| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00535/И |
| Дугаар | 137/ШШ2026/00537 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2026/00537
2026 06 18 137/ШШ2026/00537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 20... оны .. сарын ..-ны өдөр С... аймгийн Т... суманд төрсөн, ... настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Д... аймаг З... сум ..-р баг а-ын гудамжны ... тоотод оршин суух, Х.. я... овогт Т-ын Ө... /РД: Л..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19.. оны ... сарын ..-ны өдөр С... аймгийн Д... суманд төрсөн, ... настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Д... аймаг З... сум ...-р баг, а-ын гудамж … тоотод түр оршин суух, З… сум …-р баг …-р байрны … тоотод бүртгэлтэй, А… овогт Э-ын М… /РД: …, утас:…/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, өөрийн эзэмшлийн автомашиныг нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Т.Ө, хариуцагч Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Т.Ө нь Э.М-тэй 2019 онд танилцан үерхэж байгаад 2020 оны 06 сараас хамтран амьдарсан бөгөөд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Бидний хамтын амьдралын хугацаанд охин У… 2021 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын сүүлийн жилүүдэд бидний хоорондын харилцаа болон зан аашын хувьд таарч тохирохгүй болж маргалдах болсон. Энэ байдал хүүхдийн зан ааш, хүмүүжил, мөн тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Намайг удаа дараа зодож хүч үйлдэж шүүхээр орж шандад байдаг 62-т 7 хоногоор явуулсан би ухаарсан болов уу гэтэл дахин давтан гар хүрч 2-с 3 удаа миний толгой доргиж бариач дээр бариулсан. Иймд эцэг Э.М-ээр хуульд заасны дагуу охин У-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний хооронд өөр өөрсдийн тусдаа машин лизингдэж авч байсан одоогоор миний машиныг хэрэгцээнд унаж байгаа М… өөрийнхөө машиныг аавдаа өгсөн би машинаа өөр дээрээ авч үлдмээр байна. … ДГН энэ миний машин надад өөрт минь өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-тэй хамт амьдраад 6 жил болсон. Сүүлийн жилүүдэд таарахгүй, маргаантай болоод тусдаа амьдарсан. Дундаасаа 1 хүүхэдтэй. Тусдаа амьдарч байгаа тул хүүхэддээ тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Өөрийн эзэмшлийн автомашиныг нэхэмжлэгчид өгөхийг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан гэв.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э… овогтой М… миний бие 2020 оноос 2026 оны 04 сар хүртэл Ө-тай хамтран амьдарсан бөгөөд дундаасаа нэг охинтой болно. Маргааны улмаас салах шийдвэр гаргасан бөгөөд Ө… нь надаас хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл явуулсан бөгөөд би үүнийг зөвшөөрөхгүй байна. Тайлбар: Охин У… маань төрөөд 5 сартайгаасаа одоог хүртэл манай аав, ээж дээр хэвийн өсөж, бойжин хүмүүжиж байгаа болно. Тэтгэмж төлөхгүй шалтгаан нь бидний дундын маргалдаанаас болж гаргасан шийдвэр биш болно. Ажлууд амжихгүй учраас аав, ээж маань өсгөж өгдөг бөгөөд түр авч ирэх хугацаанд би байх хугацаандаа өөрөө асарч хооллоод ажилтай үедээ ээжтэй нь орхиод явахаар усанд оруулахгүй цэцэрлэгт хүргэх, үсийг нь боохгүй оруулах гэх мэт асуудлаас болж маргаан үүсээж буцаж манай аав, ээжээр өсгүүлэх шийдвэр гаргасан болно /ярилцаад/. Иймд энэхүү асуудлыг харгалзан үзээд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Дундаасаа нэг охинтой. Манай охин манай талын аав ээж дээр өсөж байгаа. 4 нас хүртлээ манай аав ээж дээр байж байгаад зуны амралтаараа аав ээж рүү буцаагаад явуулсан. Аль аль нь ажилтай тул цаашид хэн нь авах талаар ярилцаад шийдэх байх гэв.
Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар төмөр замын хүүхдийн секторын тодорхойлолт, борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Т.Ө нь Э.М-тэй 2019 онд танилцан үерхэж байгаад 2020 оны 06 сараас хамтран амьдарсан бөгөөд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Бидний хамтын амьдралын хугацаанд охин У… 2021 оны 05 сарын 25-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын сүүлийн жилүүдэд бидний хоорондын харилцаа болон зан аашын хувьд таарч тохирохгүй болж маргалдах болсон. Энэ байдал хүүхдийн зан ааш, хүмүүжил, мөн тэдгээрийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байна. Намайг удаа дараа зодож хүч үйлдэж шүүхээр орж шандад байдаг 62-т 7 хоногоор явуулсан би ухаарсан болов уу гэтэл дахин давтан гар хүрч 2-с 3 удаа миний толгой доргиж бариач дээр бариулсан. Иймд эцэг Э.М-ээр хуульд заасны дагуу охин Урангуад хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Бидний хооронд өөр өөрсдийн тусдаа машин лизингдэж авч байсан одоогоор миний машиныг хэрэгцээнд унаж байгаа М.. өөрийнхөө машиныг аавдаа өгсөн би машинаа өөр дээрээ авч үлдмээр байна. .. ДГН энэ миний машин надад өөрт минь өгөхийг даалгахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.
Нэхэмжлэгч Т.Ө, хариуцагч Э.М нар нь 2021 оны 05 сарын 25-ны өдөр М.У-г төрүүлж эцэг, эх болон амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, Улаанбаатар төмөр замын хүүхдийн секторын тодорхойлолт, Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2026 оны 04 сараас хойш тусдаа амьдарч байгаа болно. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөөгүй.
Зохигчид нь хүүхдийн асрамжин дээр маргаантай боловч хэн аль нь хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Хүүхэд 3 нас хүртлээ хариуцагч Э.М-ний эцэг, эх буюу аавын талын өвөө, эмээ дээрээ өссөн, Замын-Үүд суманд цэцэрлэгт явдаг боловч зуны амралтаараа мөн Сүхбаатар аймагт байх хариуцагч Э.М-ний эцэг, эх рүү буюу өвөө, эмээ рүүгээ явсан талаар зохигчид маргаагүй болно.
Цаашид хүүхэд хэний асрамжид байх нь тодорхойгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн хэнтэй нь Замын-Үүд суманд амьдарч байгаа нь баримтын хүрээнд нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Ө-ын хариуцагч Э.М-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т.Ө нь өөрийн эзэмшлийн автомашиныг нэхэмжлэгчид өгөхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б