Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00835

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00835

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот барилга, ******* давхар, *******01 тоот,******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгай ******* тоотод оршин суух, ******* овогт гийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,326,675.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,326,675.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ариг ******* нь зээлдэгч Б.тай 2024 оны 08-р сарын 06-ны өдөр MN210021002102993263 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулан 12,900,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар *******наас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6.2, Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 11,326,675.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 11,326,675 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохироцсоны үндсэн дээр 2026 оны 6 дугаар сарын 25-ны дотор 1,200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны дотор 1,200,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 1,732,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,732,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 3,462,675.21 төгрөгийг төлж бүрэн барагдуулахаар тохиролцсон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэлмэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:******* ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан гэрээний үүрэгт 11,326,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн зээл хэсэгчлэн төлөх тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт гийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,326,675.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 2026 оны 6 дугаар сарын 25-ны дотор 1,200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны дотор 1,200,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны дотор 1,732,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,732,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 3,462,675.21 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 98,058.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас , 98,058.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА