| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00661/И |
| Дугаар | 103/ШШ2026/00824 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2026/00824
| 2026 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ2026/0082******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.*******,
Гэрч: Ц.Нансалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987.07.28-ны өдрөөс 1988.12.25-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд үйлчлэгчээр, 1992.0*******.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар тус тус ажиллаж байсан байдал болон 1988.03.26-ны өдөр нээсэн 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 1987.07.28-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын "Хэрлэнбаян" нэгдэлд анх үйлчлэгчээр ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1988.12.25-нд ажлаас гарсан. Гэтэл ажилд орсон болон гарсан тушаал дээр миний овгийг С.******* гэж бичсэн зөрчилтэй гарсан. Мөн 1992.0*******.01-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1995 оны 1-р сард ажлаас гарсан. Гэтэл уг үед ажлаас гарсан тушаал олдоод ажилд орсон тушаал огт олдохгүй байна. Мөн 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг Танлиг болон ******* гэж хоёр янзаар засвартай бичсэн зөрчлүүд үүсээд байна. Иймд өндөр насны тэтгэвэрт гарах боломжгүй байгаа тул 1987.07.28-ны өдрөөс 1988.12.25-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын "Хэрлэнбаян" нэгдэлд үйлчлэгчээр, 1992.0*******.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1987 онд Төв аймгийн Эрдэнэ суманд 10-р ангиа төгсөөд нэгдлийн үйлчлэгчээр ажилд орсон. Тэр үед нэгдлийн дарга Намжиг гэдэг хүн байсан, сарын *******0 төгрөгийн цалинтай байсан санагдаж байна. Нэгдлийн үйлчлэгч тухайн үед захиргаа, халуун усанд ээлжилж ажилладаг байсан. Дараа нь манай ээж сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан болохоор намайг сургуулийн номын санчаар ажилд оруулсан. Тэр үеийн номын санч нь настай хүн байсан, тэтгэвэртээ гарах гээд намайг сонгож энэ хүнд ажлаа өгнө гээд хүлээлгэж өгч байсан. Би 1992-1995 онд номын санчаар тасралтгүй ажилласан. Тэгээд 1995 онд хоёр бага дүүгээ сургуульд сургах гээд *******т шилжиж ирсэн юм. Миний аав ******* гэдэг хүн байсан, хөдөлмөрийн дэвтэрт Танлиг гэж зөрүүтэй бичсэн, бас зарим тушаалуудад С.******* гэж бичигдсэн учраас шүүхэд хандсан. Одоо 1987.08.01-ний өдрөөс 1988.12.10-ны өдөр хүртэл нэгдлийн халуун усны үйлчлэгчээр, 1992.0*******.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл номын санчаар ажиллаж байснаа тогтоолгоно. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааг тушаалын огноогоор ганц нэг хоногийн зөрүүтэй хэлсэн байна гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн-Баян нэгдлийн даргын 56, 78 тушаалууд, Төв аймгийн Архивын хэлтсийн 2*******9 дугаартай тодорхойлолт, Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 2, 31, 25, *******1, 59 дугаартай тушаалууд, *******8703 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
/хх-ийн 2-19-р тал /
Шүүхээс гэрч Ц.Нансалмаагийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
3.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1969 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 57 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдсэн боловч архиваас эх хувиар олдоогүй, ажиллаж байх үеийн тушаалууд дээр овгийн үсэг С үсгээр бичигдсэн, хөдөлмөрийн дэвтрийн овог Танлиг гэж тэмдэглэгдсэн шалтгаанаар шүүхэд ханджээ.
*******.Хүсэлт гаргагч Ц.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.*******-д заасантай нийцэж байна.
5.Хүсэлт гаргагчийн ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд овгийн үсэг зөрүүтэй бичигдсэн, шаардлагатай баримтууд олдохгүй байгаа болох нь Төв аймгийн Архивын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний хүсэлтийг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
7.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1987.08.01-ний өдрөөс 1988.12.10-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд халуун усны үйлчлэгчээр, 1992.0*******.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан болон 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь
7.1. Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,
7.2. 1988.03.26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт 1987.08.01-ний өдөр Хэрлэнбаян нэгдлийн халуун усны үйлчлэгчээр авч ажиллуулав, Хэрлэнбаян нэгдлийн даргын 1987.07.28-ны өдрийн 56 тоот тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1988.12.10-ны өдөр халуун усны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв. Хэрлэнбаян нэгдлийн даргын 1988.12.25-ны өдрийн 78-р тоот тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1992.0*******.01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуулийн номын санчаар ажиллуулав, сургуулийн захирлын 1992.03.21-ний өдрийн 28 тоот тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1995.01.01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон *******8703 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов гэсэн байв,
- Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн-Баян нэгдлийн даргын 1987.07.28-ны өдрийн 56 дугаартай ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалд С.*******ыг 8-р сарын 1-нээс эхлэн Хэрлэнбаян нэгдлийн халуун усны үйлчлэгчээр ажиллуулсугай гэсэн байв,
- Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн-Баян нэгдлийн даргын 1987.07.28-ны өдрийн 78 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал уг тушаалын 2-рт халуун усны үйлчлэгч С.*******ыг 12-р сарын 10-наас эхлэн түр чөлөөлж ... гэсэн байв,
-Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 2 дугаартай зарим ажиллагчдад хувийн түр чөлөөг олгох тухай тушаал, уг тушаалд ... нэр бүхий ажилчдад /хавсралт нэрсээр/ 1993 оны 1 дүгээр сарын 2 ба *******-ны өдрүүдэд хувийн чөлөө /цалингүйгээр/ олгож, гэр орны болон хувийн амьдралтай холбогдсон ажил төрлөө бодоход нь туслах талын бололцоо олгосугай, гэсэн байв, 02 тоот тушаалын хавсралт нэр *******-рт Ц.******* гэсэн байв.
-Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 1993.05.25-ны өдрийн 31 дугаартай Баяндэлгэр ажилчдын ээжлийн амралтыг олгох тухай тушаал, уг тушаалын хавсралтад Ц.******* - үндсэн амралтын хоног 21 гэсэн байв,
- Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 25 дугаартай зарим ажиллагчдын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаал, уг тушаалд Ц.*******ыг 199*******-0*******-01-ны өдрөөс эхлэн сурагчдын дотуур байрны хүмүүжүүлэгч, тогооч, үйлчлэгч зэрэг ажлыг хавсарган гүйцэтгүүлж албан тушаалын үндсэн цалин дээр ажилласан хугацааны амралт, баяр ёслолын мөнгийг тооцож олгож байхыг Сумын засаг даргыы тамгын газрын санхүү тасгийн ня-бо Ц.Цэндсүрэнд зөвшөөрсүгэй гэсэн байв,
- Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 199*******.05.31-ний өдрийн *******1 дугаартай зарим ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал, уг тушаалын 2-рт сурагчдын дотуур байрны ажилчин Ц.Алтансувдын ээлжийн амралтыг 199*******-09-15-ны өдрөөс эхлэн ажлын 21 хоногоор бодож олгосугай, 3-рт Ажилчин Д.*******, Ц.******* нарын ээлжийн амралтын хугацааны цалинг бодож олгохыг ня-бо Ц.Цэндсүрэнд зөвшөөрсүгэй гэсэн байв,
- Баяндэлгэр сумын ЕБДС-ийн захирлын 59 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал уг тушаалд Ц.*******ын өргөдлийг үндэслэн тушаах нь Дотуур байрны жижүүр, номын санч ажилтай, *******ын хувийн өргөдөл хүсэлтийг үндэслэн 1995.12.01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй, гэсэн байв
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ул лавлагаанд эцгийн нэр-*******, нэр *******, төрсний гэрчилгээний хуулбарт эцгийн нэр *******, хүүхдийн нэр-*******, 1995.02.11-ний өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэр-*******, нэр- ******* гэж тус тус тэмдэглэгдсэн байв,
7.3. Гэрч *******ийн Нансалмаагийн шүүх хуралдаанд өгсөн: Би *******ын төрсөн дүү нь байгаа юм. Манайх 11 хүүхэдтэй айл, эгч маань дээрээсээ 2 дахь охин нь. Миний аавыг Дамдинсүрэнгийн ******* гэдэг, миний ээжийг Чойдорын Дуламсүрэн гэдэг хүн байсан. Өмнө нь миний овгийн бас Санлиг гээд зөрүүтэй бичигдсэн байсныг би засуулж байсан. Тухайн үеийн хүмүүс өөрсдийн сонсголоороо Санлиг, *******, Танлиг гээд янз янзаар л бичдэг байсан юм билээ. Би эгчийгээ халуун усны үйлчлэгч, номын санчаар ажиллаж байсныг бол мэднэ, гэхдээ хугацааг нь бол нарийн сайн хэлж мэдэхгүй гэх мэдүүлэг зэрэг болно.
8.Хүсэлт гаргагч *******ийн ******* нь 1969 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн-Баян нэгдлийн даргын 56, 78 тушаалууд бичигдсэн С.******* нь хүсэлт гаргагч С.******* мөн бөгөөд овгийг бичихдээ С гэж зөрүүтэй бичсэн, 1988.03.26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт овгийг Танлиг гэж зөрүүтэй бичигдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
9.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хэрэгт ач холбогдолтой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ыг 1987.08.01-ний өдрөөс 1988.12.10-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд халуун усны үйлчлэгчээр, 1992.0*******.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дэх хэсэгт зааснаар 1988.03.26-ны өдөр нээсэн 10*******920 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1*******0,*******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА