Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Энхболд

Хохирогч Б.О

Шүүгдэгч Н.И нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ит холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг ........ оны ...... дугаар сарын .....-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......оны ...... дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух /................ тоотод оршин суух бүртгэлтэй/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй Н.И /РД:................/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Н.И-нь ......... оны .......... дүгээр сарын .........-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О- ийг зодож баруун зүүн нүдний дээд доод зовхи, дагз, баруун бугалга, шуу зүүн тохой алга, нуруу зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.И мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар өмнө нь өгсөн бөгөөд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ: “............-ны өдөр 21 цагийн үед Фэйсбүүкээр эрэгтэй хүний зураг үзлээ гээд маргалдсан. Тэр үед Н.И согтуу байсан ба нүүр лүү гараараа цохьсон, гуя руу өшиглөөд үсдээд чирсэн. Хажуу айлын хүнийг цонхоороо цагдаа дуудаад өгөөч гэсэн ба цагдаа ирсэн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.О мэдүүлэхдээ: “..Би 2018 оны 9 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн БГД-н 3 дугаар хороо 76-10 тоотод гэртэй байж байгаад өөрийн хамтран амьдрагч Н.Итай хамт байхдаа би гар утсаараа фэйсбүүк үзээд сууж байхад Н.И ирээд чи хүний зураг үзлээ гэж хардаад хэрүүл өдөөд байсан. тэгээд бид 2 маргалдаад Н.И миний гар утсыг булааж аваад толгойруу 1 удаа цохиод би цаашаа алхаж байхад араас ахар сүүлрүү 1 удаа өшиглөөд жижиг өрөөнд ороод хэрүүл хийгээд надруу дайраад жижиг өрөөнөөс том өрөө хүртэл үснээс зулгааж чирсэн. Тэгээд үсдэсэн чигээрээ намайг 2 тийшээ сэгсрээд байхаар нь би биеэ хамгаалж өөдөөс нь эсэргүүцсэн. Тэгээд миний өмсөж байсан цамцаар хоолоо боогоод газар унагаад үсдэж байгаад дээр суучаад нүүр лүү гараараа балбаад байсан. Иймэрхүү байдлаар 2,3 цаг намайг зодсон. Би цагдаа дуудах гэсэн миний гар утсыг булааж авчаад гарах гэхээр жижиг өрөөнд хаалга хааж зосчоод гаргахгүй байсан. тэгээд надруу гутал гарт таарсан юмнуудаас шидээд байхаар нь би жижиг өрөөнийхөө балкон дээр гараад хүн байна уу туслаарай гэхэд хажуу айлын хүн цонхоороо толгойгоо гаргахаар нь 102 дуудаад өг гэхэд дуудсан байгаа гэж хэлээд дахиад залгаадахъя гээд буцаад орсон...” гэжээ. /хх 9-10 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн .....оны ...... дүгээр сарын .......ны өдрийн .......... дугаар дүгнэлтэд: “1.Б.Оийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, дагз, баруун бугалга, шуу, зүүн тохой алга, нуруу зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ. /хх 15 хуу/     

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/,

Хохирогч Б.Оийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Инь ..............-ны өдөр хамтран амьдрагч Б.Оийг зодож баруун зүүн нүдний дээд доод зовхи, дагз, баруун бугалга, шуу зүүн тохой алга, нуруу зүүн гуянд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1........... дугаартай дүгнэлт /хх 15/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Иыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Инь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Н.Иын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.