| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00913/И |
| Дугаар | 103/ШШ2026/00819 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00819
| 2026 оны 06 сарын 03 өдөр | Дугаар *******03/ШШ2026/00**************9 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны 7******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******42,*******07.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 5 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 606,393.*******4 төгрөг, хүү 206,*******00.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******7,3*******2.7******* төгрөг, шимтгэл 2,600 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг нийт *******42,*******07.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.******* нь 2024.*******2.03-ны өдөр *******266*******64 тоот токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 620,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн *******5-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: *******266*******64 тоот токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 606,393.*******4 төгрөг, үндсэн хүүнд 206,*******00.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******7,3*******2.7******* төгрөг, шимтгэлд 2,600.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, нийт *******42,*******07.56 төгрөгийг хариуцагч ******* *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн *******42,*******07.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******42,*******07.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,760.59 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******2,3*******0 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******2,3*******0 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА