Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 749

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.М, шүүгч Ц.Д нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.С,

Иргэдийн төлөөлөгч С.Б,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг,

Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Л-д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны .... дүгээр сарын .......-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, .......оны ..... дугаар сарын .......-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, яс үндэс захчин, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ...................... суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ...........аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн ........ ......... дугаар сарын ...........-ны өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 5 дугаар сарын 23-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Н.Л /РД:............/.

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...............-нээс ..............-нд шилжих шөнө .............дүүргийн 11 дүгээр хороо, ............ 3-44 тоотод Б.Утэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж түүний хэвлийн хөндий тус газар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: “2....... оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө хохирогч бид 2 архи уусан. Уг нь У.Оаймаг руу явна гээд мөнгө аваад гараад явсан ба 24 цагийн үед утас дуугараад уулзах хүнтэйгээ уулзаж чадсангүй танайд хоночихоё гэхээр нь тэг гэсэн. Тэгээд У орж ирэхдээ 1 шил 0,75 граммын архитай ирсэн. Тэгээд архиа ууж байгаад уйлаад байхаар нь яагаад уйлаад байгаа юм гэхэд аяга шидчихээр нь би уурлаад хэрэлдээд маргалдсан. Би найзыгаа санаатай хутгалаагүй. Бид 2 гэмгүй сайхан найзууд байсан. Ийм юм хийсэндээ харамсаж байна” гэв.

 

Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...........оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө намайг Эрдэнэт явах гэж байгаа гээд эхнэртэй нь бид 3 архи уусан. Тэгээд эхнэр нь маргааш ажилтай гээд унтсан. Үлдсэн архиа бид 2 хувааж уугаад дууссан ба ширээ шаагаад намайг эхнэртэйгээ хардаад агсам тавьсан. Тэгээд хэрэлдэж байгаад араас цохих шиг болсон. Тэгсэн хутгалсан байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 570,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.0 сая төгрөг тус тус нэхэмжилж байна. Цаашид гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал гаргуулана” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.У мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 7 дугаар сарын 31-ээс 8 сарын 01-нд шилжих шөнө өөрийн найз Лгийн гэрт Лтай хамт 2 шил 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд Л намайг эхнэртэйгээ хардаад уурлаад гуйлгачин чинь чамайг ална гээд дайраад байсан. Тухайн үед бид 2 гал тогооны өрөөнд, эхнэр нь цаад өрөөнд утаж байсан. тэгээд бид 2 зууралдаад бие биенийгээ зуурч бие биенийгээ 1,2 удаа цохисон. Тухайн үед эхнэр нь босож ирээд бид хоёрыг салгахад би цаашаа өрөө рүүгээ алхаад явж байтал Л араас бөөр рүү цохих шиг болсон. Тэгээд цааш 2,3 алхахад ар хүзүү бөөр хэсгээр хүйтэн оргиод би газар унасан. Тэгээд нэг мэдсэн чинь түргэн , цагдаа зэрэг шахуу ирээд намайг түргэн авч яваад эмнэлэгт хагалгаанд орсон. Намайг хутгалах үед Лгийн эхнэр нь байсан...” гэжээ. /хх 29-30, 31 хуу/

 

Гэрч С.Омэдүүлэхдээ: “...Тэгээд манай нөхөр гартаа хутга барьсан чигтээ Утэй барьцалдаад гэрийн урд жижиг өрөөнд ороод ноцолдоод байх шиг байсан бөгөөд гаднаас М- орж ирээд манай нөхрийг болиоч гэж хэлээд салгасан тэр үед У гэдсээ бариад доош газарт унасан тэгэхээр нь М- очиж үзчихээд хутгалчихсан байна. Яаралтай түргэн тусламж дуудъя гэж хэлээд миний гар утсаар түргэн дуудсан тэгээд удалгүй цагдаа болон түргэн ирсэн..” / хх 5-7 хуу/

 

Гэрч С.ммэдүүлэхдээ: “...Би .......-ний өдрөөс ...........-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд гэртээ унтаж байхад дээд айлаас чимээ гарж хүмүүс орилдоод байхаар нь сэрээд дээш 2 давхарт шатаар гарахад хаалга нь онгорхой байсан тэгэхээр нь яваад ороход том өрөө эм замбараагүй, эд зүйлс эвдэрч хагарсан байдалтай байсан тэгэхээр нь яваад ороход О- нь матрасан дээр хэвтчихсэн харин нөхөр болох Л нь зогсчихсон орилж байсан тэгээд би очоод юу болсон бэ гэж асуухад ямар нэгэн дугарахгүй байхаар нь би Лг аргадаж тайвшруулаад орон дээр суулгах үед У гэх залуу ёо ёо гэж хэлээд жижиг өрөөний шалан дээр атрилдчихсан хэвтэж байхаар нь очоод чи зүгээр үү гэж асуухад миний араас Л “яадаг юм, наадахыг чинь би хутга шаачихсан юм” гэж хэлсэн тэгэхээр нь би Уийг эргүүлээд харахад зүүн бөөрний доод хэсгээс урагш 4 хуруу орчим зүсэгдээд өөх нь гарчихсан байдалтай байсан тэгэхээр нь би О-ийг утсыг аваад 103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн тэгээд удалгүй гаднаас цагдаа болон түргэн цуг орж ирсэн...” гэжээ. /хх 8-9 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ....... оны ......дугаар сарын ......-ний өдрийн ......... дугаар дүгнэлтэнд: “1. Б.У-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн 500 мл, бүдүүн гэдэс, чацархай, хэвлийн арын гялтан, их сэмж хатгагдсан шарх, нурууны том булчин бүрэн тасалсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэж дүгнэжээ. /хх 36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ........оны ...... дугаар сарын .......-ны өдрийн ........дугаар дүгнэлтэнд: 1.хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жижиг өрөөний шалан дээрээс бэхжүүлэв гэх хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль, том өрөөний шалан дээрээс бэхжүүлэв гэх хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. /хх 44/

 

Хохирлын баримтууд /хх 52-54/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3-4/

Хэргийн газрын схем зураг /хх 10/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/

Шийтгэх тогтоол /хх 85-88/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 2018 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 3-44 тоотод Б.Утэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж түүний хэвлийн хөндий тус газар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Уийн: "...Л намайг эхнэртэйгээ хардаад уурлаад гуйлгачин чинь чамайг ална гээд дайраад байсан. Тухайн үед бид 2 гал тогооны өрөөнд, эхнэр нь цаад өрөөнд унтаж байсан. Тэгээд бид 2 зууралдаад бие биенийгээ зуурч бие биенийгээ 1, 2 удаа цохисон. Тухайн үед эхнэр нь босож ирээд бид хоёрыг салгахад би цаашаа өрөө рүүгээ алхаад явж байтал Л араас бөөр рүү цохих шиг болсон. Тэгээд цааш 2,3 алхахад ар хүзүү бөөр хэсгээр хүйтэн оргиод би газар унасан...” гэх мэдүүлэг /хх 29-30, 31 хуу/

 

Гэрч С.О-ийн: “...Тэгээд манай нөхөр гартаа хутга барьсан чигтээ Утэй барьцалдаад гэрийн урд жижиг өрөөнд ороод ноцолдоод байх шиг байсан бөгөөд гаднаас М- орж ирээд манай нөхрийг болиоч гэж хэлээд салгасан тэр үед У гэдсээ бариад доош газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 5-7 хуу/

 

Гэрч С.М-гийн: “...Би ........-ний өдрөөс ........-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд гэртээ унтаж байхад дээд айлаас чимээ гарж хүмүүс орилдоод байхаар нь сэрээд дээш 2 давхарт шатаар гарахад хаалга нь онгорхой ... яваад ороход том өрөө эм замбараагүй, эд зүйлс эвдэрч хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь яваад ороход О- нь матрасан дээр хэвтчихсэн харин нөхөр болох Л нь зогсчихсон орилж байсан. Тэгээд би очоод юу болсон бэ гэж асуухад ямар нэгэн дугарахгүй байхаар нь би Лг аргадаж тайвшруулаад орон дээр суулгах үед У гэх залуу ёо ёо гэж хэлээд жижиг өрөөний шалан дээр атрилдчихсан хэвтэж байхаар нь очоод чи зүгээр үү гэж асуухад миний араас Л “яадаг юм, наадахыг чинь би хутга шаачихсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Уийг эргүүлээд харахад зүүн бөөрний доод хэсгээс урагш 4 хуруу орчим зүсэгдээд өөх нь гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 8-9 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ........ оны ....... дугаар сарын .........-ний өдрийн ...........дугаар дүгнэлтэнд: “1. Б.У-н биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн 500 мл, бүдүүн гэдэс, чацархай, хэвлийн арын гялтан, их сэмж хатгагдсан шарх, нурууны том булчин бүрэн тасалсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх /хх 36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2........ оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаар дүгнэлтэнд: “1.хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жижиг өрөөний шалан дээрээс бэхжүүлэв гэх хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль, том өрөөний шалан дээрээс бэхжүүлэв гэх хаягласан улаан хүрэн өнгийн толботой марль зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх /хх 44/

 

Хохирлын баримт /хх 52-54/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3-4/, хэргийн газрын схем зураг /хх 10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/, шийтгэх тогтоол /хх 85-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Н.Лд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Н.Лг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 29 см урттай хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн толботой маарал 1 ширхэг, том өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан улаан хүрэн өнгийн толботой маарал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөрх болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.     

 

          Хохирогч Б.У ажилгүй байсан хугацааны цалин 570,810 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн 570.810 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

          Хохирогчоос хавтаст хэрэгт эмчилгээний төлбөрийн 859650 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгчээс хохирогчид 1.000.500 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Б.Лг баримтаар төлөх төлбөргүйд тооцлоо.

 

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол, санал, биеийн байдал бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Лг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа баримтаар төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.