| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00702/И |
| Дугаар | 137/ШШ2026/00553 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 137/ШШ2026/00553
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,064,873.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Ч дүүрэг, ..-р хороо, .. тоотод байрлах, Х ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь 2024 оны 01 сарын 14-ний өдөр .. тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,513,700 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Б.Б нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 712 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл "Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн төлбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн байна" 2.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй. 2.3 Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтдаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн зээлийн 8,064,873.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, М овогт Б-ын Б /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Б миний бие Х ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 8,064,873.49 төгрөгийг 2026 оны 07 сарын 05-ны
өдрөөс 2026 оны 12 сарын 05-ны өдрийн хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,344,145.58 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Б-т холбогдуулан 8,064,873.49 төгрөгийг гаргуулахаар Х ХХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 8,064,873.49 төгрөгийг 2026 оны 07 сарын 05-ны өдрөөс 2026 оны 12 сарын 05-ны өдрийн хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,344,145.58 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,064,873.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 8,064,873.49 төгрөгийг 2026 оны 07 сарын 05-ны өдрөөс 2026 оны 12 сарын 05-ны өдрийн хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,344,145.58 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний 8,064,873.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б-т нь нэхэмжлэлийн шаардлага 8,064,873.49 төгрөгийг 2026 оны 07 сарын 05-ны өдрөөс 2026 оны 12 сарын 05-ны өдрийн хүртэл сар бүрийн 05-ны өдрийн дотор 1,344,145.58 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Н нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,988 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 71,994 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 71,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б