| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00640/И |
| Дугаар | 137/ШШ2026/00541 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00541
2026 06 19 137/ШШ2026/00541
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Л... МН ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,146,590.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг,…-р хороо, …-р хороолол, сөүлийн гудамж … хаягт байрлах, Л… МН ББСБ ХХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А… овогтой Д… нь "Л… МН ББСБ" ХК- ийн L…MN аппликейшнийг ашиглаж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг "Ашиглаж буй зээлийн нөхцөл"-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч А.Д нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн хүсэлтээр 14,154,736 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар "FLEXI" зээлийн гэрээний үүрэгт зааснаар зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 1,710,334 төгрөг, зээлийн хүү 2,248,666 төгрөг, нийт 3,959,000 төгрөг төлж барагдуулсан байна. Зээлийн гэрээний 3.5.1-т "Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө" 3.5.4-д" Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана", 5.2.1-т "Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ "Ашиглаж буй зээлийн нөхцөл", эргэн төлөх Хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй" гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьѵайсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар "FLEXI" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,444,402 төгрөг зээлийн хүү 11,677,188.91 төгрөг нийт 24,121,590.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч А… овогтой Д-тэй байгуулсан "FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" гэрээний үүрэгт 24,121,590.91 төгрөг, нотариатын зардалд 25,000 төгрөг, нийт 24,146,590.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг боссын … тоотод оршин суух, Д… овогт А-ийн Д… /РД:…, утас:…/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Д миний бие нь Л…. МН ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 24,146,590.91 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л… МН ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,146,590.91 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нь зээлийн гэрээний үүрэг 24,146,590.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л… МН ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,146,590.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,683 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 139,341.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 139,341.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч А.Д нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б