Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00807

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 0******* өдөр

Дугаар 10*******/ШШ2026/00807

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт байрлах, *******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хотхон *******-*******00 тоотод оршин суух, ******* овогт *******ын*******-*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 809,975.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь хариуцагч О.Нандин-*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 809,975.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны 17 тоотод оршин суугч О.Нандин-******* нь халуун, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 802,475.71 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг, нийт 809,975.71 төгрөгийн төлбөр төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагыг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх иргэнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Нандин-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******-******* ААТҮГ-ын нэхэмжилсэн төлбөр болох 809,975.71 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******-******* ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын*******-*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 809,975.71 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 2*******,989 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 11,994.5 төгрөгийн тал хувь төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА