-175, 196-198, 214-215, 4хх-38-39 хуудас/,
Архангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот: “Хэргийн хавтсын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 18 минутанд яллагдагч Ш.Ш-г байцаасан тэмдэглэлийн 2 дахь хуудас “байшингаас гарахдаа үүдний өрөөнд нь 00-ын цаасыг хувцаснууд дээр тавьж гал тавьсан. Мөн том өрөөний баруун урд буланд 00-ын цаас шатаагаад тавьсан. Унтлагын өрөөний хувцасны шүүгээнд 00-ын цаас шатаагаад тавьчихаад гараад явсан” гэх мэдүүлэг, 5 дахь хуудасны гал түймрийг гал гаргах эх үүсвэр буюу асаагуураар гал тавьсан гэх мэдүүлгээр уг гал түймэр нь ил гал гаргах хэрэгсэл /асаагуур/ ашиглан гал тавьсан байна. ...Хэргийн хавтсын хэрэг учралын газарт үзлэг хийх тэмдэглэл, кримминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Б-н авсан гэрэл зургийн №6,7,8 дугаар зураг, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 18 минутанд яллагдагч Ш.Ш-г байцаасан тэмдэглэлийн 4 дэх хуудас “хулгай хийснээ мэдэгдүүлэхгүй гэж гал тавьсан, өөрөөр хэлбэл ул мөрөө далдлах гэсэн” гэх мэдүүлгээр гал түймрийг зориудаар тавьсан байна. ....Хэргийн хавтсын хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл “гал түймрийн шатлагын байдал 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 18 минутанд яллагдагч Ш.Ш-г байцаасан тэмдэглэлийн 2 дахь хуудас “Байшингаас гарахдаа том өрөөний баруун урд буланд 00-ын цаас шатаасан “ гэх мэдүүлгээс үзэхэд гал түймрийн тархалт обьектийн баруун урд булангаас хойшоо болон зүүн тийш тархсан байна. Мөн үүдний өрөөнд тавьсан гал, унтлагын өрөөний хувцасны шкафны үүдэнд тавьсан гал нь тухайн газартаа уйгаад унтарсан байна. ....6-р асуултанд тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул хариулах боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 74-75 хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-н хулгайлж авсан эд зүйлд 2017 оны 05 дугаар сарын 17-ны
өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
1.Толгойгүй, халтар манан, мөргүй хөөрөг. Уг хөөрөг нь дунд гарын шинэ цагийн хийцтэй байх ба ямар нэгэн эмтэрсэн цуурсан зүйлгүй байв.
2. Халтар манан, мөргүй, улаан өнгийн толгойтой, хар өнгийн нуухтай, шинэ цагийн хөөрөг байх ба ямар нэгэн эмтэрсэн цуурсан зүйлгүй.
3. Таван тогоруутай, тогоруу тус бүр дээрээ жижиг улаан шигтгээтэй, цагаан өнгийн металлаар бөгжилсөн, шар өнгийн зуузайтай, төмөр амгайтай хазаар байх ба уг хазаарт ямар нэгэн тасарсан, эвдэрсэн гэмтсэн зүйлгүй.
4. Халзтай, магнай дээрээ эрхий хурууны хумсны толио шиг хэмжээтэй, улаан өнгийн шигтгээтэй, 9 тогоруутай, цагаан өнгийн амгайвч, зуузайтай, битүү ороолттой хазаар.Зуузай бөөрөнхий цагираг байх ба цагирган доторхас тэмдгийг сийлсэн, хазаарыг эвдсэн тасалсан зүйлгүй.
5. 80 см урттай хүрэн өнгийн суман ташуур байх ба дээрээсээ болон доороосоо 20 см-ын хэмжээтэй тоногтой байсан мэт мөртэй байх ба ямар нэгэн хугарсан, цуурсан, халцарсан зүйлгүй байв.
6. 15.5 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, яагаан өнгийн металь зүйл байх ба уг зүйлийг эмээлийн хавтасны хяр хэмээн Б.Батболд хэлэв.
7. 20 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба Б.Батболд хавтасны хяр хэмээн хэлэв.
8. 68 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба Б.Батболд уг зүйлийг эмээлийн хяр гэж хэлэв.
9. 38 см урттай, 1 см өргөнтэй цагаан өнгийн металь зүйл байх ба уг зүйлийг Б.Батболд эмээлийн бүүрэгний нүүрний хяр хэмээн хэлэв.
10. 16 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, ягаан өнгийн металь зүйл байх ба үүнийг Б.Батболд хавтасны хяр хэмээн хэлэв.
11. 12 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, ягаан өнгийн металь зүйл байх ба үүнийг Б.Б-д хавтасны хяр гэж хэлэв.
12. 14 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба үүнийг Б.Б хавтасны хяр хэмээн хэлэв.
13. 14 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба тэгш өнцөгт хэлбэртэй байва. Үүнийг Б.Б хавтасны хяр хэмээн хэлэв.
14. 20 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба хагас дугуйрсан хэлбэртэй байв. Үүнийг Б.Б эмээлийн бүүрэгний нүүрний хяр хэмээн хэлэв.
15. 9.9 см урттай, 1 см өргөнтэй цэцэгэн хээтэй, цагаан өнгийн металь зүйл байх ба тэгш өнцөгт хэлбэртэй байв. Үүнийг Б.Б эмээлий бүүрэгний нүүрний хяр хэмээн хэлэв.
16. Цагаан өнгийн хоёр ширхэг том баавартай, баарны өндөр 5 см, 4 ширхэг сүвэгчтэй, сүвэгчний өндөр 5 см, 3 ширхэг даруулгатай эмээлийн хэрэглэл байх ба 1 ширхэг даруулаганы хүрээ нь урагдаж алга болсон байв. Уг хэрэглэл дээр лууны дүрсийг товойлгон цохиж сийлсэн байв.
17. Цагаан өнгийн 2 ширхэг том баавартай баарны өндөр 6 см, 4 ширхэг сүвэгчтэй, сүвэгчний өндөр 6 см, 4 ширхэг даруулгатай эмээлийн хэрэглэл байх ба уг хэрэглэлийн дээр лууны дүрсийг товойлгон цохиж сийлсэн байв.
18. Хүрэн өнгийн гөлөм, дэвс хосоороо 2 ширхэг байв...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 29-31 хуудас/,
Шүүгдэгч Ш.Ш-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шар булан гэх газраас 2016 оны 10 дугаар сарын үед бусдын хонь малыг болон хуучиндуу мотоциклийг хулгайлсан. Энэ талаараа хангалттай мэдүүлэг өгсөн. Харин 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын төвөөс айлын улаан өнгийн, улсын дугааргүй “Даюун” маркийн хуучин мотоцикль, мөн өөр айлаас байшингийн таазаар нь дотогш нэвтэрч хоёр ширхэг мөнгөн хэрэгсэлтэй эмээл, гурван ширхэг мөнгөн хазаар, хоёр ширхэг хүрэн өнгөтэй урт ташуур, 2-3 ширхэг хөөрөг зэрэг зүйлсийг хулгайлсан. Тэгээд байшингээс нь гарахдаа үүдний өрөөнд нь 00-ын цаасыг хувцаснууд дээр тавьж байгаад гал тавьсан. Мөн том өрөөний баруун буланд нойлын цаас шатаагаад тавьсан. Угаалгын өрөөний хувцасны шүүгээний үүдэнд 00-ын цаас шатааж тавьчихаад гараад явсан. Тэгээд хулгайлсан мотоциклио унаад эд зүйлсээ аваад ******* сумаас орон нутгийн зүгээр зүүн тийш явсан. ******* сумын төвөөс уруудаж явахдаа танихгүй малчин айлаас мөнгөөр нь 4 литр бензин авсан. Тэгээд ******* сум ороод сумын төвийн хойд талд байх айлын эзэнгүй хашаан дээр хулгайлсан эд зүйлсээ орхиод буцаж сумын төв орж бензин аваад шууд буцаад юмаа аваад Эрдэнэт рүү явсан. Тэгээд Эрдэнэт рүү ороход мотоциклийн гинж тасрахаар нь Эрдэнэтийн урд талын хороололд байх танихгүй айлын хашаанд мотоциклио гуйж тавьсан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ аваад Эрдэнэтийн төв рүү орж Улаанбаатар хот орно гэсэн микронд суугаад хот орсон. Улаанбаатар хот ороод 7 буудал гэх газрын хойно 17 дугаар буудал гэх газар байх түрээсийн гэрт байрласан. Тэгээд хулгайлсан эд зүйлсээ Баянзүрхийн товчоо гараад байх хогонд булсан. Тэгээд хотод байж байгаад цагдаад баригдсан. ....Би ******* суманд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед таксигаар очсон. Тэгээд хулгай хийх айлуудаа харсан. Шөнө дунд хулгай хийгээд ******* сум руу шороон замаар явсан. ******* сум ороход өглөөний 7 цаг болж байсан байх, нар мандсан байсан. Тэгээд цаашаа Эрдэнэт рүү 9-10 цагийн үед гараад оройны 17 цаг өнгрөөгөөд орсон ба айлын хашаанд мотоциклио үлдээгээд Эрдэнэтийн төвд алт, мөнгө авна гэсэн хаягтай газар очиж үл таних хүнд хазаарны мөнгө, ташуурын мөнгө зэргийг зараад бага зэрэг мөнгөтэй болоод Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр очсон. Тэгээд түрээсийн гэрт очсон. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хархорин захын үүдэнд байдаг алт мөнгөний дарханд хазаарны мөнгө, ташуурны мөнгөнөөс болон эмээлийн хярны мөнгөнөөсөө зарсан. Тэгээд үлдсэн юмаа Баянзүрхийн товчооны цаана нуусан. Эмээлийн модоо гэр түрээслэсэн газрын ойролцоо байх эзэнгүй хашаанд эвдэж мөнгийг нь салгасан. Мөн чүнчигноров хөөргийг хүн авахгүй болохоор нь 21 дүгээр хорооллолд айлын эзэнгүй хашаа руу шидэж хаясан. Нэг ташуурын модыг гэртээ түлсэн, түрээсийн гэрт мод байхгүй байсан. Мөнгийг нь салгахдаа хугалчихсан, тэгээд түлсэн юм. ...Би явсан газруудаа бүгдийг нь зааж өгч чадна. Зарим нэг уулзсан хүнээ танихгүй. ...Би ******* суманд Архангай аймгийн төвөөс танихгүй таксинд сууж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой очсон. Тэгээд эд зүйл хулгайлаад *******д 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө очсон. Тэндээсээ Эрдэнэт рүү яваад 2017 оны 04 дүгээр сарын 15-ны орой очсон. Тэгээд Улаанбаатар хот руу очсон. ...Цоожийг нь нарийн төмрөөр хөшсөн. Уг төмрөөрөө таазны бүтээлэг, гялгар зүйлийг зүссэн. Тэгээд уг төмрөө гаргаад хол хаясан, хаясан газраа санахгүй байна. Өөр багаж ашиглаагүй. Ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Хулгай хийсэн зүйлээ зарж чадахгүй Улаанбаатар хотод их удсан. Уг нь эргээд очих байсан. Ийш тийш явахаа байцаагчдаа хэлж мэдэгдээгүй. Хулгай хийснээ мэдэгдүүлэхгүй гэж нэг гал тавьсан. Өөрөөр хэлбэр ул мөрөө далдлах гэсэн юм. Би хулгайлсан эд зүйлсээсээ хоёр ширхэг хазаар, нэг ширхэг ташуурын мод, хоёр гөлөм, хоёр хөөрөг, хоёр эмээлийн хэрэглэлүүд зэргийг буцаан өгсөн. Эмээлийн хайрцаг яснууд, хайрцаг мөнгө, эмээлийн хяр дутуу байсан. Би хэсэг хэсгээр нь зарсан байсан. Мөн эмээлийн ганц даруулга дутуу, эмээлийн моднууд, нэг хөөрөг, нэг ташуур, ташуурын мөнгөн хэрэглэл зэргийг дутаасан. Нэг хазаарыг өгөөгүй юм. Асаагуураар гал тавьсан. Би хохирлоо барагдуулна, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-104 хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Ш.Ш нь машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шар булан гэх газраас хохирогч Л.Б-н эзэмшлийн 7 эр хонь, 13 эм хонь, 20 төлөг, 10 хурга, 2 эр ямаа, 7 эм ямаа, 4 ишиг, нийт 63 толгой мал хулгайлж 2260000 төгрөгийн, хохирогч Ж.С-н эзэмшлийн 2 эр хонь, 10 эм хонь, 20 төлөг, 8 хурга, 7 эм ямаа, 13 борлон, 7 ишиг, нийт 67 толгой мал хулгайлж 1930000 төгрөгийн, хохирогч Л.Б-н эзэмшлийн 6 эм хонь, 5 төлөг, 5 хурга, 1 эм ямаа, нийт 17 толгой мал хулгайлж 540000 төгрөгийн, хохирогч Л.Б-н эзэмшлийн 2 эм хонь, 2 эм ямаа, 1 ишиг буюу нийт 5 толгой мал хулгайлж 190000 төгрөгийн, хохирогч Х.Б-н эзэмшлийн 3 эр хонь, 19 эм хонь, 8 хурга, 8 эр ямаа, 9 эм ямаа, 7 ишиг, нийт 54 толгой мал хулгайлж 2070000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эзэмшлийн нийт 206 толгой мал хулгайлж 6990000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Б /1хх-182/, Л.Б /1хх-171-173/, Ж.С /1хх-190-192/, Л.Б /1хх-176-177/, Х.Б /1хх-185-187/ нарын мэдүүлэг, гэрч Л.Т /1хх-193-195/, П.Д /1хх-200-201/, М.Х /1хх-204-206/, Ц.З /1хх-207-209/, М.М /1хх-210-211/, М.Ч /1хх-212-214/, Л.Н /1хх-215-217/, Л.Б /1хх218-219/, Ш.М /1хх-220-222/, Д.Д /1хх-223-225/, М.Б /1хх-226-227, 2хх-137-138/, Ч.Б /1хх-229/, М.О /1хх-230, 2хх-143/, Г.Б /1хх-231/, Б.М /2хх-157-158/, О.А /2хх-159-160/, Д.Б /2хх-161-162/, насанд хүрээгүй гэрч Э.Ц /1хх-202-203/ нарын мэдүүлгүүд, хохирогч Л.Б, Л.Б, Х.Б, Ж.С, Х.Б нарын хулгайд алдсан гэх хонь ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-157-158/, Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн эд зүйлийн үнэлгээнүүд /1хх-236, 238/, Ш.Ш-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-100-104, 2хх-10-16/, Архангай аймгийн ******* сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ш.Ш-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар ногоон өнгийн, Даюун маркийн мотоцикльд” хийсэн үнэлгээ /2хх-163/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ш-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
2. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газарт оршин суух хохирогч Ц.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч авдарнаас нь 30000 төгрөг болон гэрийн гаднаас нь улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг тус тус хулгайлан авч нийт 1030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б /1хх-167-169/, гэрч Л.О /1хх-196-197/, Б.А /1хх-198-199/, Р.А /1хх-233/, Т.С /1хх-239/, С.А /1хх-240/, иргэний нэхэмжлэгч Р.А /1хх-235/ нарын мэдүүлгүүд, Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльд” хийсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-237/, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1хх-159, 164/, улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-160-162/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Шинэтогтохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
3. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан давааны 02-16 тоотод оршин суух иргэн Д.М-н хашаанаас Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж, 1100000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.М /3хх-63-67/, гэрч Б.О /3хх-71-72/ нарын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Даюун маркийн, улаан өнгийн мотоциклийн үнэлгээ 1100000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /3хх-79/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Шинэтогтохын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
4. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хорооллын 423 тоотод оршин суух хохирогч Г.М-н эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.М /1хх-122-126/, гэрч Ж.У /1хх-65-66/, Г.М /1хх-127-128/, Б.М /2хх-157-158/, О.А /2хх-159-160/, Д.Б /2хх-161-162/, гэрч Ц.А /1хх-51-53/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-116-117/, улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-27-28/, Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 122/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
5. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын ******* хорооллын 219 тоотод оршин суух хохирогч Б.Б-н гэрээс мөнгөн хайрцагтай, 12 завхайтай, мөнгөн хэрэглэлтэй, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, ясан хяртай, 12 завхайтай, хүрэн өнгийн гахай гөлөмтэй эмээл 1 ширхэг, духавчтай 9 ширхэг мөнгөн товруутай битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, духавчтай, халзан битүү мөнгөн ороолтой 9 ширхэг товруутай, духавчны товруун дээрээ хумсны толионы хэмжээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 5 товруутай, товруу бүр дээрээ жижиг шүрэн шигтгээтэй, бөгжтэй мөнгөн хазаар 1 ширхэг, 80 см-ийн урттай дээр доороосоо 20 см мөнгөлсөн суман ташуур 1 ширхэг, 80 см-ийн урттай дээд, доод талд нь мөнгөн таг хийсэн хуучны суман ташуур 1 ширхэг, хар бор өнгийн гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гуулин нуухтай даваа толгойтой орчин цагийн дунд гарын халтар манан хөөрөг 2 ширхгийг тус тус хулгайлж, 22300000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор хохирогч Б.Б-н арьсан буйдан, 90 мкв лампиран тааз, 42 инчийн Монел телевиз, стенк, жижиг мебель ширээ, Акира маркийн индүү, ДДШ-ийн хүлээн авагч, бөөгийн хэрэглэл, эмэгтэй хүний булган шуб, үйтэн хуаран өнгөтэй хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, үйтэн хуаран өнгөтэй хурганы арьсан дотортой эмэгтэй хүний дээл 3 ширхэг буюу нийт 6535000 төгрөгийн эд зүйлийг шатааж устгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б /1хх-37-39, 40-41/, гэрч Т.А /1хх-42-44/, С.Ганзориг /1хх-45-46/, Д.Б /1хх-47-48/, Б.У /1хх-49-50/, Р.Д /1хх-59-61/, О.О /1хх-62-63/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-03-10/, яллагдагч Ш.Ш-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-21-26/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-69-70/, Архангай аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот дүгнэлт /1хх-74-75/, шүүгдэгч Ш.Ш-н хулгайлж авсан эд зүйлд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-29-31/, шүүгдэгч Ш.Ш-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-99-104/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Архангай аймгийн прокуророос шүүгдэгч Ш.Ш-д холбогдох 2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шар булан гэх газраас хохирогч Л.Б, Л.Б, Ж.С, Х.Б, Л.Б нарын 206 толгой хонь, ямаа хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт оршин суух хохирогч Ц.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч авдарнаас нь 30000 төгрөг, гэрийн гаднаас нь улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар,
2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 02-16 тоотод оршин суух иргэн Д.М-н хашаанаас ******* улсын дугаартай Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг,
2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Архангай аймгийн ******* сумын Т багийн нутаг дэвсгэр ******* хорооллын 423 тоотод оршин суух хохирогч Г.М-н эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг тус тус хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнө хохирогч Г.М-н улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг ашиглан Архангай аймгийн ******* сумын ******* хорооллын 219 тоотод оршин суух хохирогч Б.Б-н гэрээс 22300000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар,
Хулгайн үйлдлээ нуун далдлах зорилгоор хохирогч Б.Б-н эд зүйлийг шатааж устгасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоолоор /1хх-98/ яллагдагч Ш.Ш-д урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялыг хүчингүй болгож, шинээр нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1, 153 дугаар зүйлийн 153.2-т тус тус заасан ялыг сонсгожээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд Архангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Ш-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* овгийн Ш.Ш-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын олон тооны малыг хулгайлсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Ш-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, нийтэд аюултай аргаар үйлдсэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* овгийн Ш.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ш-д хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр хөнгөн ял болохЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Ш.Шинэтогтохын биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 126 хоног, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 150 хоног, 2018 он 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 134 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 410 хоног цагдан хоригдсон, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 200 хоног хорих ял эдэлсэн болох нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 49/а, 49/б, 49/в, 49/г, 49/д, 18, 49/е, 06/а, 06/б, 06/в, 06/г, 06/д, 06/е, 475, 49, 58, 66, 523 дугаартай захирамжуудаар /1хх-244, 248, 2хх-1-2, 5-6, 70-71, 84, 132-133, 1хх-80-81, 1хх-84-85, 88-89, 1хх-92-93, 2хх-201-202, 221-222, 245-246, 3хх-28-44, 174-175, 196-198, 214-215, 4хх-38-39/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 392 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-н цагдан хоригдсон 410 хоног, хорих ял эдэлсэн 200 хоног, нийт 610 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ш нь хохирогч Л.Б, Л.Б, Л.Б, Ж.С, Х.Б нарын 206 тооны хонь ямааг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн “улсын дугааргүй, хар ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг” ашигласан, уг мотоцикль нь эвдрээд ашиглах боломжгүй болсон, уг мотоцикль нь 50000 төгрөгийн үнэтэй болох нь шүүгдэгч Ш.Ш-н мэдүүлэг, гэрч М.Б /2хх-137-138/, Б.М /2хх-157-158/,О.А /2хх-159-160/, Д.Б /2хх-161-162/, Архангай аймгийн ******* сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 20117 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээ /2хх-163/ зэргээр,
Хохирогч Б.Б-н гэрт хууль бусаар нэвтэрч, 22300000 төгрөгийн эд зүйлийг хулгайлахдаа хохирогч Г.М-н улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг ашигласан, уг мотоцикль нь 450000 төгрөгийн үнэтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ш.Ш-н мэдүүлэг, хохирогч Г.М-н мэдүүлэг, Архангай аймгийн ******* сумын үнэлгээний комиссын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1хх-122/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, хар ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 50000 төгрөг, улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 450000 төгрөг, нийт 500000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-с14285000 /арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 1000000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий битүүмжлэгдсэн мотоциклийг гаргуулан хохирогч Ц.Б-д, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.А-д, 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хохирогч Г.М-н эзэмшлийн мотоциклийн үнэ болох 450000 төгрөг, Ш.Ш-н эзэмшлийн хар ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 50000 төгрөг, нийт 500000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ш-с гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 28/, мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 159/-уудыг тус тус хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирогч Ж.С, Л.Б, Л.Б Л.Б, Х.Б, Г.М, иргэний нэхэмжлэгч П.О нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэг авагдаагүй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн Ш-н Ш-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын олон тооны малыг хулгайлсан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овгийн Ш-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Ш.Шинэтогтохын биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-д оногдуулсан 7 /долоо/ жил 11 /арван нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-н цагдан хоригдсон 610 /зургаан зуун арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ш-с14285000 /арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, 1000000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий битүүмжлэгдсэн мотоциклийг гаргуулан хохирогч Ц.Б-д, 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.А-д, 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хохирогч Г.М-н эзэмшлийн мотоциклийн үнэ болох 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, Ш.Ш-н эзэмшлийн хар ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийн үнэ болох 50000 /тавин мянга/ төгрөг, нийт 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Ш-с гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12 өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирогч Ж.С, Л.Б, Л.Б Л.Б, Х.Б, Г.М, иргэний нэхэмжлэгч П.О нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.