| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00707/И |
| Дугаар | 103/ШШ2026/00825 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2026/00825
| 2026 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ2026/00825 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* тойруу 6,07 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нуур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 51 дүгээр байрны 22 тоотод оршин суух, *******гийн Сайнжаргалд холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт 7*******6,928.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******, Х.Хулан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Сайнжаргал нь 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БН-СТГ/202*******-127757 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээг байгуулан 12 сарын хугацаатай, сарын 2.98 хувийн хүүтэй, 999,9000 төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй байна. Хугацаа хэтрүүлсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Уг гэрээний үүрэгт үндсэн төлбөр *******38,202.77 төгрөг, хүү 263,765.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************,959.72 төгрөг, нийт 7*******6,928.16 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэж тодорхойлжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Х.Хулан нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нь гар утас худалдаж авсан бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан боловч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Санхүү түрээсийн гэрээний 1.*******-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хүүгийн хамт хуваарийн дагуу төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6.8-д түрээслэгч гэрээг цуцалснаас үл хамааран түрээсийн эд зүйлсийг биет байдлаар ашиглаж байсан хугацаанд тооцогдсон түрээсийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж заасан. Манайхаас Сайнжаргалтай удаа дараа утсаар холбогдож мэдэгдэж, зээлээ төлөх болон шүүхэд шилжүүлэх гэж байгаа талаар хэлж байсан, эхлээд төлнө гэж байсан, сүүлдээ нэлээн уурлаад байсан. Ер нь энэ хүн өөрөө хүсэл зоригоо илэрхийлж гар утас авсан, гэрээний үүргээ биелүүлэх л ёстой шүү дээ. Гэрээ 202******* оны 01 сарын 19-нд байгуулагдсан. Сайнжаргал 202******* оны 6 сарын 02-нд хамгийн сүүлд 206,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ хугацаанд буюу 202******* оны 01 сарын 19-ний өдрөөс 202******* оны 6 сарын 02-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 561,697.23 төгрөг, хүүгээс 1*******2,883.07 төгрөг төлсөн байна. Одоо Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн төлбөр *******38,202.77 төгрөг, үндсэн хүү 263,765.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************,959.72 төгрөг нийт 7*******6,928.16 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
*******.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
*******.1 Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Д.Сайнжаргал нарын хооронд 202******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БН-СТГ/202*******-127757 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулагдаж зээлдэгч Д.Сайнжаргал Samsung Galaxy A3******* 128 gb Light Violet SM-A3*******6ELVASKZ гар утсыг 999,900 төгрөгөөр зээлээр худалдан авсан байна.
*******.2. Уг гэрээгээр хариуцагч нь 999,900 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.98 хувийн хүүтэй зээлийг авч 2025 оны 01 дүгээр сарын 19-ний дотор төлж дуусгахаар хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
*******.3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2026 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч 2026 оны 5 дугаар сарын 1*******-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд хариу тайлбар өгөх хуульд заасан хугацааг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхээр тогтоосон боловч Д.Сайнжаргал шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, түүний нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд мөн ирээгүй байна.
*******.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.******* дэх хэсэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
*******.5 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын дагуу явагддаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шүүхэд хүрэлцэн ирж энэ талаарх тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэйг хариуцагчид танилцуулж эрх үүргийг тайлбарласан байна.
*******.6 Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар 7*******6,928.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,*******76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,*******76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн Сайнжаргалаас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн биелэлт 7*******6,928.16 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.*******76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,*******76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА