Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч ...............,

Өмгөөлөгч ..............

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны ..... дугаар сарын .......-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ............... аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Шүтээн шашин” дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт .................. оршин суух бүртгэлтэй, ................................ оршин суудаг, урьд ........... оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр ............ аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл ухаан бүрэн,  Д.Б /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр ........... зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн байгаа. Гэр бүлийн асуудлаас болж анх удаа эхнэртээ гар хүрсэн ба хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.

 

Хохирогч Б.О мэдүүлэхдээ: “Д.Б надаас яагаад гар утасны биллээ авч өгөхгүй байгаа юм гэхэд нь би дуугай сууж байтал чи ноотой болохоор авч өгөхгүй байгаа юм гээд уурлаад рулээ гараараа цохиод байхаар нь би өмнө нь ажлын шугамаар холбогдож байсан лам хүн байгаа юм мессеж бичиж залгаж байсан, тэгээд чамайг уурлана гээд авч өгөөгүй гэсэн чинь Д.Б уурлаад юун хүн юм гэхээр нь би лам хүн байгаа, манай лангуун дээр бараа тавиулана гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Гранд плазагийн орчим явж байгаад Д.Б миний зүүн талын чих рүү гараараа нэг удаа хүчтэй алгадаад цээж рүү 2-3 удаа хүчтэй цохиод хөл рүү гараараа цохиод зодсон. Би орилоод амьсгаа авч болохгүй, цээжин дээр хүчтэй өвдөөд байсан...” гэжээ. /хх 20-21 хуу/

 

Гэрч Б.Амэдүүлэхдээ: “...манай дүү О над руу яриад уйлсан байдалтай хүрч ирэхээр нь юу болсныг асуухад Д.Б машин дотроо зодсон гээд энд тэнд хөхөрсөнөө харуулсан” гэжээ. /хх 22-23 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...... оны ...... дугаар сарын 1....-ны өдрийн ...... дугаар дүгнэлтэд: “1.Б.О ын биед өвчүү ясны хугарал, бугалага, цээж, даланд олон тооны цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 6. Шүүх биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна.” гэжээ. /хх 27 хуу/      

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/,

Гэрэл зураг /хх 46/,

Хохирогч Б.О ын гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх 62-63, 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 62-63, 68/ гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.О нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Д.Бтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 62-63, 68/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.О, гэрч Б.Аын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч Д.Д.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.