Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

хохирогч Ж.Ц, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Болортуяа

гэрч Э.Ариунаа

шинжээч эмч Т.Чимэд-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Сд холбогдох эрүүгийн 1705016420771 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.С 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Ангара зочид буудалд маргааны улмаас Ж.Цыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   ­

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ангара зочид буудалд караоке түрээслэн ажиллуулдаг байсан. Одоо бол  тэнд ажиллахгүй байгаа. Тухайн өдөр  тус зочид буудлын менежер Цэцэгээгийн  төрсөн өдөр болоод манай караокед байж байтал Ц согтуу орж ирээд караокены машиныг унагаагаад утаснуудыг нь салгачихлаа гэж Олноо надад хэлсэн. Тэгэхээр нь би утаснуудыг нь залгаад байж байтал Ц ирээд юун сүртэй юм бэ гээд хэрүүл хийгээд байхаар нь би суугаа байдлаас цааш нь жоохон түлхэхэд Ц унасан. Дараа нь Ц намайг үсдэхээр нь би гарыг нь тавиулахын тулд түүнийг үсэдсэн. Яллах дүгнэлтэнд хоёр удаагийн болсон үйл явдлыг нэг дор болсон мэтээр бичсэн байна лээ. Би Цт гэмтэл учруулаагүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: С намайг эхлээд караокед түлхэж унагасан. Хэсэг хугацааны дараа Ангара зочид буудлын пестүүлд үсдэж зодсон. Би эмчилгээний зардал болон бусад өмгөөллийн хөлс, утас хоолны зардлаа нэхэмжилж байна, гомдолтой байна гэв.

 

Шинжээч Т.Чимэд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг Цын биед үзлэг хийхэд түүний хуйханд шарх гэмтэл байгаагүй. Цын эрүүл мэндэд учирсан гэмтлийг шинжээч би дүгнэлт гаргахад хэргийн материалтай бол танилцаагүй. Түүний биед учирсан гэмтлийг үзэхэд караокены машин дээрээс нь унахад энэ гэмтлүүд үүсэхгүй. Яагаад гэхээр тэгш гадаргуутай эд зүйл дээрээс унахад хүний биеийн энд тэнд гэмтэл үүсэхгүй. Цт учирсан гэмтэл  нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Үсдэлцэхэд тархины доргилт гэмтэл учирч болно. Тархины доргилт нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа бол бие даасан гэмтэл болохгүй гэв.

 

Гэрч Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт: Караокед болсон асуудлыг бол би мэдэхгүй. Харин буудлын пестүүлд С, Ц нар үсдэлцсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Ц мөрдөн байцаалтанд: “2017 оны 11 дүгээр сарын 17-ны 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ангара зочид буудлын Б-1 давхарын караокед танил Цэцэгээ эгчийн төрсөн өдөр болоод С, Батцэцэг нар болон бусад буудлын ажилчдын хамтаар төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэнд төрсөн өдрийн үйл ажиллагаа 19 цагаас эхлээд хоол идчихээд дараа нь Сийн ажиллуулдаг караокед орцгоосон. Караокед байж байгаад би караокены машин дээр нь дуу хийх гээд оролдох үед С намайг түлхэж унагасан. Тэгэхээр нь би уурлаад босож хэрэлдэх гэхэд Ээгий гэх студийн залуу намайг авч гарсан.  Би гараад дээшээ яваагүй шатан дээр тэгнээд суусан Ээгий намайг өргөж авч явж өрөөнд оруулах гээд байсан. Намайг босохгүй шатан дээр сууж байх үед Батцэцэг гэх зөөгч эмэгтэй хоёр удаа миний дэргэд ирж намайг холдуулах гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа бай гэсэн тэгэхэд цаашаа явчихаад буцаад ирсэн. Ингээд байж байтал Цэцэгээ эгч ирээд Ээгий, Цэцэгээ хоёр намайг дээш 5 давхарт өрөө рүү оруулсан. Өрөөнд орчихоод байж байтал хаалга хэн нэг нь тогшиж байгаад явсан. Би 00-ын өрөөнд орж тамхи татаад нилээн хугацаа өнгөрсний дараа  02 цаг өнгөрч байхад утас, түрийвч байхгүй байхаар нь юмаа авах гэж доошоо караокед ороход нөгөө хүмүүс тарсан. Батцэцэг, С хоёр урдаас гарч ирсэн. Тэгэхээр нь би утас түрийвчээ авья гэхэд чиний юм байхгүй гэсэн. Би миний юм танайд л байх ёстой гэсэн. С, Батцэцэг хоёр байхгүй гээд байсан тэгэхээр нь би тэгвэл  нэг авдар пиво үлдсэн байгаа тэрийгээ авья гэхэд С хоёр хоосон авдартай хоосон шил авчирч өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайх руу орж үзье миний утас түрийвч байхгүй байна гэхэд үгүй гээд тэнд нэлээн маргалдсан. Тэгээд дээшээ рэсепшний дэргэд очсон ба С намайг шууд үсдэж аваад толгой руу цохиж өшиглөсөн. Энэ үед хажуугаас Батцэцэг миний хавирга руу өшиглөсөн. Ингээд нэлээн удаан зодоон болж байхад Мөнхбаатар гарч ирж биднийг салгасан. ...би 00 өрөө орох гээд босоод явтал миний түрийвчтэй мөнгө хаалганы дэргэд газар байсан. Тэгээд би мөнгөө тоолж үзээд бүрэн байна гэж хэлсэн утас гаргаад ирж магад гэж бодоод...С эхлээд намайг караокед түлхэж унагаасан би унахдаа яаж унаснаа мэдэхгүй байна. Миний зүүн талын чамархай орчмоор их өвчтэй болсон. Дараагаар нь гадаа намайг үсдэж байгаад толгой руу гараараа олон удаа цохисон,гар хөл рүү гараараа цохиж мөн өшиглөсөн” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Батцэцэг мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай караокед Цэцэгээ эгчийн төрсөн өдөр болсон байгаа. Энэ үйл ажиллагаа нь 01 цаг өнгөрч байхад дууссан. Ингээд Сийн эгчийн хамт цэвэрлэгээ хийж байтал гаднаас Ц гэх эмэгтэй орж ирээд үлдээсэн нэг авдар пивоо авна гэж орж ирсэн. Тэгэхээр нь С эгч чи Цэцэгээд өгөө биз дээ Цэцэгээтэй учраа ол гэж хэлээд явуулсан.  Ц явчихаад байж байгаад хэсэг хугацааны дараа буцаж ирээд пивоны авдараа авъя гээд байсан. Тэгэхээр нь пивоны хоёр авдарыг нь өгсөн. Ингээд Ц хоёр авдараа бариад дээшээ гарч явахдаа С эгчийн араас нь нэг авдараа шидэж элдвээр хэл амаар доромжлоод  байсан. Ингээд дээшээ буудлын пистулд гарч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь С эгч гараа далайж байгаад шанаанд нь гараа наагаад түлхсэн. Энэ үед Ц Сийг самардаад энгэрээс нь зуураад авсан. Би шууд дундуур нь орж салгах гэсэн чинь салахгүй байсан тэгж байгаад миний гуя, өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би нэг удаа гуя орчим руу нь өшиглөсөн. Биднийг салгах гэж ресепшин хамгаалагч хоёр мөн дундуур орж байсан. Тэгэж байгаад Ц хойшоо саваад унасан” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Мөнхбаатар мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд ...Ц микрофон барьчихсан дуулаад бүжиглээд явж байгаад нэг харахад караокены нэг юм унагаасан, дараагаар нь караокены том машиныг өргөж байгаад өөр дээрээ унагаасан. Би очиж босгосон. Энэ үед гаднаас С эгч яаж байгаан гээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдсан. С эгч чи яахаараа дандаа ингэж байдын өмнө бас ингээ биздээ чи гээд цааш нь түлхтэл нөгөө Ц гуйвж байгаад газар унасан. ...энэ хоёр маргалдсан бие биенээ түлхэлцээд байсан Ц нь дайраад байхаар нь С эгч урдаас нь чи боль доо гээд сарвагнаад ирэхээр нь өөдөөс нь түлхээд байсан “ /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө...Ц халамцуу караокены микрофоныг С рүү шидсэн. Тэр үед С чи болилдоо гээд микрофоныг авч байсан. Би гадагшаа гарчихаад буцаж орж ирэхэд С Цыг чи болилдоо дандаа ингэж байхын гэж цааш нь түлхэж байсан Ц энэ үед гуйваад унасан” /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Ариунаа мөрдөн байцаалтанд “...зааланд байхдаа Ц нь эхлээд Сийн үснээс зулгаагаад зууралдаад авсан. С эгч ч мөн үсдэж авсан. Бие биенээ хүчтэй цохиж зодсон юм байхгүй бие биенээ түлхээд нудраад байсан...” /хх-ийн 52-54/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд”...Ц караокены машиныг татаад өөр дээрээ унагаасан тэгээд Цыг босгож байтал гаднаас С эгч орж ирээд чи юм эвдэж хэмхэллээ гээд тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн...караокед байхад С Цыг нэг удаа түлхсэн ба Ц буйдан дээр унах шиг болсон...” /хх-ийн 56/  гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Олонбат мөрдөн байцаалтанд”...Ц микрофон барьчихсан дуулж бүжиглээд явж байгаад нэг харахад караокены нэг юм унагаасан дараагаар нь караокены том машиныг татаж байгаад өөр дээрээ унагаасан...С, Ц хоёр бие  биеэ заамдаж үсдэж авахад нь
Эрдэнэбат бид хоёр салгасан...” /хх-ийн 63-66/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14419 дугаартай дүгнэлтэд: “Ж.Цын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу, цээж, баруун, зүүн ташаа, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 70/ гэжээ.

 

Сэжигтнээр Д.С мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим Ангара буудлын менежер Цэцэгээгийн төрсөн өдөр болсон. Ингээд 20 цагт эхэлж Манжур ресторанд хоол идэцгээгээд 22 цагийн  үед манай караокед орж ирсэн...Ц 2 авдар пиво, 1 шил бэллс дарс авчирч Цэцэгээд бэлэглэсэн. Ингээд байж байгаад зарим улсууд явж эхэлсэн. Би гадуур ажлаа хийж байтал студийн  залуу Олноо над дээр ирээд энэ Ц гэх эмэгтэйг караокены машиныг чинь татаж унагаад бүх утсыг нь салгачихлаа гэсэн. Тэгэхээр нь би өрөөнд яваад ортол караокены төхөөрөмжийг нураагаад бүх утсыг нь залгаад байж байтал Ц ирээд юун сүртэй юм би санаатайгаар унагаагаагүй гээд зууралдаад хэл ам хийгээд байхаар нь би цаашаа бай гээд түлхсэн. Ц цаашаа яваад унаад өгсөн. Цыг хүмүүс босгоод сандал дээр суулгасан. Ингээд хүмүүс согтоод байна Цыг явуулья гээд студийн залуу Ээгий Цыг дагуулаад өрөө рүү нь явсан. Шатан дээр очоод явахгүй байна гээд студийн залуу Ээгий буцаад ороод ирсэн ингээд Цэцгээ хамт явж Цыг өрөөнд нь оруулахаар явсан. Ингээд хүмүүс тараад би Батцэцэгийн хамт цэвэрлэгээ хийж байтал Ц ороод ирсэн. Орж ирчихээд үлдээсэн нэг авдар пиво авна гэсэн тэгэхээр нь би чи Цэцэгээд өгсөн биз дээ Цэцэгээгээс асуу гэсэн Ц цааш явчихаад буцаад ирсэн. Ирчихээд би хоёр авдараа авъя гэхээр нь би авдарыг нь өгсөн. Тэгээд шатаар авдараа авч явахаар нь би дамжлаад өрөөнд чинь оруулъя гэтэл чи цаашаа бай гээд над руу авдартай шилээ шидсэн. Ингээд маргалдаж улам ширүүн маргалдаж эхэлсэн. Цыг хүмүүс босгоод сандал дээр суулгасан. ...Цыг би цохисон асуудал байхгүй. Би гараа нүүрэнд нь тулгаж байгаад цааш нь түлхсэн. Тэгэхэд Ц намайг үсдэж авсан энэ үед манай зөөгч хүүхэд Батцэцэг дундуур орж салгасан тэгэхэд намайг өшиглөх гэж байгаад манай зөөгийг өшиглөж авсан. Ц намайг үсдээд авахаар нь би мөн Цын үснээс зулгаасан асуудал болсон...өмнө нь караокед байхдаа караокены машин татаад унагаачихаар нь би чи ер нь дандаа ингэж байхын гээд үүдрүү түлхэхэд хаалга руу ар нуруунаас нь түлхсэн ба урагшаа газар унасан. Тэгээд л Ээгий дагуулаад гарсан. Тухайн үед Ц намайг ганц нэг цохисон боловч надад учирсан гэмтэл шарх байхгүй” /хх-ийн 100/ гэх мэдүүлэг,

 

Хохиролын баримтууд /хх-ийн 79-84/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87/,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107/,    ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Ангара зочид буудал дахь Д.Сийн түрээслэн ажиллуулдаг караокед “караокены машиныг Ж.Ц татаж унагаснаас хоорондоо маргалдаж” Д.С нь Ж.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Ж.Цын”... би караокены машин дээр нь дуу хийх гээд оролдох үед С намайг түлхэж унагасан...С намайг шууд үсдэж аваад толгой руу цохиж өшиглөсөн...”/хх-ийн 25/, гэрч Н.Батцэцэгийн “...С эгч гараа далайж байгаад шанаанд нь гараа наагаад түлхсэн. Энэ үед Ц Сийг самардаад энгэрээс нь зуураад авсан...тэгж байгаад Ц хойшоо саваад унасан...” /хх-ийн 34/ гэрч Н.Мөнхбаатарын”...  ...С эгч чи яахаараа дандаа ингэж байдаг юм бэ өмнө нь бас ингээ биз дээ чи гээд цааш нь түлхтэл нөгөө Ц гуйвж байгаад газар унасан...” /хх-ийн 38/, гэрч Д.Цэцэгмаагийн ”...С Цыг чи болилдоо дандаа ингэж байх юм гээд цааш нь түлхэж байсан Ц энэ үед гуйваад унасан...” /хх-ийн 45/, гэрч Э.Ариунаагийн”...Ц нь эхлээд Сийн үснээс зулгаагаад зууралдаад авсан. С эгч ч мөн үсдэж авсан. Бие биенээ хүчтэй цохиж зодсон юм байхгүй бие биенээ түлхээд нудраад байсан...” /хх-ийн 50/, гэрч Б.Эрдэнэбатын”...С эгч орж ирээд чи юм эвдэж хэмхэллээ гээд тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн...караокед байхад С Цыг нэг удаа түлхсэн ба Ц буйдан дээр унах шиг болсон...” /хх-ийн 56/, гэрч Ш.Олонбатын”...С, Ц хоёр бие  биеэ заамдаж үсдэж авахад нь Эрдэнэбат бид хоёр салгасан...” /хх-ийн 63/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд шинжээч эмчийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14419 дугаартай дүгнэлт /хх-ийн 70/, хохиролын баримтууд /хх-ийн 79-84/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирч байна.

 

Д.Сийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Б.Болортуяагаас “ миний үйлчлүүлэгч Д.С гэмт хэрэг үйлдээгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч, хохирогч нарт хууль сануулж авсан дээрх мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С хохирогч Ж.Цын биед зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу, цээж, баруун, зүүн ташаа, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдож хөнгөн зэргийн гэмтэл  үүссэн нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн  шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир “Хохирогчийн биед учирсан гэмтлээс харахад караокены машин дээрээс нь унахад хүний эрүүл мэндэд ийм гэмтлүүд учрах боломжгүй. Өөрөөр хэлбэл тэгш гадаргуутай биет эд зүйл дээрээс унахад хүний биеийн энд тэнд гэмтэл үүсэхгүй. Харин тархины доргилт гэмтэл бол үсдсэнээс үүсэх боломжтой” гэж  мэдүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Нөгөөтэйгүүр Д.С “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдээгүй гэх ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчөөс гаргасан Д.Сд холбогдох хэргийг “хэрэгсэхгүй болгож цагаатгуулах” тухай  санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээж авав.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хохиролын баримтын хүрээнд, эмчилгээтэй холбогдох зардалд толгойн томографи 120.000 төгрөг, Энх-Ундарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 600.000 төгрөг /хх-ийн 79/, Монос эмийн сангийн 40700 төгрөг, 17.200 төгрөг, 18.700 төгрөгийн /хх-ийн 81-83/ баримтуудыг нотлох баримтаар үнэлж нийт 796.600 төгрөгийг шүүгдэгч Д.Сээс гаргуулж хохирогч Ж.Цт олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Харин бусад буюу хоолны зардал, утасны ярианы төлбөр гэх баримтууд хэрэгт авагдсан нь энэ хэрэгт хамааралгүй тул шүүх энэ талаархи нийт 278.623 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн хохирогч Ж.Ц өмгөөллийн хөлсөнд 5000.000 төгрөг  нэхэмжилсэн нь тэдгээрийн сайн дурын үндсэн дээр хоорондоо харилцан тохиролцсон өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төр хариуцан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Сийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Д.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.