Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1561

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч: Э.Намуун

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Чинбат

хохирогч: Ж.С

шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Н А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1706039661794  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Н  А, 19  оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын драмын эрдэмийн театрт тайз засагч ажилтай, ам  бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт   Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Консулын  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:     

Холбогдсон хэргийн талаар:

          Н.А нь 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд  туслахаар ажиллаж байхдаа түүний Улаанбаатар хотын банкны  дугаартай виза картнаас хууль бусаар удаа дараагийн үйлдлээр нийт 11.420.000 төгрөгийг хулгайлан авсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр туслахаар ажилд ороод 2015 онд  захирал намайг дуудаад өрөөндөө юм хийлгэдэг байсан. Тэр үед С захирал намайг сургуульдаа ороод сур гэж хэлсэн. Тэгээд би сургуульдаа бүртгүүлээд сар бүр 70.000, 50.000 төгрөгөөр ээж болон өөрийнхөө цалингаас суутгаад 2017 оныг хүртэл явдаг байсан. С захирал оюутны зээл гээд надаар 2.130.000 авахуулж байсан. Бас төрийн сангаас 2.100.000 төгрөгний зээл авахуулж байсан. Эдгээр мөнгөнүүд  захиралын данс руу орсон. Би авдаг цалингаа зээлэндээ төлдөг байсан. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байна гэж захиралд хэлэхэд С захирал надаас мөнгө авч бай гэж хэлдэг байсан. Би огт сургууль дээр ажилладаггүй байсан. С захиралын гэрийн нохой, гахайг нь хооллоод байж байдаг байсан. Би хулгай хийгээгүй би надад өөрөө мөнгө авч өгдөг байсан. Би сар бүр 140.000 төгрөг, төрийн сангийн зээл гэж 120.000 төгрөг төлдөг байсан. Би сургуульд нь жил хагас үнэгүй ажиллаж байсан гэв.

          Хохирогч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  А ээж нь манай сургуульд үйлчлэгч хийдэг байсан бөгөөд тухайн үед хүүхдээ ажилд оруулах гэсэн юм гээд гуйсаар байгаад ажилд оруулж байсан. Мөн А ээж нь надаас сургуульд оруулаад өг энэ хүнийг нэг мэргэжилтэй болгоод хүний өөдөөс эгц хараад юм ярьдаг болгоод өг гээд гуйхаар нь би өрөөндөө оруулж гаргадаг мөн өөрийнхөө туслах шиг ойр зуурдаа туслуулдаг болсон. Тэгээд өдөр бүр намайг дагаад манайд очиж хоол иддэг байсан. Тэгээд төрийн сангийн зээлийг хөөцөлдөөд сургалтын төлбөрийг нь төлөөд сургуульд оруулж өгсөн. Би мөн АЕЭШалгалтыг хүн гуйж бэлдээд өгүүлсэн. Би сургуулийн үүдний зурагт шатчихаар нь зурагт авах гээд авах гэтэл мөнгө хүрэхгүй байна гэхээр нь би банк ороод шалгуулахад А зураг гараад ирэхээр нь хэлтэл би биш гээд байсан. Үнэхээр сургуульд сурч байсан шалгалт өгөөд явж байсан баримт нь байгаа. Энэ хүнд би маш их гомдож байгаа. Миний хамгийн их итгээд би өдөр бүр хооллоод явж байсан. Тэгэхэд миний итгэлийг маш муухайгаар эвдсэн. А энэ мөнгөнүүдийг нэг газар нуусан гэж хэлсэн. Энэ хүнээс үнэхээр муу, муухай зүйл их гарч байна. А хүмүүс зодоод хамар нь хугарсан байхад би тэр зодсон хүмүүсийг нь барьж авч байсан. Би үнэхээр энэ ядарсан хүнд тусладаг байхад ийм хэрэг хийсэн байна гэв.

         Шүүгдэгч  Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2012 оноос эхлээд С гэдэг хүний нэгтгэлд ажилд орсон. Ажилд ороод янз бүрийн туслахын ажил хийдэг байсан ба 2017 оны 03 сараас С захиралтай ойр дотно болж дагаж эхэлсэн. Тэгээд С захирал намайг дагуулж явдаг байсан ба би бүх ажлыг нь хийдэг  байсан. Тэгээд тэр үед намайг 2014 онд кино урлагын дээд сургуульд зураглаачдын ангид суралцуулж өгсөн.  С  захирлыг байнга дагаж явдаг байсан ба надад  С захирал Улаанбаатар хотын банкны виза картаа өгч мөнгө авахуулдаг байсан. Би уг картнаас нь мөнгө авч өгдөг байсан. Учир нь С захирал бэлэн мөнгөний АТМ машин дээр очихоороо надад юм харагдахгүй байна гээд өөрөө пин кодоо хийчихдэг надаар мөнгөн дүнгээ бичүүлдэг байсан. Тэгээд маш олон удаа мөнгө авахуулдаг байсан ба намайг мөнгө аваад ир гээд явуулахад нь би илүү мөнгө авдаг байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авсанаа мэдэхгүй байна. Миний бодлоор 2.000.000 төгрөг авсан гэж бодож байна гэжээ. /хх-ийн 8/

          Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие нь 1998 оноос хойш  даргаар ажиллаж байгаа юм. Би 2015 онд Н.н гэдэг залууг техникчээр ажилд авч байсан юмаа. Н.А нь 1 жил хагасын өмнө байнга намайг дагаж явдаг болсон ба миний бүх зүйлийг хариуцаж явдаг байсан. Болсон хэргийн талаар гэвэл 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.А бид хоёр хамт явж байгаад Кино урлагийн дээд сургуульдаа  зурагт авах гээд Баялаг ундраа төв дээр  явж байгаад 50 инчийн зурагт авахаар болоод зурагтны төлбөрөө төлөх гээд Улаанбаатар банкны цалингийн картаа үзсэн чинь миний цалингийн дансанд байсан мөнгө байхгүй болсон байсан. Ингээд би гайхаад дансныхаа хуулгыг авч шалгасан чинь  миний дансанд байсан 13 сая төгрөг алга болсон байсан. Тэгээд би  яагаад мөнгөгүй болчихдог билээ гээд шалгатал намайг байнга дагаж явдаг байсан манай ажилтан Н.А нь миний картнаас удаа дараа 400.000-500.000 төгрөгийг цувуулан авсан байсан. Би Н.Амарбаясгалангаас энэ талаар асуухад Н.А нь миний данснаас их хэмжээний мөнгө цувуулан авсанаа хүлээн зөвшөөрсөн  Миний карт ямар учраас түүнд байдаг юм бэ гэхээр  би ажлынхаа өрөөнд хэтэвчээ ил тавьчихдаг юм тэгтэл тэр үед миний картыг хулгайлж авч яваад мөнгө авчихдаг байсан юм байна лээ. Пин кодыг хэрхэн мэддэг юм бэ гэхээр миний хараа муу би оройн цагаар явж байхдаа картнаасаа мөнгө авах гээд Н.А пин кодоо хэлж мөнгө авахуулдаг байсан юм. Би Н.А алдсан мөнгөө олж авмаар байна гэжээ.  / хх-н 14-17/

          Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Н.А 1992 оны 10-р сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн Т суманд миний 3 дахь хүү болон төрсөн багадаа сумын цэцэрлэгт явж байсан. 1998 онд сумын сургуульд 1-р ангид ороод тэгээд 8-р анги төгсөөд бие нь өвдөөд гэдэсний түгжрэл болоод 2 жил эмчилүүлээд дахин сургуульд яваагүй юм.  2011 онд  Улаанбаатар хотод шилжин орж ирээд  Монгол кино нэгтгэлд би ажилд орсон А тодорхой ажилгүй байж байгаад 2013 онд Монгол кино нэгтгэлд А киноны хальс угаадаг ажилд оруулж өгсөн тэгээд энэ ажилыг хийж байгаад 2017 оны 11-р сард ажилаасаа гарсан. Зан байдлын хувьд гайгүй үгэнд сайн ордог муу зуршилгүй ажилаа сайн хийдэг байсан гэжээ.  / хх-н 21/

           Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С надад  “миний картнаас гүйлгээ хийх лимит нь хэтэрсэн байна гэхээр нь банкин дээр очоод шалгуулахад надад мэдэгдэлгүйгээр өнөөдөр гэхэд 1.000.000  төгрөг  миний данснаас гарсан байна” гэж надад анх хэлсэн Тухай өдрийн өглөө Нарантуулын Баялаг ундраа төвөөс эд зүйл авахаар хамт А дагуулж яваад эхлээд картнасаа 550.000 төгрөг татуулсан. Дахиад удалгүй 400.000 төгрөгөөр  худалдан авалт хийгээд дахин хэдэн төгрөгийн бараа авах гээд мөнгө авах гэтэл таны карт алдаа заагаад байна гүйлгээ цуцлагдлаа гэж хэлсэн. Тэгээд картаа шалгуулахаар Улаанбаатар хотын банкин дээр очоод дансны мэдээллээ шалгуулахад анх А мөнгө авдаг талаар мэдсэн А ээж Б гэдэг хүн манай  ХХК-ын үйлчлэгчээр ажиллаад 7 жил гаруй болж байгаа. 2014 онд ээж нь анх Со захиралтай уулзаад манай хүүхдийг маань ажилд оруулаад өгөөч гэж гуйхаар нь С захирал туслахаараа сарын 250.000 төгрөгийн цалинтай ажилд авсан. Би А их зожиг, өөртөө итгэлгүй, юмыг их удаан ойлгодог, харилцааны чадвар муутай, сайн тал нь гэвэл архи уухгүй, тамхи татдаггүй юм. Ээж нь манайд анх ажилд орохдоо Говь-Алтай аймгийн Т  сумаас Улаанбаатар хотод ирээд манайд ажилд орж байсан юм. Миний мэдэхийн амьжиргааны түвшин доогуур хүмүүс байдаг. С захирал хөдөөнөөс хотод орж ирээд амьдрахын төлөө ажил төрлөө, сайн хийдэг гээд ээжийг нь бодоод л А ажилд авч байсан. Түүнээс 10 жилийн сургууль төгсөөгүй бага боловсролтой хүүхэд гэжээ.   / 25-27/

          Ж.С дансны хуулга, камерын бичлэгийн хуулбар /хх-н 46-86/

          Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ / хх-н 94-97/

          Ж.С Улаанбаатар хотын банк 2609031767 тоот данснаас өөрт нь мэдэгдэлгүй АТМ-с авсан бэлэн мөнгөний гүйлгээнүүд /хх-н 98-104/

          Н.А төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 28/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 29/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 106/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 43/

          Н.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 92-93/

          Н.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 87/, прокурорын тогтоол /хх-н 88-89/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н  90-91/ зэрэг болно.

          Н.А нь 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд  нэгтгэлийн захирал Ж.С туслахаар ажиллаж байхдаа түүний Улаанбаатар хотын банкны 949619129552286 дугаартай виза картнаас хууль бусаар удаа дараагийн үйлдлээр нийт 11.420.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:               

        Хохирогч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.А бид хоёр хамт явж байгаад Кино урлагийн дээд сургуульдаа  зурагт авах гээд Баялаг ундраа төв дээр  явж байгаад 50 инчийн зурагт авахаар болоод зурагтны төлбөрөө төлөх гээд Улаанбаатар банкны цалингийн картаа үзсэн чинь миний цалингийн дансанд байсан мөнгө байхгүй болсон байсан. Ингээд би гайхаад дансныхаа хуулгыг авч шалгасан чинь  миний дансанд байсан 13 сая төгрөг алга болсон байсан. Тэгээд би  яагаад мөнгөгүй болчихдог билээ гээд шалгатал намайг байнга дагаж явдаг байсан манай ажилтан Н. нь миний картнаас удаа дараа 400.000-500.000 төгрөгийг цувуулан авсан байсан. Би Н.А энэ талаар асуухад Н.А нь миний данснаас их хэмжээний мөнгө цувуулан авсанаа хүлээн зөвшөөрсөн  Миний карт ямар учраас түүнд байдаг юм бэ гэхээр  би ажлынхаа өрөөнд хэтэвчээ ил тавьчихдаг юм тэгтэл тэр үед миний картыг хулгайлж авч яваад мөнгө авчихдаг байсан юм байна лээ. Пин кодыг хэрхэн мэддэг юм бэ гэхээр миний хараа муу би оройн цагаар явж байхдаа картнаасаа мөнгө авах гээд Н.А пин кодоо хэлж мөнгө авахуулдаг байсан юм. Би Н.А алдсан мөнгөө олж авмаар байна гэсэн мэдүүлэг   /хх-н 14-17/

           Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... С надад  “миний картнаас гүйлгээ хийх лимит нь хэтэрсэн байна гэхээр нь банкин дээр очоод шалгуулахад надад мэдэгдэлгүйгээр өнөөдөр гэхэд 1.000.000  төгрөг  миний данснаас гарсан байна” гэж надад анх хэлсэн. Тэгээд картаа шалгуулахаар Улаанбаатар хотын банкин дээр очоод дансны мэдээллээ шалгуулахад анх А мөнгө авдаг талаар мэдсэн гэсэн мэдүүлэг    /25-27/

           Шүүгдэгч  Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... надад  Со захирал Улаанбаатар хотын банкны виза картаа өгч мөнгө авахуулдаг байсан. Би уг картнаас нь мөнгө авч өгдөг байсан. Учир нь С захирал бэлэн мөнгөний АТМ машин дээр очихоороо надад юм харагдахгүй байна гээд өөрөө пин кодоо хийчихдэг надаар мөнгөн дүнгээ бичүүлдэг байсан. Тэгээд маш олон удаа мөнгө авахуулдаг байсан ба намайг мөнгө аваад ир гээд явуулахад нь би илүү мөнгө авдаг байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 8/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

        Н.А нь Ж. өөрт нь итгэсэн итгэлийг нь ашиглан  цалингийн виза картыг өрөөнөөс авах, мөн мөнгө авч өгөхдөө тоолдоггүйг нь ашиглан авсан мөнгийг дутуу өгч өөртөө мөнгө авч үлдэх  зэрэг аргаар  мөнгө авч байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Иймд Н.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Хохирогч Ж.С нь Н.А Голомт банкнаас болон Төрийн сангаас зээл авахуулаад өөрөө авсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаа үүнийг шалгуулах шаардлагатай гэж үзэж байна гэсэн хүсэлт гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.С Н.А ээж н.Б манайд үйлчлэгчээр ажилладаг юм, тэгээд намайг хүүхдээ сургуульд оруулж өгөөч гэж хүссэний дагуу би түүнийг ЕШ өгөхөд нь багш авч давтуулж байгаад шалгалтыг нь өгүүлж дараа нь КУДС-д оруулж өгсөн. Ингээд тус сургуулийн сургалтын төлбөрөө төлөхийн тулд Голомт банкнаас зээл авч КУДС-н дансанд тус банкнаас хийсэн байдаг, мөн төрийн сангаас ар гэрийн байдлыг харгалзан зээл хөөцөлдөж өгөөд нэг төрийн сангаас 2.130.00 төгрөгийн зээл авч сургалтын төлбөртөө өгсөн байдаг, Н.Аан 2017 оны намраас сургуульдаа яваагүй учир дахиж төрийн сангаас зээл аваагүй юм, би Н.А зээл авахуулаад өөрөө авсан зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Н.А Голомт банкны зээлийн гэрээнээс харахад тус зээлээр авсан мөнгө  Ж.С гэж хүний дансанд биш КУДС-н дансанд шууд шилжүүлсэн байна. Иймд зээлийн асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж шүүх үзэв. Зээл авсан асуудал Н.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан асуудалтай холбоогүй байна гэж үзсэн болно.

          Энэ хэргийн улмаас хохирогч Ж.С  учирсан хохирол болох 11.420.000 төгрөгийг Н.А гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.           

          Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг  харгалзан үзэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, арга, төлбөр төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял  оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Х овогт Н А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  Н.А1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс тоолж эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.А 11.420.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 5 дугаар байрны 24 тоотод оршин суудаг /РД:/  Ж.С олгосугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол          Н.А авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН