| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00581/И |
| Дугаар | 137/ШШ2026/00551 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2026/00551
2026 06 22 137/ШШ2026/00551
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,451,990.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С-ын талбай-5, Г… банкны төв байранд байрлах, Г… банк ХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б… овогтой Б… нь Г… банктай 2024 оны 09 сарын 16-ны өдөр R000199611 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 09 сарын 16-ны өдөр ЗГ-R000199611 тоот "Дижитал зээлийн гэрээ" -г цахимаар байгуулж, 2705183223 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Б… овогтой Б… нь ЗГ-R000199611 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2026 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 5,451,990.58 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Б… овогтой Б-аас Г… банктай байгуулсан ЗГ-R000199611 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 5,451,990.58 төгрөгийг гаргуулж Г… банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн Замын-Үүд сумын …-р баг, … тоотод оршин суух, Л… овогт Б-ын Б… /РД:…, утас:…/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Б миний бие нь Г… банк ХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилж буй үнийн дүн болох 5,451,990.58 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,451,990.58 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 5,451,990.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,451,990.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,182 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 51,091 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 51,091 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б