Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 171

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Л.Н-д холбогдох 1826000000201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Л.Н

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12-13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 78000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах найзынхаа хашаанд найз Н, Т, М бид 4 хамт байсан. Тэгээд Т, М хоёр ажилтай байсан учраас архи уулгүй яваад өгсөн. Л.Н бид хоёр үлдээд 0.5 литрийн 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Үүний дараа Л.Н бид хоёр яг юунаас болсныг мэдэхгүй, санахгүй байна, хоорондоо маргалдаад зодолдсон. Л.Н намайг газар унагааж байгаад дээрээс хөлөөрөө гурван удаа миний баруун талын цээж хавирга хэсэг рүү дэвссэн. Эхлээд дэвсэхэд нь боль гэхэд болихгүй байхаар нь нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон санагдаж байна. Тэгээд би зодуулах юм байна гэж бодоод босоод зугтаагаад явсан. Гэртээ хариад байж байтал миний баруун талын хавирга хэсгээр их хүчтэй өвтөлт өгөөд байхаар нь эхнэртээ хэлээд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв орж үзүүлэхэд миний баруун талын 6-р хавирга хугарсан байсан. /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Т.Т 14 цагийн үед ирээд миний баруун талын гар өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгсөн. Тэгтэл улам бүр өвдөөд байна гээд орилоод байхаар нь юу болсон талаар асуухад эхэндээ бол шатнаас уначихсан гээд байсан. Ачтан ирээдүй эмнэлэгт очоод үзүүлээд хувцсыг нь тайлахад бие нь энд тэндээ хөхөрчихсөн байхаар нь яасан юм бэ? гэхэд Л.Н гэх хамт ажилладаг найзтайгаа маргалдсан. Тэгтэл намайг газар унагааж байгаад дээрээс дэвсчихсэн гэж хэлсэн. /хх-ийн 6 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Т.Т-н биед баруун 6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 10 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, ******* нь миний хохирлыг барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Л.Н-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17, 21-22, 31-32, 65 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 328 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 14-15 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12-13 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Т-н цээжин тус газар нь дэвсэж түүний 6 дугаар хавиргыг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Т-н 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Л.Н бид хоёр яг юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаад зодолдсон. Л.Н намайг газар унагааж байгаад гурван удаа миний баруун талын цээж хавирга хэсэг рүү дэвссэн. Бүсийн оношлогоо эмчилгээний төв орж үзүүлэхэд миний баруун талын 6-р хавирга хугарсан байсан. Гэрч О.Д-н 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдөр манай нөхөр Т.Т 14 цагийн үед гэртээ ирсэн. Л.Н гэх хамт ажилладаг найзтайгаа маргалдсан. Тэгтэл намайг газар унагааж байгаад дээрээс дэвсчихсэн гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №533 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Л.Н нь миний хохирлыг барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт шүүгдэгч Л.Н-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Л.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Л.Нр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Т.Төрбатад 78000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Т.Т-д буцааж олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Л.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Т.Т-д 78000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Т.Т-д буцааж олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.