Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Шүүгдэгч С.З, Б.Д-нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, С.З нарт холбогдох ............дугаартай эрүүгийн хэргийг ....... оны ......дүгээр сарын .........-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,...... оны ..........-нд ..... аймаг ....... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ............. тоотод оршин суух,

........аймгийн сум дундын шүүхийн ........оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, С.З /РД:............./

 

Монгол Улсын иргэн, .........оны 7 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ............ тоотод оршин суух бүртгэлтэй,

............... дүүргийн шүүхийн ..........оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 10 хоног хорих ялыг оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

............ дүүргийн ................ оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 10 хоног хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ял дээр урьд оногдуулсан 8 жил, 10 хоногийн зарим хэсэг 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 8 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б.Д /РД:........../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч С.З, Б.Д-нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден Парк-2 хотхоны 301 байрны гадаа ил байсан иргэн Э.Чинзоригын эзэмшлийн 30-40 УБИ улсын дугаартай Хонда СРВ маркийн тээврийн хэрэгслээс суудлын бүрээс, толь, куртик, аккумлятор, автомашины катушик, зургийн аппарат, мр 3, флаш, 5 бул, аваарын гурвалжин, алх, сүх, иш машины лого, багаж зэрэг эд зүйлсийг хулгайлан 554,300 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Змэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ мэдүүлэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Э.Чмэдүүлэхдээ: “........... оны 5 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд ............дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны 301 байрны урд талд байдаг шороон зам дагуу байдаг автомашины зогсоол дээр өөрийнхөө автомашиныг зогсоож байрлуулаад маргааш өглөө буюу 5 дугаар сарын 05-ны өглөө автомашиныг үзэхэд хулгай орж автомашинд байсан эд зүйлүүд болон машины эд зүйлүүдээ хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Автомашины зүүн талын толь, суудлын бүрээс, аккумлятор, сэвчээрийн утас гэх зэргийн эд зүйлүүд болон өөр бусад эд зүйлс хулгайд алдсан...” гэжээ. /хх 25 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4, 5-6/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 7-12/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 19,20/

Шийтгэх тогтоол /хх 63-68, 89-91/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70, 71/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72, 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.З, Б.Д-нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 5 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Голден Парк-2 хотхоны 301 байрны гадаа ил байсан иргэн Э.Чинзоригын эзэмшлийн 30-40 УБИ улсын дугаартай Хонда СРВ маркийн тээврийн хэрэгслээс суудлын бүрээс, толь, куртик, аккумлятор, автомашины катушик, зургийн аппарат, мр 3, флаш, 5 бул, аваарын гурвалжин, алх, сүх, иш машины лого, багаж зэрэг эд зүйлсийг хулгайлан 554,300 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ч/хх 25/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4, 5-6/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 7-12/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 19,20/, Шийтгэх тогтоол /хх 63-68, 89-91/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70, 71/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72, 74/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.З, Б.Д-нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.З, Б.Д-нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн нар нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан тэдгээрийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.З, Б.Д-нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.