| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00938/И |
| Дугаар | 103/ШШ2026/00803 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00803
| 2026 оны 06 сарын 02 өдөр | Дугаар *******3/ШШ2026/008******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, залуус ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын*******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 494,009.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь хариуцагч Б.Болорцэцэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 494,009.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 2 тоотод оршин суугч Б.Болорцэцэг нь халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 486,509.56 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 494,009.56 төгрөгийн төлбөр төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагыг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Болорцэцэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-******* ААТҮГ-ын нэхэмжилсэн төлбөр болох 494,009.56 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын*******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 494,009.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 15,470 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 15,470 төгрөгийн тал хувь 7,735 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА