2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02862

 

 

 

 

 

 

 

 

     2026             03              12                                              192/ШШ2026/02862

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,-нд холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний эмээ болох нь 2000 онд хариуцагчаас одоогийн *******,*******,*******, 285 тоот хаягт байрлах газрыг худалдаж авч, улмаар 2006 онд Нийслэлийн Засаг даргын 354 дүгээр захирамжаар тус газрыг өмчлөх эрхтэй болсон. Худалдаж авах үед хариуцагч нь тухайн газартай холбоотой амины орон сууц барих гэрээ, амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон акт гэх баримтыг өгч байсан. Хариуцагчийн эцэг н.Болд нь миний өвөө болох нэг дор хамт ажиллаж байсан хүмүүс байсан учир хариуцагчийг тус хашаан дахь эзэнгүй байшинд түр амьдруулсан.

1.2.Эмээ нь 2011 онд нас барснаар 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тус газрыг нэхэмжлэгч би өвлөж авч, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл хариуцагч нь тус газрыг өөрийн өмчлөлд авах асуудлаар төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хандсан болохыг мэдсэн. Иймд өөрийн өмчлөлийн газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тодруулбал, маргаан бүхий газрыг хариуцагч нь 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газар эзэмших хүсэлтээ 2011, 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж байсныг, нь тухайн газрыг эзэмших хүсэлтийг газар зохион байгуулалтын албанд гаргасан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр болоогүй талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Иймд -нд хууль ёсны өмчлөх эрх үүсээгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

2.2.Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2 дахь хэсэгт зааснаар газрын эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлаар дээд шатны Засаг даргад хандах байтал шууд шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн.

2.3.Хариуцагч нь 1998 оноос хойш тус газрыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс маргаан үүсгэж байгаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 68 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ хүсэх тухай, өвлөх эрхээс татгалзах тухай өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, -нд *******, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв 9,240,000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсан тухай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,ын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, газар өмчлөх тухай -ийн гаргаж байсан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэр дээрх иргэний хөгжлийн талон гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон акт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Амины орон сууц барих гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж, үндэслэлээ миний эмээ нь 2006 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр маргаан бүхий газрын өмчлөгч болсон бөгөөд би 2012 онд уг газрыг өвлөн авч хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагчийг тухайн газарт амьдрахыг миний эмээ, эцэг нар зөвшөөрч амьдруулсан байхад хариуцагч нь уг газрын асуудлаар төрийн захиргааны байгууллага, шүүхэд хандсан болохыг олж мэдсэнээр түүнийг өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч хэл амаар доромжилж, чөлөөлж өгөхгүй байсаар байгаа гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ маргаан бүхий газрыг 1998 оноос хойш эзэмшиж, ашигласаар байгаа бөгөөд уг газартай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Мөн уг газартай холбоотой ямар ч шаардлага гаргаж байгаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар Дамаагийн Намжилсүрэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв 9,240,000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 11 дэх тал)

4.2.2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Дамаа овогтой Намжилсүрэн нас барсан учир түүний ач Мөнхжаргал овогтой Болорт өвлүүлэгчийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 700 м.кв газар өмчлөх шийдвэр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжтай, Хүний хөгжил сангаас олгох мөнгө, хүний хөгжил сангаас олгох 1,000,000 төгрөгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. (хавтаст хэргийн 8 дахь тал)

4.3.2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Г-2201018737 дугаарт Дэчиг овогт Мөнхжаргалын Болорыг *******,, хаяг байршилтай 18637311986632 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, дугаар гэрчилгээ олгосон. (хавтаст хэргийн 7 дахь тал)

4.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрээр Б.Цогтоо нь *******,*******, Алтайн 3 дугаар гудамж, 285 тоот хаягтай 700 м.кв газарт 1998 оноос амьдарч байгаа, тухай газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011, 2018 онд гаргаж байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоосон.

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болох нь, тухайн газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагын үндэслэлээ нотолж газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотолж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар шийдвэрийг гаргаж өгсөн.

 

6.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг шаардах эрхгүй, өөрийн эзэмшлийг хууль ёсны болохыг нотлох буюу нэхэмжлэлд хавсаргаж өгсөн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг няцаах үүрэгтэй.

 

6.2.Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан баримтыг няцаах зорилгоор нэхэмжлэгч нэхэмжлэлтэй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэртэй захиргааны хэргээс Үндэсний төв архиваас ирүүлсэн хүн амын тооллогын баримт, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн өвийн бүртгэлд бүртгэлгүй тухай албан бичгийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 

6.3.Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, тэдгээрт үндэслэн Б.Цогтоог гэр бүлийн хамт 1998 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байсан, тухайн хэргийг шийдвэрлэхэд бусад этгээдийн эзэмших, өмчлөх эрх хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй, ,,, нар нас барсан бүртгэлтэй, хүн амын бүртгэлд нэр бүхий хүмүүс бүртгэгдсэн, гийн аливаа өвлөгдөх эд хөрөнгөд хууль ёсны өв залгамжлагчаас өв хүлээн авахаар, өв хүлээн авахаас татгалзахаар хүсэлт өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар дүгнэсэн байна.

 

6.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар шийдвэрт дүгнэснээр хариуцагч нь маргаан бүхий газарт 1998 оноос хойш амьдарч байгаа, тухайн газрыг эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагад 2011, 2018 онд гаргаж байсан, 2024 онд газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамж, гэрчилгээг хүчингүй болгуулах гомдол гаргаж байсан, Үндэсний төв архивын 1933, 1944, 1947, 1956, 1989 онууд дахь хүн амын тооллогын баримтаар д хамаарах бүртгэлийн баримт, гийн аливаа эд хөрөнгөд хууль ёсны өв залгамжлагчаас өв хүлээн авахаар, өв хүлээн авахаас татгалзахаар хүсэлт өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, д өмчлүүлсэн ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг хуурамч баримт гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

6.5.Тодруулбал, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл түүнийг шалгуулах талаар хүсэлтээ илэрхийлэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ямар нэг хүсэлт илэрхийлээгүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан -нд *******, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв 9,240,000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар, газар өмчлөх тухай -ийн гаргаж байсан өргөдөл, Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон акт, Амины орон сууц барих гэрээ зэрэг баримтаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий газрыг талийгаач д шилжүүлсэн гэх үндэслэлтэй байна.

 

6.6.Иймд нэхэмжлэгчийг *******, 31 (одоогийн*******[1]) дүгээр хороо, хаяг байршилтай 18637311986632 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

 

6.7.Түүнчлэн, дээр дурдсан дугаар шийдвэрт “д газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тэрээр... өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэж дүгнэсэн нь зөвхөн гэх иргэн өмчлөгчөөр бүртгүүлсэн эсэх талаарх дүгнэлт буюу нэхэмжлэгч М.Болор өмчлөгч мөн эсэх талаарх дүгнэлт биш болохыг дурдах нь зүйтэй.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулах эрхтэй.

 

7.1.Нэхэмжлэгчийн зүгээс эмээ нь болох нь маргаан бүхий газрыг  2000 онд худалдаж авсан болохыг нотолж -нд *******, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв 9,240,000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар, газар өмчлөх тухай -ийн гаргаж байсан өргөдөл, Амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон акт, Амины орон сууц барих гэрээ гэх баримтыг гаргаж өгснийг хариуцагч нь баримтаар няцаагаагүй учир маргаан бүхий газарт хариуцагчийг түр амьдруулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

7.2.Маргаан бүхий газрын өмчлөгч болох нэхэмжлэгч нь хариуцагчид эзэмшүүлж, ашиглуулж байсан газраа түүнээс буцаан шаардах тохиолдолд хариуцагч нь газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү чөлөөлж өгөөгүй тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх ба энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

 

7.3.Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр *******,*******, хаяг байршилтай 18637311986632 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Г-2201018737 дугаарт бүртгэгдсэн, *******,*******, хаяг байршилтай 18637311986632 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болорт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар шийдвэр, 3 дахь тал