Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баттулга,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Шд холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2018 оны .......дүгээр сарын ........-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........-ны өдөр ............... аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ................. тоотод түр оршин суудаг А.Ш/РД:........../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч А.Ш нь ..................Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” бааранд Д.Тийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн булгалга, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.Т мэдүүлэхдээ: “..би ...........орой 22 цагийн орчим найз Батсаруулын хамт Эргэн дурсахуй бааранд орсон. Тэнд нэг шил 0,5 гр Экс архи авч уугаад бүжиглэсэн, ярьж суусан. Тэгээд баар хаах үед тэнд байсан үл таних залуустай маргалдаад харилцан зодолдсон. Энэ үед бид нарыг баарны хамгаалагч нар салгаад гарах хаалганы орчим байж байтал нүүр рүү тас гээд нэг юмаар цохих шиг болсон. Нэг мэдэхэд би шалан дээр хэвтчихсэн байсан ... ” гэжээ. /хх 8, 41 хуу/

 

Гэрч Г.Пмэдүүлэхдээ: “...би 2018 оны 7 дугаар сарын 29-ний шөнө гэртээ амарч байгаад Шижирхүүтэй чатлаад уулзаад 4 цагийн орчим Эргэн дурсахуй гэдэг бааранд орсон. Тэгээд нэг нэг пиво захиалаад ууж дуусгаад би суудалдаа үлдээд Шижирхүү бие засахаар босоод явсан. Тэгтэл тэр баарны үүдэнд хоёр залуу бие биенийгээ жаахан дээрэлхээд байх шиг байсан бөгөөд тэр залуутай нь Шижирхүү маргалдаж харагдсан. Тэгтэл бужигнаан болохоор нь яваад очиход тэдгээр залуустай Шижирхүү нэг нэг цохилцсон л гэсэн бөгөөд маргалдаад зогсож байсан...”/хх 43 хуу/

 

Гэрч Б.Б мэдүүлэхдээ: “..............орой 22 цагийн орчим Эргэн дурсахуй баарны урд талд байрлах пабад Тэнгис дээр очиход пиво уугаад сууж байхаар нь ороод хамт нэг пиво уусан. Тэгээд бид хоёр тэр пабаас 00 цагийн орчим гарч Эргэн дурсахуй руу орсон. Тэгээд ороод бид хоёр нэмээд 2 шил 0,5 гр архи уусан бөгөөд уг баар хаах болоход хүмүүсийн араас бид хоёр гарахаар болж Тэнгис түрүүлээд гарах хаалга руу явсан бөгөөд би удалгүй араас нь очтол тэнд бөөн бужигнаан болсон байсан бөгөөд Тэнгис үүдэнд буланд зогсчихсон, тэгэхээр нь би яасан бэ гэтэл хажууд нь зогсож байсан хамгаалагч маргалдаад гэж хэлсэн. Тэндээ байж байтал нэг залуу хүмүүсийн дундуур гарч ирээд шууд Тэнгисийг цохисон. Тэгэхээр нь би Тэнгисийг автал Тэнгис нүд рүү цохичихлоо юм харахгүй байна гээд нүдээ дараад байсан...” /хх 44 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ...... оны .........дугаар сарын .......-ний өдрийн ............. дугаар дүгнэлтэд: “1. Д.Тийн биед зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн бугалга, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 18 хуу/

 

Компьютерт томографийн шинжилгээ /хх 47/

Хохирлын баримтууд /хх 48/

Хохирол төлсөн баримт /хх 49/

Иргэний үнэмлэхийн лавалгаа /хх 53/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Ш нь ..................Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Д.Тийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн булгалга, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Т /хх 8, 41 хуу/, гэрч Г.П/хх 43 хуу/, Б.Б/хх 44/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .............. дугаар дүгнэлт /хх 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, хохирлын баримтууд /хх 48/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.Ш-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

            Шүүгдэгч А.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч А.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 153,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн, баримтаар төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.