Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00528

 

 2026         06           18                                       137/ШШ2026/00528

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д… аймгийн З… сумын …-р баг, .. тоотод оршин суух, З… Өртөөнд жижүүрийн … ажилтай, Б… овогт З-ийн Ч… /РД: …, утас: …/-ийн нэхэмжлэлтэй,

М.Н-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нэхэмжлэгч З.Ч нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Миний бие нь З… овогт М-ын Н-д 2026 оны 03 сарын 05-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн оршин суугаа хаяг болох Улаанбаатар хот …-ийн …-р хороо Г… Вилла … тоот хаягт М.Н нь оршин суух хаягтаа байхгүй утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул түүний оршин суух хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгч З.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-ын Н-тай 2011 оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 4 хүүхэд гаргасан. 2025 оны 05 сарын 11-нд гэрээсээ яваад алга болсон. Гэмтэл авсан гээд аавындаа байсан. Тэгээд гэрээсээ 08 сараас хойш яваад одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Ар гэрийнхэн нь түүнийг хаана байгааг мөн мэдэхгүй байгаа болно. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл өгсөн боловч хаягт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв. 

Нэхэмжлэгч байгууллагаас дарах баримтуудыг гаргаж өгсөн:

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн төлбөрийн баримт, 2026 оны 05 сарын …-ны өдрийн 137/ШЗ2026/0… дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч З.Ч нь М.Н-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй байна.

М-ын Н… нь оршин суух хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байгаа нь 2026 оны 05 сарын 28-ны өдрийн 137/ШЗ2026/01550 дугаар шүүгчийн захирамж мөн нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд М.Н-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар З… овогт М-ын Н… /РД: …/-ыг эрэн сурвалжилсугай.

2. М-ын Н-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б