Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/ШТ2022/00551

 

 

 

 

 

 

 

 

    2022           12           12                                         210/МА2022/02111                                                   

 

“Ханбогд капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03310 дугаар шийдвэртэй,

           ,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

            Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2-А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 3-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцуудыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

           ,,,,,,,,,,,,,,-тай ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох,

            ,,,,,,,,,,,,,,,ын,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/03 дугаар, Д.Чанцалдуламын,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/05 дугаар, Д.Батмөнхийн,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдийг буцаан олгохыг,,,,,,,,,,,,,,-д даалгах,,,,,,,,,,,,,,,-аас зээлийн төлбөрт илүү төлсөн 100,345,486 төгрөгийг гаргуулах,

           ,,,,,,,,,,,,,,-ийн Д.Батбаяртай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 70,000,000 төгрөгийн үнэтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, мөн өдрийн 40,000,000 төгрөгийн үнэтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

            Гуравдагч этгээд Д.Батбаярын бие даасан шаардлага: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг нэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 32 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан.

            "Ханбогд Капитал ББСБ” ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 61,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 32 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 100,000,000  төгрөгөөр  тооцон тус компанийн нэр дээр шилжүүлэх,орон сууц тус бүрийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглах нөхцөлийг тохиролцсон. Одоо хүртэл сууцнууд чөлөөлөгдөхгүй байгаа тул дээрх нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

 

            2. Хариуцагчийн татгалзал тайлбарын агуулга: Миний төрсөн охин Д. Хишигдэлгэр нь,,,,,,,,,,,,,,-аас зээл авахад бид биечлэн очиж гарын үсэг зурсан.Үүнд: “Хан богд” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Ч. Ганцэцэгтэй, Д. Хонгорзул нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 130,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй, 20%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 32 тоот сууцыг барьцаалсан. Үүнд:

            2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны БГ1402/03 дугаартай гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 хороо, 3-р хороолол, 2А байр, 32 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/03 дугаартай барьцааны гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,, X.Хуягбаатар, ,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 13 хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

            Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр,,,,,,,,,,,,,,-тай Д.Батмөнх нь 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй, 20%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  БГ1402/04 тоот  барьцааны гэрээ байгуулж Д.Батмөнх, ,,,,,,,,,,,,,,, Б.Ууганхүү, Б.Батхүү нарын өмчлөлийн , 13 хороо, 3-р хороолол, 1 дүгээр байр, 45 тоотын 40 м.кв талбайтай сууцыг барьцаалсан. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр,,,,,,,,,,,,,,-тай Д.Чанцалдулам нь 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй, 20%-ийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/05 дугаартай барьцааны гэрээ байгуулж Д.Чанцалдуламын өмчлөлийн, Баянгол дүүргийн 8 хороо, 4-р хороолол, 8-р байрны 110 тоотын 18 м.кв талбайтай, 1 өрөө сууцыг барьцаалсан. Ингээд нийт 260,000,000 төгрөгийг зээлсэн.  Анхнаасаа уг авсан мөнгийг манай охин ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө хэрэглэж, эргэн төлөлтийг 327,342,000 төгрөгөө ч өөрөө төлөхдөө тийм зээлийн гэрээний мөнгө гэж тус тусад нь хийгээгүй бүхэлд нь нэгтгэж, тухайн байгууллагын заасан дансанд  шилжүүлсэн байдаг.

Эдгээр зээл, барьцааны гэрээг байгуулахдаа,,,,,,,,,,,,,, нь хууль зөрчиж, зээлдэгчийн болон барьцаалуулагчийн эрх ашгийг зөрчсөн, 260,000,000 төгрөг зээлсэн ч шимтгэлд 2,600,000 төгрөгийг суутгаж, 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4 хоногийн хүү /1 дүгээр сарын үлдэгдэл хугацааны хүүгийн мөнгө/ гэж 2,000,000 төгрөг суутгаж, гар дээр 255,400,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө санхүүгийн зарлагын баримт үйлдээгүй, өөрсдийн дотоод журнал дээрээ бичээд цаасаар хэвлэж, гарын үсэг зуруулсан ч уг баримтын 1 хувийг өгөөгүй, одоо тооцоо нийлсэн ч гаргаж өгдөггүй, олдохгүй байна гээд үзүүлдэггүй гэжээ.

 

            3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч тал дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан Үүнд:

            3.а. ,,,,,,,,,,,,,,,ын,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 дугаар бүхий зээлийн гэрээний,  Д.Чанцалдуламын,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/05 дугаар зээлийн гэрээний, Д.Батмөнхийн,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгахаар шаардсан.

            3.б.,,,,,,,,,,,,,,-аас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486 төгрөгийг гаргуулан надад олгож, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгох

            3.в. Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хоорондын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9   дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах ,

            3.г. Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 32 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдсан,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

            3.д.,,,,,,,,,,,,,, болон иргэн Д.Батбаяр нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, сууцуудыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгахаар шаардсан. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгчийн шаардсанаар зээлийн эргэн төлөлтийг,,,,,,,,,,,,,,-ийн захирал Ч.Ганцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Б.Оюунбаяр нарын хувийн дансанд шилжүүлж байсан ба өнөөдрийн байдлаар нийт 377,742,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн

            Үүнд:

            2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 2024578002 тоот данс руу 100,000,000 (нэг зуун сая) төгрөг (хх-ийн 97 тал)

            2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ч.Ганцэцэгийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 30,000,000 (гучин сая) төгрөг (хх-ийн 98 тал)

            2014 оны 09 дүгээр сард Б.Оюунбаярын Төрийн банкны 348900033709 тоот данс руу 10,000,000 (арван сая) төгрөг (хх-ийн 99 тал)

            2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5124578002 тоот данс руу 20,000,000 (хорин сая) төгрөг (хх-ийн 100 тал)

            2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ч.Ганцэцэгийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 10,000,000 (арван сая) төгрөг (хх-ийн 101 тал)

            2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ч.Ганцэцэгийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 47,742,000 (дөчин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга) төгрөг (хх-ийн 101 тал)

            2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Ганцэцэгийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 40,000,000 (дөчин сая) төгрөг (хх-ийн 101 тал)

            2014 онд Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5024578002 тоот данс руу 30,000,000 гучин сая) төгрөг (хх-ийн 158 тал)

            2014 онд Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5024578002 тоот данс руу 90,000,000 ерөн сая) төгрөгийг (хх-ийн 158 тал) тус тус бэлэн бус хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлтийг хийж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн

           ,,,,,,,,,,,,,, нь иргэн ,,,,,,,,,,,,,,,тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 130,000,000 төгрөгийг /хх 47/

            Д Чанцалдуламтай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402 05 дугаартай гэрээг байгуулж 40,000,000 төгрөгийг /хх 81/,

            Д.Батмөнхтэй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээг байгуулж 90,000,000 төгрөгийг /хх 87/тус тус сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 

            Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 2А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 32 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 1 дүгээр байр 45 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулан зээлийг олгосон. Дээрх зээлийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд буюу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба тухайн үед барьцааны эд хөрөнгийн өмчлөгч этгээдтэй зээлийн гэрээг байгуулна гэсэн зээлдэгчийн шаардлагын дагуу иргэн ,,,,,,,,,,,,,,,. Д,Чанцалдулам, Д.Батмөнх нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.

            Дээр дурдсан 3 зээлийн гэрээгээр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн шимтгэл болон 4 хоногийн хүүг хасуулаад нийт 255,400,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан.

            ,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч байгууллагын шаардсанаар зээлийн эргэн төлөлтийг,,,,,,,,,,,,,,-ийн захирал Ч.Ганцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Б.Оюунбаяр нарын хувийн дансанд шилжүүлж, өнөөдрийн байдлаар нийт 447,742,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

            Мөн,,,,,,,,,,,,,,-ийн захирлын ХААН банкны 5130004465 тоот дансанд 70,000,000  төгрөг тус тус бэлэн бус хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлтийг хийж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,-ийн зүгээс 2018 оны 04 дүгээр сард хариуцагч нарын гэрт ирж уулзан нэг тэрбум төгрөгийн зээлийн төлбөртэй хэмээн мөн хэмжээний мөнгийг төлөхийг шаардаж, уг төлбөрийг төлөхөөс татгалзсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, барьцаа хөрөнгийг суллаж өг хэмээн хууль бус арга хэлбэрээр айлган сүрдүүлж барьцааны 3 орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авахдаа хариуцагч нартай зээлийн гэрээний тооцооны талаар тооцоо нийлж акт үйлдээгүй Нэгэнт талуудын хооронд байгуулсан хэлцэл буюу гэрээний үүрэг биелэгдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүний үр дагавар нь өгсөн авсныг буцаан олгох үүрэг үүснэ. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлдүүлэгч,,,,,,,,,,,,,,-тай худалдах-худалдан авах гэрээг байгуулж, сууцнуудын өмчлөх эрхээ зээлдүүлэгчид шилжүүлсэн ба үлдэгдэл гэх төлбөрийг харилцан тооцоо нийлж, үнэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа бол төлж  сууцнуудаа буцаан шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон.

            Зээлдэгч нь анх зээл олгох үеэс эхлэн хууран мэхэлсэн, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий гэрээнүүдийг байгуулахдаа үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж зарим өмчлөгч нарын зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан.

            Тус шүүхээр хянагдаж буй маргааны хувьд Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилж зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх тооцоолол, илүү болон дутуу төлөлтийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг дурдаж, зээлийн илүү төлөлт хийсэн болохыг тогтоосноос гадна Санхүүгийн зохицуулах хорооноос,,,,,,,,,,,,,,-д албан шаардлагыг ч хүргүүлж байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,, нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныхаа дараа иргэн Д.Батбаяр гэгчтэй дахин худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 32 тоот сууцыг 70,000,000 төгрөгт тооцож худалдан борлуулжээ.

            Мөн 31 тоот сууцыг Д.Батбаярт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлжээ. Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 1-р байр, 45 тоот хаягт байрлах 40 м.кв талбай 3 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр О.Хүдэрийн нэр дээр шилжүүлсэн байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буцаан худалдан авах нөхцөлтэй байгуулагдсан гэрээний үүрэг болон уг гэрээ нийцсэн эсэх талаар, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, зээлийн илүү төлөлтийг буцаан гаргуулахаар шаардаж байхад нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны эрхийг бусад гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулснаар хариуцагч нарын эрх ёсны ашиг, сонирхол хөндөгдөж байна гэжээ.

 

            4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй, орон сууцыг худалдсан этгээд нь хүсэл зоригоо хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрсдөө илэрхийлж хийсэн хэлцэл юм. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хийгдсэн орон сууц худалдах, худалдан гэрээг ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Жавзмаа нартай байгуулагдсан. Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            5. Гуравдагч этгээд Д.Батбаярын бие даасан шаардлагын агуулга: Миний бие

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр,,,,,,,,,,,,,,-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, 2а байр 32 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол 2а байр 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, нэг өрөө сууцыг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан.

Дээрх сууцны төлбөр болох нийт 110,000,000 төгрөгийг,,,,,,,,,,,,,,-ийн захирал Ч.Ганцэцэгийн Хаан банкны 5121039999 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлж, зохих журмын дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулж хууль ёсны өмчлөгч болсон. Миний зүгээс өөрийн төлбөрийг төлж худалдан авсан орон сууцаа одоогийн эзэмшигч ,,,,,,,,,,,,,, нарын эзэмшлээс сууцнуудаа чөлөөлүүлнэ. Гуравдагч этгээд Д.Батбаяр болон,,,,,,,,,,,,,,-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэжээ.

 

            6. Хариуцагч буюу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг маргаантай гэдгийг мэдсээр байж худалдан авсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсан байхад биднээс зөвшөөрөл аваагүй гэжээ.

 

            7. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

            8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар,,,,,,,,,,,,,,-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоот болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байршилтай орон сууцуудыг ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Ханбогд Капитал ББСБ”, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар,,,,,,,,,,,,,,-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын байгуулсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж, ,,,,,,,,,,,,,,,ын,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/03 дугаар гэрээ, Д.Чанцалдуламын,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/05 дугаар гэрээ, Д.Батмөнхийн,,,,,,,,,,,,,,-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны хөрөнгүүдийг буцаан олгохыг Ханбогд Капитал ББСБ, ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,,,,,,,,,,,,,,,-ийн Д.Батбаяртай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан /Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц/ үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 32 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Д.Батбаярын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,-ийн төлсөн 140,000 төгрөг, хариуцагч нарын төлсөн 1,471,900 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,,,,,,,,,,,,,,,-аас 707,950 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар,,,,,,,,,,,,,,-аас 800,000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож шийдвэрлэсэн байна.

 

            9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн төдийгүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,, нь хариуцагч нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, 2-А байр 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, 2-А байр 32 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлтийг, гуравдагч этгээд Д.Батбаяр нь жинхэнэ нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хуулийг зөрчсөн үйлдэл болсон төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон атал шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар бичжээ.

            Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосноос зөрүүтэй байдлаар бичсэн ноцтой зөрчил гэж үзэж байна.,,,,,,,,,,,,,, болон Д.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй.

            Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд,,,,,,,,,,,,,, болон Д.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атал уг гэрээнүүдийг ямар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн төдийгүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн гэж үзэж байна.

            Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр,,,,,,,,,,,,,,-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, 2а байр 32 тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол 2а байр 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч хууль журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Батбаяр миний бие болсон юм.

            Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн маргаантай байх үед миний өмчлөлд шилжсэн талаар,,,,,,,,,,,,,,-тай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулах үед гуравдагч этгээд Д.Батбаяр миний бие огт мэдээгүй.

            Өмчлөх эрх над руу шилжсэнээр,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон учир нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,, болон гуравдагч этгээд миний бие нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасныг шүүх үндэслэлгүйгээр зөрчсөн гэж үзэж байна.

            Мөн хариуцагч нар нь Д.Батбаяр болон,,,,,,,,,,,,,,-ийн хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байхад дээрх сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар уншиж сонсгосон атал шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар бичжээ.

            Өөрөөр хэлбэл шүүгч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосноос зөрүүтэй байдлаар бичсэн ноцтой зөрчил гэж үзэж байна.,,,,,,,,,,,,,, болон Д.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд,,,,,,,,,,,,,, болон Д.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атал уг гэрээнүүдийг ямар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол агуулгын хувьд ижил тул хамтад нь тайлбар хэлье.,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буй 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээд Д.Батбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон 40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн байсан. Энэ талаар Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримттай танилцах явцад мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ зөвшөөрөл аваагүй тул уг хэргийг жинхэнэ хариуцагч биш гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хариуцагч,,,,,,,,,,,,,,-ийг Д.Батбаяраар сольсон тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэх байсан бөгөөд энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

            Шүүх шийдвэрийг уншиж сонсгохдоо 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт заасныг баримтлан дараах шийдвэрийг гаргаж байна гэж танилцуулсан. Тухайлан 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг дурдаагүй. Энэ талаар талууд гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүх Д.Батбаяртай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зүйл болох эд хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө бөгөөд тус барьцаа хөрөнгийг Д.Батбаярт шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий орон сууц нь ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлд байдаг. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,д итгэмжлэл олгосон боловч, тус этгээд нас барсан тул сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Батбаярт шилжүүлсэн тул,,,,,,,,,,,,,,-аас орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

            1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

            2. Нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө сууц, Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 32 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            3. Хариуцагч тал дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

            3.а. ,,,,,,,,,,,,,,,ын,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 дугаар бүхий зээлийн гэрээний, Д.Чанцалдуламын,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/05 дугаар зээлийн гэрээний, Д.Батмөнхийн,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох,

            3.б. Барьцааны зүйл болох хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгахаар шаардсан.

            3.в.,,,,,,,,,,,,,,-аас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486 төгрөгийг гаргуулан надад олгож нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгох,

            3.г. Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хоорондын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9   дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

            3.д. Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 2А байрны 32 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдсан,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар,

            3.е.,,,,,,,,,,,,,, болон иргэн Д.Батбаяр нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  худалдах, худалдан авах гэрээг, мөн өдрийн 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10-дах хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгахаар шаардсан.

 

            4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Батбаяр нь хариуцагч нарт холбогдуулж, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол, 2а байр 32 тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 13 хороо, 3 хороолол 2а байр 31 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, нэг өрөө сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан./3-р хх80-81/

 

            5.Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

            5.а.,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,,,,,, нь 130,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар тайлбарлажээ./1хх-47-49/

           ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03, БГ-1402/03а дугаартай барьцааны гэрээ байгуулж, 130,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоот, мөн хаягт байрлах 32 тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээнүүд хэрэгт авагджээ./1-р хх50-56, 201-202/

            Дээрх маргааны зүйл болох 31, 32 тоот орон сууцнуудыг ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нар өмчлөх эрхтэй байсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 87 дугаартай баримтаар тогтоогджээ. /1хх 54-56, 201-202, 2хх18/

            Хишигдэлгэрийн Анударь нь 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Хишигдэлгэрийн Хуягбаатар нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байна./1 хх46, 57/

           ,,,,,,,,,,,,,,-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр уг хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалагдсан болохыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар хүлээн зөвшөөрч, ЗГ 1402/03 дугаартай гэрээний үүрэгт нийт 161,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг БГ 1402/03а дугаартай барьцааны гэрээний зүйл болох 31 тоот сууцаар хангуулах тухай саналыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар гаргасан болохыг тодорхойлсон. Мөн 31 тоот сууцны нийт үнэ 61,000,000 төгрөг байхаар тогтсон. Худалдагч тал 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сууцыг эзэмших, ашиглах эрхтэй,гэрээний 3.1-д заасан хугацааг дуусахаас өмнө буцаан худалдан авах давуу эрхтэй болохыг заасан. Гэрээнд ,,,,,,,,,,,,,,,ыг төлөөлөн ,,,,,,,,,,,,,, гарын үсэг зуржээ./1хх6, 7/

            5.б.,,,,,,,,,,,,,, нь 31, 32 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан нь Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогджээ./1хх21-22, 201-202/

            5.в,,,,,,,,,,,,,, нь Д.Батбаяртай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргааны зүйл болох 31, 32 тоот сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн баримт авагдсан. /1хх249, 2-р хх52/

 

            6. Зохигч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2-А байрны 31 тоот, 32 тоот сууцнуудыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй эсэх, хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд маргажээ.

            6.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас татгалзсан, энэхүү хэргийн хариуцагч биш тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Анхан шатны шүүх,,,,,,,,,,,,,,-тай ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын хийсэн хэлцлийг зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын шаардлагаар хүчин төгөлдөр бус хэлцэл эсэхийг шийдвэрлэх боломжгүй, ,,,,,,,,,,,,,,,ын эрх ашиг хөндөгдөх тул энэхүү сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар дүгнэсэн.

Гэвч тухайн хэрэгт ,,,,,,,,,,,,,,,ын эрх ашиг, сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх, дэмжиж байсан сөрөг нэхэмжлэлийнхээ хувьд тэрээр бие даасан шаардлага гаргах эсэхийг тодруулах нь зүйтэй байжээ.

 

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Д.Чанцалдулам, Д.Батмөнх, ,,,,,,,,,,,,,,, нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудлыг шийдвэрлэхэд дээрх этгээдүүдийн эрх ашиг сонирхол  хөндөгдөхөөр байна.

            Хэдийгээр хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй боловч сөрөг нэхэмжлэл, үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох, талуудын гэрээний хүчин төгөлдөр байдлыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тогтоолгох зэргээр зөрүүтэй тодорхойлжээ.

 

            7. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд  Д.Батбаяр  нар нь “хэлцлийг хүчин төгөлдөр байгуулсан, нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзсан,  анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдал нь шийдвэрийг ёсчилж, бичгээр үйлдсэн байдлаас зөрсөн” талаар давж заалдах гомдол гаргажээ. /4-р хх13-14, 19-20/

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүгүй, хэргийн оролцогчид тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх зохигчийн эрх зүйн байдлыг тодорхой болгоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг агуулгаар нь эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч,,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

                                               

                                                                                                            Ш.ОЮУНХАНД

ба