Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00834

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 10*******/ШШ2026/008*******4

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 61/2 байр, Б заал ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******8 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ий т холбогдох зээлийн гэрээний үүрэг *******,657,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,657,871 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б. нь ******* ББСБ-тай 2024.07.09-ний өдөр 1044*******456**************2 тоот зээлийн гэрээ байгуулан 4,170,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 48%-ийн хүүтэйгээр дижитал барааны зээл авсан болно. Зээлдэгч нь 1044*******456**************2 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 1,782,810 төгрөг, зээлийн хүүд 1,**************4,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,*******89 төгрөг, нийт *******,12*******,270 төгрөгийг төлсөн ба 2025.05.20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2026.04.14-ний өдрийн байдлаар *******29 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар холбогдон зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачилга гаргахгүй явсаар байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, дээр дурдсан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр *******,657,871 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч   Б.т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн *******,657,871 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ий т холбогдох зээлийн гэрээний үүрэг *******,657,871 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******,476 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******6,7*******8 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******6,7*******8 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА