| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00594/И |
| Дугаар | 137/ШШ2026/00547 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00547
2026 06 19 137/ШШ2026/00547
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч К… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,807,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг, …-р хороо, усны гудамж, өөрийн байранд байрлах К... банк ХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.М нь тус банктай 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр MN060030003095026148 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 19,145,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хариуцагчид 19,145,000 төгрөгийн зээлийг олгосноор "Цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,695,498.68 төгрөг, зээлийн хүүнд 1.564,220.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 177,380.15 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид "Цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр MN060030003095026148 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-г, 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрөөр банкны санаачилгаар тасалбар болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр MN060030003095026148 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 17,449,501 төгрөг, зээлийн хүүнд 4,269,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 89,158 төгрөг буюу нийт 21,807,703 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сум …-р баг, б… гудамжны … тоотод оршин суух, Д… овогт Э-ын М... /РД: …., утас:…/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.М нь к… банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. К.. банкны нэхэмжилсэн 21,807,703 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,807,703 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь зээлийн гэрээний үүрэгт 21,807,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,807,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,989 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 133,494.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,494.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б