| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00768/И |
| Дугаар | 103/ШШ2026/00846 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00846
| 2026 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ2026/00**************6 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******ын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,1*******3,02*******.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 0******* дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,500,265.06 төгрөг, алданги 6*******2,762.95 нийт 2,1*******3,02*******.******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч ******* овогтой ******* нь 2025.*******.30-ны өдөр манай компанитай БҮГ-*******35/25+01 тоот гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung A35 загварын гар утсыг *******3000*******16 дугаарын хамт багцын нөхцлөөр урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр худалдан авсан. Гэвч Б.Баатарчулуун нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,170,000 төгрөгийн гар утасны төлбөрийн үлдэгдэл, 330,265.06 төгрөгийн ярианы төлбөрийн үлдэгдэл, нийт 1,500,265.06 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэгдэл төлбөр 1,500,265.06 төгрөг, гэрээний 3.*******-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 6*******2,762.95 төгрөг нийт 2,1*******3,02*******.******* төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,1*******3,02*******.******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2,1*******3,02*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,23******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2*******,619 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2*******,619 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА