| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00600/И |
| Дугаар | 137/ШШ2026/00555 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2026/00555
2026 06 23 137/ШШ2026/00555
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О… капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Т, Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,118,594.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг, …-р хороо, Сэнтрал тауэр, … давхар … тоот О… капитал ББСБ ХХК /РД:…, утас: …/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Т, Ц.Э нар нь "О… капитал ББСБ" ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-14785 дугаартай зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Хариуцагчтай анх зээлийн гэрээ байгуулахдаа ФГ-14785 дугаартай фидуцийн гэрээ байгуулж … УЕЕ дугаартай TOYOTA.PRIUS-XW30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл олгосон. Ингээд хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай "Омни капитал ББСБ" ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан байна. Хариуцагчтай анх зээлийн гэрээ байгуулахдаа ФГ-14785 дугаартай фидуцийн гэрээ хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. байгуулж … УЕЕ дугаартай TOYOTA.PRIUS-XW30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл олгосон. Ингээд хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай "Омни капитал ББСБ” ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан. Зээлдэгч зээлийн эргэн төлөлт төлөлгүй гэрээний үүргийг зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 227 хоногийн хугацаа хэтэрсэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь дээрх хөдлөх хөрөнгө хаана байгаа нь тодорхойгүй, зээлдэгчтэй бүртгэлтэй утасны дугаар нь холбогддог боловч зээлээ төлнө гэж удаа дараа хугацаа авдаг ч төлдөггүй, утсаа дуудаад авдаггүй, зээл төлөх сэдэлгүй байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагчаас 2026.04.20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 19,465,055.20 төгрөг, хүүнд 2,604,593.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48,945.41 төгрөг, нийт 22,118,594.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг, мэргэжлийн хяналт … айлын Б2 тоотод оршин суух, Б… овогт С-ийн Т... /РД:…, Н… овогт Ц-ийн Э... /РД: …., утас:…/, нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Т, Ц.Э нар нь О… капиталаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 22,118,594.03 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 02 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О… капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О… к… ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Т, Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,118,594.03 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т, Ц.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага 22,118,594.03 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 02 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөгөөр төлж барагдуулахаар хариу тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ:
1. Нэхэмжлэгч О… к…. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Т, Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,118,594.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т, Ц.Э нар нь 8 сарын хугацаанд буюу 2026 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2026 оны 12 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 01 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөг, 2027 оны 02 сарын 20-ны өдөр 3,529,633 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-тай харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,542.97 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 134,271.485 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 134,271.485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч С.Т, Ц.Э нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б